Оюутны “70 мянга” тараагдаж байгаа эсэхийг шалгана
БСШУ-ны яам, Монголын оюутны холбоотой хамтран их, дээд сургуулийн оюутнуудад олгож буй 70 мянган төгрөг нь зохих журмын дагуу тараагдаж байгааг шалгахаар боллоо. Учир нь Монголын оюутны холбоонд тэтгэлэгтэй холбоотой санал гомдол нэлээд ирсэн аж. Тухайлбал, “70 мянган төгрөгийг сургалтын төлбөрт авсан, дутуу олгож, шимтгэл авч байна” гэх зэрэг гомдол иржээ. Тиймээс оюутны тэтгэлийг шалгах ажлын хэсэг байгуулан өчигдрөөс эхлэн шалгалт явуулж байгаа гэнэ. Эхний ээлжинд МУИС, ТИС, СУИС-ийг шалгах аж. Тэтгэлэг журмын дагуу олгогдож байгаа эсэх нь энэ долоо хоногийн эцсээр тодорхой болно хэмээн Монголын оюутны холбооноос мэдээллээ. Өнгөрсөн сард 84 их, дээд сургуулийн 136,600 оюутны нэг сарын тэтгэлгийн мөнгө болох 9.6 тэрбум төгрөгийг сургуулиудын дансанд шилжүүлсэн юм байна.
Д.АРИУНТУЯА
URL: