500 га газарт органик байдлаар цагаан будаа тариална
ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, БНАЛАУ-ын хөдөө аж ахуй, ойн яамны Хөдөө аж ахуйн газар хооронд өчигдөр уулзалтын протоколд гарын үсэг зурж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлов.
Монгол Улсаас Лаост энэ оны 5 дугаар сараас 500 га газарт органик байдлаар цагаан будаа тариалах, мөн 5 га газарт цагаан будааны сүүлийн үеийн ургац өндөртэй сортуудыг турших, үйлдвэрлэлд нэвтрүүлэх талаар тохиролцов.
Цаашид кофе, чихрийн нишэнгэ, каучук болон үнэт модыг үйлдвэрлэлийн зориулалтаар тарих боломжийг хамтран судлахаар боллоо.
Мөн Монгол Улс Лаосын Савае-сеногийн эдийн засгийн чөлөөт бүст 20 га газар түрээслэхээр хэлэлцэв. Гарын үсэг зурах ёслолд БНАЛАУ-ын ХААО-н дэд сайд Пет Помпипак, Монгол Улсаас БНАЛАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Жанабазар, албаны холбогдох хүмүүс байлцав.
Н.Доржготов
URL: