“Ховсчин” С.Хүрэлбаатар “Монгол ховс”-оо дэлхийд таниулж эхэллээ
Сэтгэшгүй” эмнэлгийн ерөнхий эмч, доктор С.Хүрэлбаатарын бичсэн “Монгол ховс” хэмээх ном Герман, Англи хэл дээр саяхан хэвлэгджээ. Монгол эмч нараас анх удаа дэлхий номын зах зээл дээр өөрийн ур ухаан, авьяас билгээр бүтсэн бүтээлээ дэлгэлээ. Уг номонд С.Хүрэлбаатар эмч сүүлийн 20 гаруй жилийн хугацаагаа зарцуулан, ховс хийгээд уламжлалт бариа заслын нэн сонирхолтой мэдээлэл багтаасан гэнэ. Энэхүү бүтээл Германы Von Goethe Holding ХК-ийн хэвлэлийн нэгдсэн зөвлөлийн талархлыг хүлээж, эхний ээлжинд 100 мянган хувь хэвлэх гэрээг зохиогчтой байгуулсан байна. Тус ном дэлхий зах зээл дээр нэг бүрийн 22.80 еврогоор үнэлэгдэж байгаа аж.
Б.Дэжид
URL: