С.Баярцогт, Л.Пүрэвдорж нарыг ”Зоос” банкны хэрэгт шалгуулъя
Арилжааны томоохон банкнуудын нэг ”Зоос” банк дампуурлаа зарлаад гурван жилийн хугацаа өнгөрөв. Энэ хугацаанд гүйцэтгэх захирал Ш.Чуданжийг банк дампууруулсан хэрэгт буруутгаж 4 тэрбум төгрөгийн торгууль ноогдуулсныг эс тооцвол өөр гэм буруутан одоо хүртэл олдоогүй байна. Гэвч хувьцаа эзэмшигч иргэд олон тэрбум төгрөгийн хохирол амсаж, өнөөдөр гудамжинд ”лааз өшиглөж” явна. Энэ тухай эргэн санах цаг иржээ.
Банкны үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлж дампуурлаа зарлахад хүргэсэн гэх төрийн өндөр албан тушаалтнуудыг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан ч төд удалгүй замхарсан нь бий. Энэ нь нэг талаас төрийн өндөр албан тушаалтнуудын арга заль, албан тушаал нөлөөлсөн бол нөгөө талаас манай хуулийнхны эдийн засгийн мэдлэг дутмаг байгаатай холбон тайлбарлаж болох юм. Банкийг чадамжгүй болсон хэмээн олон нийтэд мэдээлж, төв банкнаас хаалгыг нь барих тушаал гаргасан цаг хугацааны дарааллыг авч үзвэл хууль зөрчсөн тал ажиглагддаг.
Тодруулбал 2009 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр Монгол Улсын Засгийн газар банк байгуулах саналын тухай 348 дугаар тогтоол гаргаж /Төрийн банк байгуулах/, банкны үүсгэн байгуулагчаар Сангийн яамыг томилосон байдаг. Гэтэл маргааш нь арваннэгдүгээр сарын 20-ны өдөр Монголбанкны Ерөнхийлөгчийг”Зоос” банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх тухай 650-р тушаал гаргасан байдаг. Эл тушаалын дагуу арваннэгдүгээр сарын 24-ний өдөр Монголбанкны ерөнхийлөгчийн 659-р тушаалаар “Зоос” банкийг татан буулгах шийдвэр гаргасан нь хамгийн том хууль зөрчсөн үйл гэж харагдаж буй. Өөрөөр хэлбэл “Зоос” банкийг дампуурлаа зарлахаас өмнө Засгийн газар, Монголбанк хуйвалдан тус банкны актив дээр шинээр банк байгуулах шийдвэр гаргасан гэсэн үг юм. “Зоос” банкийг дампуурсныг зарлахаас тав хоногийн өмнө Төрийн банк байгуулах шийдвэрийг гаргаж байжээ.
Энэ нь анхнаасаа зохион байгуулалттай хийсэн хуйвалдаан гэдэг нь ойлгомжтой байдаг. Монгол Улсын Засгийн газар банк байгуулах саналын тухай 348 дугаар тогтоол гаргасан нь өөрөө хамгийн том хууль зөрчсөн үйлдэл байв. Шинээр төрийн банк байгуулах нь Засгийн газрын эрх хэмжээний асуудал биш байв. УИХ шинээр банк байгуулах эрх бүхий байгууллага бөгөөд өмнөөс нь Засгийн газар шинээр Төрийн банк байгуулах шийдвэр 348 дугаар тогтоол гаргасан Төрийн болон банкны тухай хэд хэдэн хуулийн заалтыг зөрчсөн юм. Тухайлбал “Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь заалт” Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, 45 дугаар зүйлийн 1 дэх заалт “Засгийн газар хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн эрхийнхээ дотор тогтоол захирамж гаргах бөгөөд түүнд Ерөнхий сайд, тухайн шийдвэрийн биелэлтийг хариуцсан сайд гарын үсэг зурна” гэж заасныг тус тус зөрчсөн юм.
Энэ хэрэгт тухайн үед Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогт, Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдорж нарыг шалгах ёстой хэмээн эдийн засгийн мэргэжилтнүүд үздэг. Учир нь Монгол Улсын Засгийн газар банк байгуулах саналын тухай 348 дугаар тогтоол гаргах баримт бичиг боловсруулж батлуулсан хүн нь Сангийн сайд асан С.Баярцогт юм.
Түүнчлэн С.Баярцогт “Зоос” банкны 25 хувийг эзэмшиж байсан Европын сэргээн босголт банкныхантай сэм хэлэлцээр хийж, Олон улсын валютын сан, Дэлхийн банкны зарим төлөөлөгчидтэй тохиролцон, ”Зоос” банкны хаалгыг нь барьж Төрийн банк байгуулах санаачлага эртнээс ил болсон байсан юм. Тиймдээ ч ”Төрийн банк”-ийг шинээр байгуулж, шинэ удирдлагуудыг нь Европын сэргээн босголт банкны төлөөлөгчөөр удирдуулсан нь хуйвалдаан зохион байгуулсан бас нэг баримт гэж хэлэх болох.
Өдгөө “Зоос” банкны Хохирогчдын түр хорооны гишүүд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандан “2009 оны 11 сарын 19-нд Засгийн газраас банк байгуулах 348 дугаар тогтоол гаргаж, банкны үүсгэн байгуулагчаар Сангийн яамыг томилсон шийдвэр нь хууль бус байсан” хэмээн үзэж эл тогтоолыг хүчингүй болгохыг шаардсан. Эл шаардлагад Үндсэн хуулийн цэц хариу өгөөгүй байгаа Үндсэн хуулийн цэцээс “Засгийн газар, Сангийн яамнаас дээрх 348 дугаар тогтоолтой холбоотой тайлбар авах хүсэлтээ хүргүүлсэн. Үндсэн хуулийн цэцэд хараахан тайлбар ирүүлээгүй байгаа тул хохирогчдод хариуг ирүүлэх боломжгүй” гэдэг мэдээллийг өгч байгаа ажээ. Хамгийн сүүлд олдсон мэдээлэлээр Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Төрийн банк байгуулах 348 дугаар тогтоолтой холбоотой асуудлыг хэлэлцээр хийхээр төлөвлөгдсөн ч, тодорхой бус шалтгааны улмаас хойшлоод буйг баттай эх сурвалж өгүүлж буй юм.
Төрийн банк байгуулах 348 дугаар тогтоолтой холбоотой асуудлыг юуны учир байнгын хороодоор хэлэлцүүлэх асуудлыг нуун дарагдуулах болсон нь дээрээсээ томоохон үүрэг даалгавараар хийгдэж байх талтай. Тодруулбал Төрийн банк байгуулах 348 дугаар тогтоолд гарын үсэг зурсан хүн нь Ерөнхий сайд С.Батболд юм. Энэ талаар олон зүйл нуршилгүй “Зоос” банктай холбоотой эдийн засагчдын гаргасан банкны цаг хугацааны зураглалыг хүргэе. Эндээс ”Зоос” банктай холбоотой ямар хуйвалдаан явагдсаныг харж болох юм.
Т.АМУР
”Зоос” банкны дампуурал, цаг хугацааны зураглал
/Хуйвалдаан/
• Үнэт цаасны хорооны 2005 оны VIII сарын 31-ний 47 тоот тогтоол. “Монгол банк”-ны Ерөнхийлөгчийн 2005 оны XI сарын 15-ны 537 тоот тушаалаар “Зоос банк”-ны ХХК-ний нээлттэй хувьцаат компани болгож аж ахуйн үйл ажиллагааны хэлбэрээ өөрчилж болохыг зөвшөөрсөн шийдвэрүүд гарав.
• 2006 оны II сарын 14-ны өдөр Хөрөнгийг анхдагч зах зээл дээр нэг бүр нь 1000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 2,000,000 ширхэг хувьцааг амжилттай арилжаалсан.
• 2006-2008 онуудад компаний хувьцааны ханш тогтмол өсөж эрэлт ихтэй байлаа.
• 2008 оны V сарын 18-ны өдөр ЕСБХБанк нь “Зоос Банк” ХК-тай нэг бүр нь 2557 төгрөгийн үнэтэй нийт 3666677 ширхэг энгийн хувьцааг худалдан авах гэрээ байгуулсан.
• СЗХ-ны 2008 оны VII сарын 7-ны 101 тоот тогтоолоор энгийн хувьцааг ЕСБХБанкинд худалдахыг зөвшөөрөв.
• 2008 оны VII сарын 1-нд “Зоос банк” ХК-нд 8.110.811.96 ам доллар орж ирснээр ЕСБХБ нь компанийн 25% эзэмшигч боллоо.
• Компанийн ханш 8000 төг/шир хүртэл өсөв.
• ЕСБХБ-аас 18 сарын хугацаанд хзрэгжих Банкны зохистой удирдлага, стратеги, үйл ажиллагаа, бизнесийн хөгжил болон эрсдэлийн удирдлага , хяналтыг сайжруулхад 1,2 сая еврогийн техник туслалцааны хүрээнд олон улсын 8 шинжээчийн бүрэлдзхүүнтэй зөвлөхүүдийн баг ирж ажилласан байна.
• 2009 оны V сард зээлдэгчид олгох зээлийн хэмжээ “Монгол банк”-аас тавьдаг шалгуурыг давж хэтэрч байгааг анхаарч ТУЗ-өөр хэлэлцэж зээлийн бүтцэд өөрчлөлт оруулах тухай саналыг хэлэлцүүлэн дэмжигдсэн.
» 2009 оны VI сарын 30-нд “Монгол газар” ХХК болон “Жаст групп” ХХК-тай холбогдох зээлүүдийн бүтцийг өөрчлөн бүртгэсэн.
• 2009 оны VII сарын 7-ны өдөр гүйцэтгэх захирал Чуданжий өөрийн хүсэлтээр эрүүл мзндийн шалтгаанаар түр чөлөө хүссэн хүсэлтийг зөвшөөрөн банкны удирдлагыг ЕСБХБ-ны 5 хүний бүрэлдэхүүнтэй удирдлагын багаар өөрчлөн томилсон. /ахлагч нь Бенн Турнбулл/
• 2009 оны IX сарын 14-нд XI сарын 30-ны өдрийн зээлийн бүтцийн өөрчлөлтийг ТУЗ-ийн шийдвэргүйгээр буцаан задлан бүртгэж, холбогдох сангуудийг байгуулсан.
• 2009 оны X сарын 22-ны өдөр банкны III улиралын санхүүгийн тайлан тэнцэл, татвар төлөхийн өмнөх ашиг 38089662,0 мянган төгрөгийн алдагдалтай гарсныг нь ил тод зарлав.
• 2009 оны XI сарын 19-ний өдөр Монгол улсын Засгийн газар банк байгуулах саналын тухай 348-р тогтоол батлагдаж, банк үүсгэн байгуулагчаар Сангийн яамыг томилжээ.
» 2009 оны XI сарын 20-ны өдөр МБ-ны Ерөнхийлөгчийг “Зоос банк” ХК-нд Банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх тухай 650-р тушаап гарав.
• 2009 оны XI сарын 24-ний өдрийн Монгол Банкны Ерөнхийлөгчийн 659-р тушаалаар “Зоос банк” ХК-г татан буулгах шийдвэр гаргав.
• 2009 оны XI сарын 24-ний өдөр “Зоос банк”-ны хөрөнгийг хөрөнгийн хураангуй тэнцэлээр “Зоос банк”-ны эрх хүлээн авагч, Төрийн банкны гүйцэтгэх захирал нар хоёр хуваан тохиролцов
• Сангийн Яам, ЕСБХБанкны хооронд нууцын зэрэглэлтэй гэрээ байгуулагдаж Бенн Турнбулл Төрийн банкны захирлаар томилогдов.
• 2009 оны XI сарын 25-ны “Үндэсний шуудан” сонины “Дампууруулснаас дампууруулаагүйн хариуцлага илүү” гэсэн “Монгол банк”-ны Ерөнхийлөгчийн ярилцлагаас:
- Олон улсын валютын сангаас хэрэгжүүлж буй “Стэнд бай” хөтөлбөрийн гурав дахь шатны хяналтын ажиллагаа дуусаагүй одоо хүртэл сунжирч байна. Хэрэв “Зоос банк”-н дээр шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол бид цаашид хөтөлбөрөө үргэлжпүүлэхгүй. Та нарт XI! сарын 1 хүртэл хугацаа байна…
• 2010 оны 1 сараас Чуданжий, Алтанцэцэг, Сэлэнгэ нартай холбогдох хэрэг шалгагдаж эхлэв.
• Төрийн банкны тайлан тэнцлийн цэвэр ашгийн хэмжээ /мян.төг/
-2010 оны I улирал 1070451,84
-2010 оны II улирал 963317.51
-2010 оны II улирал 178604.19
-2010 оны IV улирал . 1167000.0
• 2010 оны VII сарын 8-нд хувьцаа эзэмшигч Б.Цэрэнжав компанийн хуулийн хүрээнд “Зоос банк” ХК-ний ээлжит хурлыг зарлан хуралдуулж ТУЗ-ийг өөрчлөн зохион байгуулав.
• 2010 оны X сард ОУВСангийн захирал Монгол улс ОУВСангийн өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлснийг дүгнэв.
• X сард Төрийн банкны захирал Бенн Турнбулл ар гэрийн шалтгаанаар ажлаа үргэлжлүүлж чадахгүй гэдгээ мэдэгдэж өөрийн орлогч Роберт Лоужа-г гүйцэтгэх захирал болгов.
• 2010 оны XI сарын 4-нд “Зоос банк”-ны ТУЗ-ийн дарга асан Д.Батбаярыг эрүүгийн хуулийн 150-р зүйл ангиар баривчлан байцааж эхлэв.
• 2011 оны III сард “Зоос банк” ХК-ны хувьцаа эзэмшигч хохирогчид банкны ТУЗ-ийн дарга Д.Батбаяр, гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Бенн Турнбулл нарын хууль бус үйл ажиллагааны талаар УМБГ-т гомдол гаргав.
• Монгол банкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийн хууль бус ажиллагааг УАТГазарт шалгуулахаар гомдол гаргалаа.
• Гэрээний хугацаа дуусгавар болсон тул сард 30 сая төгрөгийн цалин авдаг гэж шуугиулж байсан Бенн Турнбулл Ж.Оюунбилэгт /борлуулалт хариуцсан захирал/ IV сараас ажлаа өгчээ.
Эдийн засгийн судлаачид
URL: