Имфляци энэ онд улам хєєрєгдєх vv
Шинэ он гарсаар инфляцийн єсєлт оны эхэн vеийнхээс хоёр хувиар єссєн гэх статистик судалгаа гарсан байна. Манай улс энэ жилийнхээ тєсєвт иргэдэд олгох бэлэн мєнгєний хэмжээг нилээд нэмэгдvvлсэн байгаа
Энэ нь инфляцийг хєєрєгдєнє гэх шvvмжлэлийг эдийн засагчид хэлж буй. Тэгвэл vvний нотолгоо болсон мэт хоёр хувийн єсєлт ажиглагдаж эхэллээ. Хэдийгээр бага мэт сонсогдовч цаашдаа хэдэн хувьд хvрч, єсєхийг мэдэхгvй юм. Юутай ч энэ талаар эдийн засагчид болон улстєрчдийн байр суурийг сонирхлоо.
Эдийн засгийн ухааны доктор, профессор Г.Янсанжав: Инфляцийн жолоодлого аль хэдийнэ алдагдчихсан
-Шинэ он гараад 21 мянган тєгрєг єгч эхлээд байгаа. Vvний сєрєг илрэл нь одооноос гарч байна л даа. Ууцны vнэ гэхэд л єнгєрсєн жилийнхээс 50 хувиар єссєн байна шvv дээ. Энэ янзаараа бол юмны vнэ маш хурдтай єсєхєєр болчихлоо. Єнгєрсєн жил 70 мянган тєгрєгєєр боломжийн ууц авчихдаг байсан бол одоо 200 мянган тєгрєг боллоо. Єнгєрсєн жил 5000 тєгрєгєєр ууцаа чануулдаг байсан чинь одоо 25 мянга болоод бvр тав дахин нэмэгдсэн байна шvv дээ. Засгийн газар, Монголбанкнаас инфляцийг барина, хянана гэж яриад байгаа боловч vнэн хэрэгтээ vнийн єсєлт аль хэдийнэ жолоодлогоо алдчихлаа. Одоо хязгаарлах боломж байхгvй. Он гарсаар инфляци хоёр хувиар єслєє гэж байна. Энэ чинь юу ч биш. Монголбанкны бодлого энэ янзаар vргэлжилбэл инфляци хэдэн хувьд хvрч єсєхийг тааж хэлэхэд бэрх байна.
СЭЗДС-ийн захирал Б.Батжаргал: Капиталын урсгал нэмэгдэж байгаа учраас инфляци єснє
-Ер нь бараа, бvтээгдэхvvний vнэ цагаан сарын ємнє єсчихдєг шvv дээ. Тэр жишгээр л явж байгаа байх. Ер нь гаднаас Монгол руу орж ирэх мєнгєний болон капиталын урсгал нэлээд нэмэгдэх нь. Энэ юу гэсэн vг вэ гэвэл инфляцийг шууд хєєрєгдєх л байх. Энэ жил инфляци єнгєрсєн жилийнхээс нэлээд єндєр гараад ирж магадгvй. Нєгєє талаас нийлvvлэлтийг дэмжих бодлого, ялангуяа зээлийн хvvг бууруулж, vйлдвэрлэлийг дэмжих бодлого явуулахгvй бол инфляцийг барих боломжгvй. Мєнгє орж ирээд л байдаг, нийлvvлэлт нэмэгдэхгvй бол инфляци гарцаагvй бий болдог байхгvй юу. Тэгэхээр Монголбанк нийлvvлэлтийг дэмжсэн бодлого явуулах хэрэгтэй. Сангийн яам нь мєнгє тараагаад байдаг. Монголбанк болохоор мєнгєний нийлvvлэлтийг тэлэхгvй гээд зээлээ хатуу болгоод байхаар нийлvvлэлт нь ихсэхгvй.
Гавьяат эдийн засагч Н.Дашзэвэг: Энэ онд инфляцийн хvлээлт єндєр байгаа
-Инфляци єсєлгvй яах вэ дээ. Мєнгєний нийлvvлэлт маш хvчтэй явагдаж байгаа юм чинь. 21 мянган тєгрєгєєс болж хvмvvсийн дунд хvлээлт vvсчихээд байна. Хоёрдугаарт, мах нэлээд ховордож эхэллээ. Max чинь єєрєє инфляцийг хєєрєгддєг маш том хvчин зvйл шvv дээ. Гуравдугаарт, цагаан cap болох гээд хvмvvс ийш тийшээ явж, бэлэг сэлт авах гээд бvтээгдэхvvний эрэлт нэмэгдэнгvvт нєгєєдvvл чинь vнээ нэмж л таарна шvv дээ. Тийм асуудлууд байна. Ер нь бол энэ онд инфляцийн хvлээлт єндєр байгаа. Тийм учраас Засгийн газрын мєнгєний нийлvvлэлтийг Монголбанк яаж хумих вэ, яаж хvчийг нь сааруулах вэ гэдэг бодлого явуулах шаардлагатай. Засгийн газар ч єєрєє нийлvvлэлтийн бодлого дээрээ их чадварлаг харьцахгvй бол болохгvй. Энэ янзаар асуудал vргэлжилбэл, инфляци ямар ч байсан хоёр оронтой тоонд байна.
УИХ-ын гишvvн О.Чулуунбат: Инфляци єсєх нь гээд айгаад байх хэрэггvй
Гайгvй байх аа. Тєгрєгєєр бодоход тэгж гарсан байх. Гэхдээ Монгол бvх орлогоо ам.доллараар олж байгаа шvv дээ. Тэгээд єдєр тутмын хэрэглээний ихэнх бараагаа юаниар худалдан авч байгаа. Сvvлийн vед ам.долларын эсрэг тєгрєгийн ханш чангарч байна. Тэгэхээр ам.доллараар бодох юм бол бид инфляцигvй байгаа юм. Энэ онд инфляци нэг их хєєрєгдєхгvй байх. Яах вэ, олон улсын байгууллагуудаас инфляци 20 хувьд хvрнэ энэ тэр гээд л ярьж байна. Гэтэл хvн чинь яаж ч ярьж болно шvv дээ. Тэр олон улсын байгууллага чинь бас нэг хvн л байгаа. Тэгээд ч дандаа vнэн байдаггvй шvv дээ. Ихэнх таамаглал нь худлаа л байдаг байхгvй юу. Олон улсын байгууллагын хэлсэн болгон vнэн байсан бол єнєєдєр бvх зvйл сайхан болчих ёстой шvv дээ. Тийм зvйл харагдахгvй байгаа биз дээ. Тэгэхээр инфляци єсєєд аюул тарих нь гэж айгаад байх хэрэггvй.
УИХ-ын гишvvн С.Бямбацогт: Бодлогын зохицуулалт хийхгvй бол асуудал vvсч магадгvй
-Монголбанк Сангийн яам хоёр мєнгє, сангийн бодлогоо нэлээд сайн уялдуулахгvй бол инфляци єсєх хандлагатай байна. Яагаад гэвэл эх орны хишиг нэрээр 800 орчим тэрбум тєгрєг бэлнээр зах зээл рvv гаргаж байгаа шvv дээ. Тийм болохоор бодлогын зохицуулалт хийхгvй бол нэлээд асуудал vvсч магадгvй. Он гарсаар инфляци хоёр хувиар єслєє гэж байна. Гэхдээ цагаан сарын ємнє угаасаа бараа бvтээгдэхvvний vнэ єсдєг тал байдаг. Тэгэхээр цагаан сараас хойш тодорхой хэмжээнд тогтвортой болох байх. Тэгээд хавар тийшээ махны vнэ нэлээд єсєх байх гэдэг ч юм уу. Манай эдийн засаг чинь єєрєє тийм улирлын чанартай шvv дээ.Тэрэнтэй уялдаад зарим vед єндєр єсєлт ажиглагддаг, зарим vед тогтвортой байдаг. Хамгийн гол нь бид бодлогоо л зєв барих хэрэгтэй.
МVХАVТ-ын дарга, эдийн засагч С.Дэмбэрэл: Инфляци хэдэн хувиар єслєє гэх нь ямар ч ач холбогдолгvй шvv дээ
-Инфляци гэдэг зvйлийг хэрэглээний сагсаар хэмждэг. Тэгээд дундаж хvн гэж байдаггvй шvv дээ. Хувь хvн болгон тусдаа. Тэрэнтэй адилхан айл єрх бvрийн орлого, зарлага єєр байдаг. Монголын хvн амын 50 хувийнх нь єрхийн орлого их ядуу, ихэнх орлогоо хvнсэндээ зарцуулдаг. Тийм учраас инфляцийг хэдэн хувь энэ тэр гээд дунджаар гаргадаг нь єєрєє их утгагvй зvйл. Сvvлийн гурван жилээр vзвэл “Барс” зах дээр байгаа 10 нэр тєрлийн барааны vнэ 30-50 хувь єсчихсєн байна. Зарим нь ч тогтвортой л байна. Махны vнэ бол єсчихлєє. Тэгэхээр нэг хоёр хувь єслєє гэж яриад байх нь нэг их ач холбогдол байхгvй. Статистик тоон мэдээллийг биш, бодит байдлыг л харах хэрэгтэй. Бодит байдалд асуудал ямар байгааг бvгд л мэдэж байгаа шvv дээ.
Л.ЭНХДЭЛГЭР
URL: