Монголыг дэлхий ажиглаж байна

2010 оны арванхоёрдугаар сараас эхлэн газрын ховор элементийн экспортдоо Бээжин хориг тавьж эхэлсэн нь Европын холбоо, Япон зэрэг өндөр технологи, шинжлэх ухаанд эдийн засгаа хандуулсан улсуудын дургүйцлийг төрүүлсэн юм.

Тиймээс тэд Бээжинг худалдааны дүрмийн эсрэг аашиллаа хэмээн Дэлхийн худалдааны байгууллагын шүүхэд өгсөн билээ.

Дэлхийн худалдааны байгууллагад үүсгэсэн маргааныг Бээжин хүлээн авахаас татгалзсан байна. Тэгээд ч энэ бүхэн хор уршиггүй хэмээн тэд тайлбарласан. Хятадын Аж үйлдвэрлэлийн сайд Miao Wei төрийн мэдээллийн агентлаг “Синхуа”-д өгсөн ярилцлагадаа “Тэднийг Дэлхийн худалдааны байгууллагад гомдол гаргасанд бид харамсч байна” гэжээ.

Харин Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Liu Weimin “Бидний бодлого Дэлхийн худалдааны байгууллагын дүрмийн дагуу явж байна. Экспорт ч тогтвортой байгаа. Хятад улс экспортоо үргэлжлүүлэн гаргана” гэжээ.

Европын холбоо Хятадаас жил бүр 350 сая евро буюу 458 сая ам.долларын газрын ховор элемент импортолдог.

ДЭЛХИЙ ДАХИНД 400 ГАРУЙ ТӨСӨЛ БАЙНА, ХАРИН БИДЭНД…

“Дэлхий дахинд, газрын ховор элементийн судалгаа, шинжилгээнд чиглэсэн 400 гаруй төсөл байгаа” гэж өнгөрсөн нэгдүгээр сарын 17-нд Иргэний танхимд болсон хэлэлцүүлэгт барууны эрдэмтэд хэлсэн нь нэгийг сануулаад байна. Бидний мэддэг зэс, нүүрс, алтаас огт ондоо энэ ашигт малтмал нь манай гаригийн зах зээлд цахиур хагалах шидтэй.

Харин газрын ховор элементийн нэг тонн нь анх удаа 130 ам.долларт хүрсэн түүх өнгөрсөн онд тохиосон. Цаашид ч энэ үнэ улам өснө гэж шинжээчид ажиглаж байна. Манай улсад энэ ашигт малтмалын баялаг агуулга бүхий Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Лугийн гол, Өмнөговийн Мушгиа хад, Ховдын Халзан бүргэдтэй, Төв аймгийн Авдрант зэрэг олон газар бий. Гэвч Хятад улс ийнхүү экспортоо хязгаарлаж эхэлснээр дэлхий дахин биднийг анхаарч эхлээд байна.

Ж.Цогзолмаа


URL:

Сэтгэгдэл бичих