БИД ЦЭРГИЙН АЛБА ХААЖ БАЙЖ Л ЖИНХЭНЭ ЭР ХҮН БОЛСОН

ИНЕГ-ын Захиргаа, хү- ний нөөцийн ерөнхий менежер, нисгэгч Т.Бат жаргалын дур сам жийг танд толилуулж байна. Тэрбээр БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр, УИХ-ын гишүүн Ц.МөнхОргил, Батлан хамгаалахын дэд сайд асан Б.Эрдэнэбат нартай цэргийн алба хаасан онжав нь аж. Хөвсгөл аймгийн Мөрөн хотын уугуул тэрбээр Фрунзе хотын цэргийн нисэх хүчний дунд сургуулийг 1987 онд, Санкт-Петербург хотын Иргэний нисэхийн академийг 2002 онд тус тус дүүргэжээ. Зэвсэгт хүчний 137 дугаар ангид “МиГ-21” сөнөөгч онгоцны нисгэгч, МИАТ, “Нисэх ТАС” компанид “АН-2” онгоц ны нисгэгчээр ажиллаж байсан юм.

…БАЙЛДАГЧИЙН ПОГОН МӨРӨНДӨӨ ЗҮҮГЭЭД Баяр цогтой алхаж явнаа хө… хэмээн бид одоогоос 26 жилийн тэртээ идэр залуу, 18 насандаа шинэ цэрэг байхдаа дуулж байв. Төв аймгийн Баянчандмань сумын нутагт байрлах Монголын ардын армийн 282 дугаар ангийн шинэ дайчдын сургалтын төвийн үйл ажиллагаа 1982 онд намрын сэрүү унасан хойно наймдугаар сарын 31-нээс аравдугаар сарын 17 хүртэл 45 хоног үргэлжилсэн юм. Хот, хөдөөгийн ерөнхий бо ловсролын 10 жилийн сургуулиас сурлага мэдлэг, сахилга бат, авьяас чадвараараа үеийнхэн дундаасаа шалгарсан 200 аавын хөвгүү нийг энэ төвд цэргийн анхан шатны сургалтад хамруулж, ёстой л “элит баталион” байгуулав. Биднийг дотроо тус бүр дөрвөн салаатай, сургуулийн хоёр рот болгон хуваасанд эдүгээ БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Батлан хамгаалахын дэд сайд асан Б.Эрдэнэбат, MCS группийн дэд ерөнхийлөгч Ж.Од, Худалдаа хөгжлийн банкны захирал асан С.Мөнхбат нарын хожмоо манай нийгмийн нэр тэй зүтгэлтэн, бизнесмен болсон хүмүүс ирсэн байлаа. Нийслэл хотоос баруун хойш 72 км-т байрлах Баянчандмань сум, сангийн аж ахуйн төвийн хойд, уулын энгэрт найман асар майхан барьж, шинэ цэргийн сургалтын төв биднийг хү лээж байлаа.

Аав, ээжийнхээ алган дээр бөмбөрч өссөн бид хал үзэж, тэсвэр хатуужилд суралцахыг чухам тэндээс л эхэлсэн юм. Цэрэг хувцас өмсөх, тайлахыг, хө лийн ороолтоо хэрхэн ороохоос эхлээд захны даавуугаа өглөө бүр солих, мөрдэсээ хэрхэн зөв оёж, хадах гутлаа үргэлж тосолж, гялалзтал өнг өлөх зэргийг цэрэгт очсон анхны өдрөөс зааж хэвшүүлж, илтгэл, рапорт, ёслох зэрэгт уйгагүй сургаж, урьд нь хальт мөлт сонссон цэрэг эх орны сэдэвтэй жаг саалын дуунуудыг өдөр алга сахгүй зааж эхэллээ. Өг лөө 06.00 цагт босгоод л гүйлт, гимнастик, улс төр, цэргийн тактик, га лын бэлтгэлийн хичээл, жагсаа лын бэлтгэл хөл гарын сургууль, шинэ цэргийн норм заавал гүйцэтгэх биеийн тамирын дасгалуудаар биднийг бүхэл өдрийн турш зай завсаргүй шахдаг байлаа. Цэрэгт ирсэн эхний хоногуудад хоолны ихийг нь гайхаж өчнөөн ихээр илүүдэж, сав саваар нь асгадаг байлаа. Гэтэл долоо хоносны дараа хоол илүү гарах нь бүү хэл ширээн дээр талхны үртэс ч үлдээхгүй болсон байв. Онжавууд маань эхлээд наран сөрөг “зэрэгц” коммандтай аравхан минут зогсоход л захаасаа ухаан балартан унаж, суга савлуур турникэнд ганц сунайж биеэ даахгүй, салаан дарга ширүүхэн шиг аваад гүйхэд л нэг километр газар гүйгээд л түрүүчээсээ бахардан унадаг байв. Хэдхэн хоногийн өмнө арслан барс мэт ааг омогтой явсан хангал эрсийг цэргийн амьдрал өөрийн гэсэн өдөр тутмын хатуу дэг, горимондоо оруулахад ааш араншин харин ч нэг ил гарч, ёстой л нугас мэт номхрох нь тэр. Сургалтын төвд бидний өнгөрүүлсэн 45 хоног бүтэн жил шиг урт санагдаж, өдөр хоног даанч удаан өнгөрч байв. Бүхий л үйл хөдлөл босож суух, бие засахаас авахуулаад жагсаал дотор ханиахад хүртэл бага дарга нараас зөвшөөрөл авна. Ганц нэгээрээ явах бол үргэлж гүйж, хоёроос дээш бол заавал жагсаж явах үүрэгтэй.

Хэлэх ярих үг хүртэл тэс өөр хэв маягтай, хэмжээ хязгаар тай болж шинэ орчинд түргэн дасах гэж их л мунгинан тэв дэж байв. Хэлэх үгээ цөөн үгээр товч бөгөөд тодорхой гаргаж хэлэхийн тулд гаднаас хэн нэгэнд эргэлт ирж уулзалтад дуудахад бага дарга нар хэргээр янз үзэн 15-хан минут уулзах зөвшөөрөл олгоно. Хар хурдаараа гүйж очоод хоёр хацраа хальт үнсүүлээд л авч ирсэн гэрийнхээ хоол руу шумбан орж зай завгүй үмхэлж байтал уулзалтын хугацаа дуусах болчихно. Илүү гарсан хуурай жаахан идэх юмаа аваад тэсэн ядан хүлээж байгаа салааны нөхдөдөө тарааж баярлуулна. Зуны нимгэн, цэрэг ногоон китель /цэрэг цамц/ өмд намрын сэрүүн өглөө, орой жигтэй их жиндүүлж, шинэ цэргүүд бид жагсаал дотроо бөмбөлзтөл чичирч зогсдогсон. Зарим өглөө босоход шөнө орсон цас майхны хаяагаар шууран орж бакал гутал таг хөлдсөн байх агаад хөлний шөрмөс татаж, өвчиндөө яндаад халуун хэв тэртээ хэчнээн хоргодовч “рот сэрээд, гарч жагс” гэсэн жагсаалын даргын команд аянга мэт сонсогдоход өөрийн эрхгүй нөхдийн хамт пижигнэн гардагсан. Нялцгай биетэй, нимгэн арьстай нусгай амьтдыг гурван жилийн албанд хал үзэж хатуужин чангар сан тэвхгэр бага дарга нар нүдний харцаар л захирна. Манай ангид 1980 онд татагдаж ирсэн халагдах цэргүүд байсан бөгөөд Армид цэргийн дэг ид гаарч байсан 1977, 78, 79 оны цэргүүдийн талаар үлгэр шиг юм ярьцгааж биднийг ёстой “даварсан шинэковууд” хэмээн илүү үзэж, хал цэргийн дарамт үзүүлэхийг завдана. Хожим Булган аймгийн арслан цол хүртсэн Ганбаатар гэж амбан шар шиг лужир том эр эдгээр хал цэргүүдийн “жа” бөгөөд үнэнхүү атаман байв.

Намрын адаг сар гараад талаасаа өнгөрч, цас цавцайтал дарсан хойно арай гэж шинэ цэргийн 45 хоногийн сургалт дуусаж, тангараг өргөх өдөр ирэв. 1982 оны аравдугаар сарын 17-ны өдөр манай анги тангарагийн баяраа хийж уулын мухарт сармай майханд орогнон 45 хоног зуны дан хувцастай даарч зутран байсан амьдрал ашгүй нэг дуусаж анги, хуарандаа орж дулаан казарманд байрлах боллоо. БХЯ, ангийн штабын зүгээс манай тангарагийн баярыг ёстой л үзэл суртлын өндөр хэмжээнд зохион явуулсан юм. Хотод гэртэй цэрэг бүрийн ар гэрээс хүн ирсэн байв. Биднийг тангарагийн баярт бэлтгэн олон цагаар жагсаалын сургууль хийлгэж, байр казармын цэвэрлэгээг цаг наргүй хийлгэн хаанаас нь ч харсан, бөртийх ч тоос шороогүй, толийтол зүлгэн арчсан шал, цонх, хэн ч харсан дуу алдтал өнцөг буланг нь тэг дөрвөлжлөн засаж хураасан цэрэг төмөр давхар ор харагдана. Бидний хаасан цэргийн нэг жил арван жил шиг урт удаан өнгөрч, нандин дурсамж үлдээсэн юм. Анги руу ороод удалгүй биднийг өвлийн хувцсаар хангаж, цэрэг бүрт цоо шинэ цэмбэн шинель, дамбал хэмээх хөвөнтэй өмд, үслэг даавуун дотортой өв лийн гитель цамц, “чапаев” цагаан гэж алдаршсан цагаан ямбуу өмд цамц, үслэг даавуун хөлийн ороолт, цегекэн үстэй малгай, хөвөнтэй бээлий тавьж өгөв. Намрын сэрүүнд үргэлж даарч явсаар өлчиржиж чийрэгжсэн бидэнд нэг хэсэгтээ өмссөн хувцас халуудаад дандаа ийм байх юм бол ч ёстой барахын аргагүй даваатай учирсан мэт болов. Ийнхүү өвөлжилт сургалтын жил эхэлж биднийг ерөнхий эрдмийн болон цэргийн эрдмийн хичээлээр дарж, завсар хоорондуур нь жаг саалын талбай дээр хөл гарын сургууль, зэвсэгтэй ажиллагаанд дадлагажуулж, биеийн тамир, тактикийн хичээлээр зай завсаргүй шахаж бас хоногийн харуул, манаа ротын жижүүр, невальд ээлжлэн гарч 14 хоноод л цэргийн гал тогоонд хоол хуваагчаар салаагаараа гардаг байв.

Сургуулийн хоёр рот бүх зүйл дээр халз уралдана. Манай хоёрдугаар рот бүх зүйл дээр тэргүүлдэг байсан ч за рим талаар нэгдү- гээр ротын хон илүү байлаа. Ялангуяа нэгдү гээр ро тод байх Гадаад явдлын яам ны таван нөхөр бусдадаа их үлгэр жишээ болж тэд мэдлэг боловсролоороо үеийн биднээсээ тасархай түрүүлчихсэн байсан юм. Тэр тавыг Ё.Отгонбаяр, Ц.Мөнх-оргил, Ж.Од, С.Мөнхбат, И.Амархүү гэх бөгөөд нийслэлийн 52, 48, 23 дугаар сургуулиас шалгарч Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд суралцах хуваарь авсан тэднийг тэр жилдээ эх орондоо эр цэргийн албыг нь хаалгахаар ГЯЯ-наас шийдвэрлэсэн нь ийнхүү нэгэн хуаранд цэргийн алба хаах тавилантай байжээ. Энэ тавын нөлөөгөөр нэгдүгээр ротынхон арай оюунлаг тал нь давамгайлж, шинэ соргог зүйлийг илүү мэддэг, арай эрх чөлөөтэй байдал ажиглагддаг байсан юм. Бидний дунд тал бүрийн авьяастай газар газрын эрдэм чадалтай хүүхдүүд олон байдаг байлаа. Өвлийн нэгэн сард ангийн хэмжээнд шог гараа үзүүлэх уралдаан зарлаж ротууд их л идэвхтэй бэлтгэн оролцсон юм. Нэгдүгээр ротын байлдагч Ё.Отгонбаяр, Мөнхбаяр, Энхбаяр, Шүхэрт нар “Хайр дурлал ба төмөр нударга”, “Сүхбаатар” киноны Гомбын дүр, “Өнөр бүл” киноны хэсгээс гайхалтай уран тоглож, зарим нэг гол баат – рын дүрийг уран хошноор дуурайн тоглож, уйдсан нөх дөө сайн гэгч нь хөгжөөж ёс той л нэг элэг хөштөл инээлгэ сэн юм. Байлдагч Ё.Отгон баярын нөх дөө удирдан зохион байгуулах авьяас билэг тэгэхэд л онжавууд дотроосоо тодорч байсан юм.

Тэрбээр нийслэлийн 52 дугаар сургуулийг алтан медальтай төгсөөд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн хуваарь өвөрт өлсөн, цэргийн нөхөдтэйгээ их эвсэг, нийтэч, цэргийн албанд огт шантарсан шинжгүй их цовоо сэргэлэн байлдагч явдаг байв. Шинэ соргог юмыг тэр л хамгийн түрүүнд олж сонсож, уншиж мэдсэн зүйлээ бусаддаа тун уриалгахан хэлж тусалдаг байсан гэж нэг салааны нөхөд нь ярьдаг байв. Нэг удаа манай анги дээр БХЯны Нисэхийн офицер, дарга нар Зөвлөлтийн мэргэжилтэн, сөнөөгч онгоцны туршлагатай нисгэгчийн хамтаар ирж яриа хийсэн юм. Тэдний яриа их сонирхолтой болж, орчин үеийн дуунаас хурдан цэргийн нисэх онгоц, нисгэгчийн талаар маш сонирхолтой яриа өрнүүлэв. Орос мэргэжилтнээс цэргүүд янз бүрийн асуулт асууж сонирхоход тэр бүрийг байлдагч Ё.Отгонбаяр л сайн дураараа орчуулж өгч байсан юм. Энэ уулзалтаас тодорхой ойлголттой болсон миний бие цэргийн нисгэгч болохоор эрс шийдсэн минь удалгүй биеллээ олсон билээ. Манай ангийн захирагч, хошууч Дагдангийн Сүхбаатар гэж өндөр нуруутай сүрлэг сайхан эр байлаа. Тэрбээр биднийг хичээлээ сайн хийж, сайтар давтахыг байнга шахаж шаарддаг, үе үе хичээлийн анги танхим, цэргийн байр казармаар орж гарч цэрэг бидэнд их санаа тавьдаг байв. Ангийн штабын дарга, хошууч Нямжав гэж цэрэг бидэндээ эцэг шиг халамжтай дарга байсан. Цэргүүд түүнийг Шаавка гэж хүндлэн нэрлэ дэг байв. Шаавкаг гадагшаа явсан хойгуур цэргүүд зутрах дөхдөг байлаа. Учир нь түүнийг эзгүй хойгуур рот, салааны дарга, офицерууд чангарч, цэрэг дайчдад дарамттай байдал үүсдэг байв. Ангийн улс төрийн орлогч ахмад Г.Мягмаржав гэж их шударга, хурц дайчин хүн байлаа.

Манай ротын улс төрийн орлогч хоёр чих нь яльгүй дэлдэн, бага дэслэгч Цэгмэд гэж бичсэн шүлгээ их гоё уншдаг залуу байлаа. Түүнийг цэргүүд аль хэдийнэ Дэлчков гээд нэрлэж амжсан байв. Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын харьяат тэрбээр гүйнэ гэж ёстой зээр шиг эр байсан юм. Манай дарга нар жинхэнэ цэргийн дарга нар байсан юм шүү. Арми шиг армийн цэрэг шиг цэргүүд болсондоо бид бахархдаг юм. Баянчандмань нутагт бид налгар намраар ирээд дүн өвлийг даваад, урин хавартай золголоо. Бушуухан уралдаант шалгалтаа өгөөд сургууль, сургуульдаа явах юмсан гэж бодохоор цаг хугацаа явж өгөхгүй сунжирсаар байв. Зургаaдугаар сарын дундуур бид конкурсын шалгалт өгөх болж Батлан хамгаалах яамнаас албаны баахан хүмүүс ирлээ. Шалгалтыг математик, физик, геометр, орос хэлний хичээлээр авч дүнгээ гаргалаа. Уралдаант шалгалтаа өгсөн бид нэг хэсэгтээ хийх ажилгүй амарлаа. Нэг их удалгүй Батлан хамгаалах яамны орлогч сайд Ш.Жадамбаагийн ахалсан элсэлтийн комисс манай анги дээр ирж сургуулийн хуваарь сонсголоо. Онжавууд маань шалгалтад үзүүлсэн онооны дарааллаар жагсан мэргэжил сургуулиа шилж авцгаалаа. Бүгд л цэргийн болон дээд болон тусгай дунд сургуулийн хуваарь авч хөөрч, догдлон тогтож ядан байлаа. Мөнөөх таван нөхрийг Тавантолгойд ирсний дараахан ГЯЯ-ны албаны хүн ирээд аваад явсан юм. Бүтэн нэг жилийн турш нэг хуаранд ижилдэн дасаж, нөхөрлөн хал үзэж ёстой л цэрэг шинелийн илчийг мэдэрч, цэнэгтэй бууны цэцийг сорьж, цэрэг гутлын бөхийг эдэлж, цэрэг талхны амтыг амталсан нөхөд минь хал цэргийн дуугаа дуулсаар алс тийш хөлгийн жолоо залан одоцгоосон юм. Цэргийн болон улс ардын аж ахуйн, хувийн хэвшилд ч онжавууд маань аль хэдийнэ байраа эзэлжээ. Одоо тэд завгүй эрчүүд, сайн эцгүүд болсон. Цаашдаа ч төрийн чухал албан тушаалд зүтгэх итгэл найдвар онжавуудад маань бий. Модон луу жилд төрсөн бөхийн хүчтэнүүд Монголын зүлэг ногоон дэвжээг нэгэн үе эзэгнэсэн бол одоо оюуны бяртнуудын түрүүч нь ийнхүү улс төрийн дэвжээ рүү хүч түрж аль хэдийнэ орон зайгаа эзэлж эхэлсэн юм.


URL:

Сэтгэгдэл бичих