Арлын орны арчаагүй эрс Монголыг доромжилж байна

Дэлхийн хүмүүс Монголыг мэднэ. Мэдэх мэдэхдээ Монголыг бишрэн шүтэж, айж эмээж мэднэ. Монголын үе үеийн хаад дэлхийн цээжин дээр сандаалж, монгол гэрийнхээ буйраар дэлхийг тамгалаж, морин төвөргөөнөөрөө дэлхийг чичрүүлж байсан түүхтэй.
Хубилай хааны үед дэлхийн түүхэнд анх удаа гурван мянган завь бүхий усан флотлыг наран ургах зүг явуулж байсан түүх бий. Мөн халх голын байлдааны үеэр самуурай нарыг саадгүй устгаж байсан түүхтэй улс, бид. Жижигхэн арлын улсыг өвөг дээдсийнхээ үеэс өнөөг хүртэл айлгаж ирсэн ард түмэн. Сүмогийн дэвжээнд монгол эрчүүд маань бяралхаж, түүхэн амжилтыг нь эвдэж байна. Ямар учиртай арлын орны дорой үеийг дурсч байгаад уншигч авхай та гайхаж байгаа байх. Учир юу гэвээс дэлхий дахинд Монголыг эртнээс мэддэг байсан. Одоо бүр илүү мэдрэхийг хүсч байна. Эцэг өвгөдийн байгуулсан гавъяа, өвлөж ирсэн эд хөрөнгөнд дэлхийн хүмүүс шунаж байна. Харин арлын орны арчаагүй, дорой эрс хүчит бөхчүүдийн маань зодог шуудаг, үндэсний дээлийг өмсөн зүй бусаар хурьцал үйлдэн Монголын нэрийг дэлхий дахинд гутаан доромжлох нь юув. Арчаагүй хэдэн гомо залуусын бузар үйлдэл гадна дотны олон сайтад тавигдсан байхыг хараад уур бухимдал хийгээд үндэсний үзэл маань дээд цэгтээ хүрэв. Будаа идэж, буцалсан ус уудаг арчаагүй эрсийн бузар үйлдлийг мөнх тэнгэр шүүх биз ээ.

Г.Анар


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих