Ерөнхийлөгч зөрчлийг арилгаж хариуцлага тооцуулахаар Ерөнхий сайдад албан бичиг хүргүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шүүх ажиллагаанд учирч буй зөрчлийг арилгаж хариуцлага тооцуулахаар Ерөнхий сайд С.Батболдод албан бичиг өнөөдөр хүргүүллээ. Албан бичигт “Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны гуравдугаар сарын 14-ний өдөр шүүгдэгч Ч.Амарболд, Ш.Батсүх, О.Зоригт, Г.Ганбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх үед шүүхийг үл хүндэтгэсэн, шүүн таслах ажиллагаанд саад учруулсан, шүүгчийг заналхийлж эрх чөлөөнд нь халдсан зэрэг хууль зөрчсөн ноцтой үйлдлүүд гарсан талаар тус шүүхээс миний нэр дээр танилцуулга ирүүлсэн байна.

Уг танилцуулгад дурдагдсан зөрчлүүдийг арилгаж цаашид давтахгүй байх, холбогдох албан тушаалтанд хариуцлага хүлээлгэн эргэж танилцуулахыг мэдэгдье.

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн 606 тоот албан бичгийг хавсаргав” гэж Ерөнхийлөгчийн олон нийттэй харилцах мэдээлэл боловсруулах албанаас мэдээлэв.


URL:

Сэтгэгдэл бичих