Эрчүүдэд баяраар нь ямар бэлэг өгөх вэ?
Эр хүнийг өөрт татах бэлэг буюу гоё тэлээ, зангиа, бугуйвч, гинж бэлэглэ.
Эдгээр зүйл хуримын бөгжтэй адил эр хүнийг бүслүүрдэн тогтооно.
- Та хоёр сүй тавиагүй бол хувцас хунар бүү бэлэглээрэй. Тэр таныг хувь заяаг нь одооноос шийдэх нь гэж айж зугтаж болзошгүй.
- Сайн архи бол сайхан бэлэг төдийгүй шалгалт. Тэр архийг цааш хадгалах эсвэл дор нь уухаас хамааран та нарын харилцаанд архи ямар үүрэгтэйг мэдэж авна.
- Түүний хүсэж мөрөөддөг, гэхдээ одоо хүртэл авч амжаагүй юмыг бэлэглэ. Ном цуглуулдаг бол ховор ном, компьютерын хорхойтонд этгээд “хулгана” гэх мэт.
Заяаны ханьдаа …
- Авах гэж төлөвлөсөн байсан зүйл бүү бэлэглэ. Тэр таныг өөр дээр нь мөнгө хэмнэж байна гэж бодно.
- Ухаалаг эхнэр нөхрөө хоол хийлгэдэг болох гэж хормогч хэзээ ч бэлэглэхгүй. Мөн засвар хийхэд хэрэгтэй гэж багаж хэрэгсэл бүү бэлэглэ.
- Нөхөр чинь усан сан, фитнесс, бялдаржуулах клубын тухай яриа өдөж эхэлбэл хичээллэх абонамент бэлэглэ. Саунд суух дуртай бол ашиглах зүйл бэлэглэ.
- Машинтай бол шинэ суудлын бүрээс, толь, цаг, гоё агааржуулагч зэргийг бэлэглэ.
- Загасчлах дуртай бол загасны хэрэгсэл төхөөрөмж худалдаж авч өг.
Танил эрдээ …
- Олон зориулалттай, хутганы цуглуулга, фото аппарат, тамхины асаагуур, үнсний сав, гоё аяга, дискний тавиур зэргийг бэлэглээрэй.
Хамаатандаа …
- Архи бүү бэлэглэ.
- Цаг, ороолт, тэлээ, бичгийн хэрэгсэл, сайханн ном, радио ч бэлэглэж болно.
- Цүнх зэрэг хэрэгцээний зүйл бэлэглэ.
Даргадаа …
- Цэцэг бэлэглэ. Шар цэцэг санхүүгийн амжилтыг билэгддэг гэдэг. Жижиг эсвэл хэт том баглаа болохгүй. Эр хүнд таваас илүү цэцэг бэлэглэдэггүй.
- Захиалгаар онцгой бялуу хийлгэж бэлэглэ, эсвэл цуглуулгын архи вино тохиромжтой. Ялангуяа даргынхаа төрсөн оны эсвэл фирмээ нээсний ойн вино бүр их оноо авна.
- Үнэтэй бичгийн хэрэгсэл, ширээний цаг, хуанли бэлэглэ.
- Бугуйн тансаг цаг бүү бэлэглээрэй.
URL: