УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирыг “Анод” банкны хэргээр шалгаж эхлэв

УИХ-ын  гишүүн Д.Дамба-Очирыг УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас шалгаж эхэлжээ. Түүнийг Эрүүгийн хуулийн 156.2-т зааснаар шунaхайн сэдлээр буюу хувийн ашиг сонирхлын үүднээс мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо болон банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчсөн гэж үзжээ.

Д.Дамба-Очир нь “Анод” банкийг байгуулах үед дүр­мийн санг нэмэгдүүлэх зо­рилгоор багагүй мөнгө төв­лөрүүлсэн аж. Тэрбээр тус банканд төвлөрүүлсэн хад­галамжаа татсан, олон тэр­бум төгрөгийн зээл авсан зэрэг нь банкны үйл ажил­лагаанд нөлөөлсөн байж болзошгүй аж. “Анод” банк­ны чанаргүй зээлдэгч­дийн жаг­саалтад түүний  эзэмшиж бай­сан “Очир төв” дээгүүр бичигд­сэн байдаг юм байна. Тус ком­пани нь өнөөг хүртэл зээ­лээ барагдуулаагүй бай­гаа талаар эх сурвалжууд мэ­дээлж байсан.

Эх сурвалж: “Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих