Д.АРВИН ГИШҮҮНИЙ “ТЭНЭГЛЭЛ”

Төрийн өндөр дээд албан тушаалтан авилгын эсрэг хуулийн дагуу 2-р сарын 15-ны дотор хөрөнгө орлогийн мэдүүлэгээ АТГ-т гаргаж  өгөх ёстой. Ингэхдээ хуульд заасны дагуу хөрөнгө орлогийн мэдүүлэгээ гаргагч  нь тогтоосон  хугацааг хожигдуулалгүй, хөрөнгө орлогийн эх үүсвэрээ үнэн зөвөөр, бодитой, мэдээлэх үүрэгтэй байдаг. Энд л авилгын эсэрг  хуулийн гол агуулга нь  оршиж байгаа юм. Учир нь  хөрөнгө орлогийн мэдүүлэгэ гаргагч  нь хуульд захирагдан  хариуцлагатайгаар хөрөнгө орлогийн мэдээллээ өөрөө  гарган өгч ,  түүнийгээ шударгаар олсон гэдгээ тайлбарлах үүрэг хүлээдэг нь ардчилалын  тулгуур  зарчимд нийцэж байгаа хэрэг билээ.

Харин манай УИХ-ын гишүүд дотор хуулиа хэрэгжүүлдэггүй,  өөрсдөө зөрчдөг  эрхмүүд мэр сэр байх юм. Тэдний нэгийг Д.Арвин гэнэ. Тэрээр саяхан “Aйст TV”-ээр өгсөн ярилцлагадаа  хөрөнгө орлогийн мэдүүлэгээ өөрөө өгч ч мэддэггүй,  туслах нь мэдээд зохицуулчихдаг тухай ярьж мань мэтийгээ мэл гайхуулав. Түүний энэ ярианаас үүдэн  та бидэнд дараах дүгнэлтүүд гарч байна.  Тухайлбал,  Эрхэм гишүүн :

-          өөрөө хууль санаачлан баталдаг атлаа хуулиа хэрэгжүүлэхдээ хойрго юм байна

-          гишүүн маань их баян учраас өөрөө жилийн  хөрөнгө орлогийн тооцоогоо хийж  чаддаггүй бололтой

-          мань хүн  туслахтайгаа “зүү орох ч зайгүй ойр дотно” бөгөөд, түүний жилийн турш олсон орлогийг  туслах нь нэгд нэгэнгүй мэддэг   болохоор өмнөөс  нь  гаргадаг юм байна

-          туслахууд нь гишүүний орлогийн талаарх мэдээллийг түүний өмнөөс гаргаж хууль зөрчдөг юм байна

Ямар боловч нэгэнт гарсан хуулийг Монгол улсын хэмжээнд  бүх хүмүүс  адил тэгшээр даган мөрдөх ёстойсон. Харин УИХ-ын  гишүүн Д.Арвинд,  Авилгын эсрэг хуулийг дагаж мөрдөх нь тийм ч чухал биш бөгөөд мань хүн энэ хуулийн  хэрэгжүүлэхдээ  туслах энэ тэрээрээ  нь аргалаад  өнгөрөөчихдөг бололтой. Эрхэм гишүүний ингэж аашилж байгааг иргэн та юу гэж бодожбайна.

Ц.Гомбосүрэн olloo mn


URL:

Сэтгэгдэл бичих