Парламентад суудалтай TAB ДАХЬ НАМ мэндэллээ
Монгол Улсад парламентад суудалтай тав дахь нам мэндэлсэн тvvхт єдєр тохиолоо. Хэдэн сарын турш олны анхааралд байсан МАХН-ын тvр штабынхан єчигдєр Онц их хурлаа хийж, албан ёсны нам болсоноо олноо зарлав. Тvр штабын дарга УИХ-ын гишvvн Ц.Шинэбаяр єдгєє УИХ-д сууж байгаа учраас яах аргагvй парламентад суудалтай албан ёсны нам нэгээр нэмэгдлээ. “Даравч дардайна булавч бултайна” гэгч болж элдэв хавчлага мєрдєлтийн дунд байсан МАХН-ын тvр штабынхан ялалт байгуулав. Энэ бол Ерєнхийлєгч асан Н.Энхбаярын тєлєвлєгєєт ажлын эхний хэсэг. Оршил хэсгээ намар эхэлчихсэн. Юутай ч нэгдvгээр бvлгээ амжилттай эхлvvлээд авав.
Харин дараагийн хэсэг бол УИХ-д МАХН-ын бvлгийг байгуулахаас эхлэх нь гарцаагvй. УИХ-ын гишvvн Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасvрэн, Д.Балдан-Очир, Д.Тэрбишдагва нарын гишvvд МАХН-ын тvр штабыг дэмжсэн маягийн ил захидал хvргvvлж, МАН-ын удирдалгуудад шаардах бичиг ч єргєн барьсан.
Тэгэхээр УИХ-д МАХН-аас лав таван гишvvн бий гэж ойлгоход болно. Шуудхан хэлэхэд Н.Энхбаярын санаагаар шаардах хvргvvлж, ил захидал бичсэн юм байгаа биз дээ. Б.Бат-Эрдэнэ аваргыг 2004 оны сонгуульд нэр дэвших саналыг Н.Энхбаяр тавьж, мандат олгосон гэдэг. 2008 оны сонгуульд аварга тойрогтоо мандатгvй сандарч явахад нь мєн л гараа сунгасан. Тэгэхээр яах аргагvй аваргын улс тєрийн замыг зассан хvн бол Ерєнхийлєгч асан мєн. Д.Тэрбишдагва, Ц.Даваасvрэн нарыг ч улс тєрд хєтєлж оруулсан хvн нь тэр.
Гэтэл ЭБЭХ-ний сайдыг огцруулах єргєх бичиг барьж гvйгээд байсан Ц.Батбаяр ч Н.Энхбаярын овоо хараанаас хаа зайлаа аж. Єєрєє ч овоо хараанд байхыг хvсэмжилж байгаа нэгэн. Тvvнчлэн Д.Арвин ч гvйгээд очих хvн мєнєєсєє мєн. Єнєєх Ц.Батбаяртай єргєх бичиг барьж гvйсэн С.Эрдэнэ ч Ерєнхийлєгч асантай олон удаа уулзсанаа дуудуулж, намынхандаа чичлvvлж байхаар нэг мєсєн наалдчихая гэх юм байгаа биз. Ингэхээр УИХ-д МАХН-ын хvчирхэг бvлэг бий болчихож байгаа юм. Єєр гишvvд нэмэгдэх хэтийн тєлєвлєгєєг ч аль хэдийнээ боловсруулаа биз.
Єнєєдєр МАХН-ын Онц их хурал єңдєрлєж, cap шинийн их ажлын хажуугаар У.Хvрэлсvхийн талаас ямар нэгэн эсэргvvцэл ирэх нь дамжиггvй. Харин энэ эсэргvvцэл нь Н.Энхбаярыг Бага хурлаас гаргаж, МАН-аас хєєхєєс эхлэв. Н.Энхбаяр ч энэ мєчийг тэсэн ядан хvлээж байсан биз. Анхнаасаа МАХН-ын тvр штабыг дэмжиж байгаа ч надтай холбоо байхгvй гэж хариулж байсан. Тийм ч vvднээс У.Хvрэлсvхийн давилуу занг хєдєлгєж МАН-аас салах л тvvнд vлдлээ. У.Хvрэлсvхийг хєєлєє л бол Ерєнхийлєгч асан “намайг намаас хєєлєє, яалаа гэж ингэж байгаа юм. Би хамтарч ажиллая гэж гуйгаад байхад хэргээр тvлхлээ. Одоо тэгэхээр vзэл бодлоо дагаж, МАХН-аа сонголоо” гэх мэтээр хэвлэл мэдээллээр уйлчихаад, буруу хараад инээх юм байгаа биз. Ерєнхийлєгч асан vхэн хатан зvтгэж байж, нийслэлээс МАН-ын бага хуралд нэр шургуулсан нь ч алсын хараа байхаас хаашаа ч зєрєхгvй. Энэ бол хоёрдугаар хэсгийн vйл ажиллагаа. Бичиж дуусаагvй байхад У.Хvрэлсvх “ална шулнадаа” тулчихсан учир энэ хэсэг ингээд єндєрлєж байгаа хэрэг. Харин гуравдугаар хэсэг тун сонирхолтой болно. МАХН-ынхан хуралдаж, намынхаа даргыг сонгоно. Тусгайлан бэлтгэсэн схемийн дагуу Н.Энхбаярыг нэгэн дуугаар намынхаа даргаар сонгочихно. Тvvний нэг хvсэл бол парламентад суудалтай, бvлэгтэй намын дарга байх. Ингэж гэмээнэ дараагийн хэсгvvд амжилттай хэрэгжинэ шvv дээ.
Эндээс л МАХН-ын мэдэгдэл, УИХ дахь МАХН-ын бvлгийн санаачилсан хууль, єргєсєн бичиг баримт гээд эх захгvй хєврєх энэ хэсэгт улс тєр улам сонирхолтой болно. Н.Энхбаярын улс тєр хэмээх энэ жvжиг адал явдал дvvрэн vргэлжилнэ. Vvний дараа бол нэгдvгээр бvлгийн хэсгvvд дуусч, хоёрдугаар бvлэг эхэлнэ. Тэр vед ч 2012 оны сонгууль болох мєч ирчихсэн байна. Энэ удаагийн сонгуульд парламентад суудалтай тав дахь намынхан УИХ-д олонхи болохын тєлєє урагшаа давшиж, гол єрсєлдєгч АН, МАН хоёрыг нэлээд тэвдvvлэн, тэнцвэр алдуулаад санал хуваачихна. Ингэсэн цагт тэдний санаа бага зэрэг амсхийж, нєгєєдvvлтэйгээ тохиролцох хэмжээнд очно. Нэгэнт цэрвvv барьцанд хvрсэн улс лавхан шиг хав барихыг бодно. Орон нутгийн сонгуульд бол МАХН-ынхан бvр ч их vймээн дэгдээж дараагийн сонгуулийн ажлаа бэхжvvлчих ирээдvй бий. 2016 оны сонгууль гэхэд МАН, АН хоёр биш, AH, МАХН хоёр нэг хєнжилд орж, олонхи болсон намын дарга Н.Энхбаяр эргээд Ерєнхий сайд болчихсон сууж байхыг vгvйсгэх аргагvй. Тэдний зохиосон тєлєвлєгєє ч ийм бєлгєє. Гэхдээ эгзэгтэй цаг мєч ирвэл заавал 2016 оныг хvлээхгvй байж болох тєлєвлєгєє ч нєєцєнд нь байгаа гэдэгт эргэлзэх хэрэггvй.
С.УУГАНБАЯР
МОНГОЛЫН МЭДЭЭ
URL: