Өмнөговьчууд гэрэл цахилгаангүй орчинд амьдарч байна.

“Орой  битгий болоосой, гэрэл битгий тасраасай” гэдэг байдал өнөөг хүртэл Өмнөговьчуудын дунд үргэлжилсээр  байна. Учир юу хэмээвээс төвийн цахилгаан   эрчим хүчний системд эдүгээ хүртэл холбогдоогүй аймгуудын нэг нь Өмнөговь юм.

Үе үеийн УИХ-д нэр дэвшигчид  аймгаа эрчим хүчний төвлөрсөн системд холбоно гэж мөрийн хөтөлбөртөө тусгадаг.  2008 оны сонгуулиар МАН /хуучнаар МАХН/-аас нэр дэвшигч, эдүгээ УИХ-ын гишүүн,  МАН-ын УЗ-ийн гишүүн Х.Бадамсүрэн, гишүүнээр сонгогдсон  тохиолдолд  цахилгаан эрчим хүчний асуудалд цэг тавина, 1-2 жилд багтааж цахилгаан  төвийн эрчим хүчтэй холбоно  хэмээн  амлаж байжээ.

Гэтэл одоо болтол  таг чиг, Өмнөговьчууд гэрэл цахилгааны хязгаарлалттай, дизелъ станцаа асаасан хэвээрээ. Эрхэм  гишүүний амлалт  худал байжээ. Өмнөговьчууд   худал  амлалт өгдөг Х.Бадамсүрэн  гишүүнийг дахин   сонгохгүй гэдгээ хэлж байна лээ.

А.Тамир


URL:

Сэтгэгдэл бичих