Энхбаяр Энхсайхан хэмээгч хорон муу санаат хүмүүсийн тухай эргэцүүлэл

Энэ 2 эрхэмийн тухай элдэв муу муухай үгс сүүлийн үед  хэвлэл мэдээлэлийн гол сэдэв болон хөвөрч эхлээд байна.Эд нар албан тушаалаасаа зайлуулагдсандаа хонзон санаж Монголын сөрөг хүчнийг бий болгон цуглуулж бослого тэмцэлд уриалан эх орон ард түмнээ цусанд будах гээд байгаа юм байхаа харин эрх баригчид нь ард түмнээ үнэгүй жаргаах гээд чөмөөгөө дундартлаа ажиллаж байхад нь саад болоод байгаа юм байна чухам л ийм муу муухай хүмүүсийн үгэнд автав та минь хэмээн улсын маань нэгэн том баатар байнга бичдэг болсон байх юм.

Энхсайхан гэдэг хүний тухай.Энэ хүнийг анх 1996 онд Ардчилсан холбоо эвслийг байгуулж  шинээр байгуулагдсан олон үзэл, сонирхол бүхий намуудыг нэг хүрээнд хаман оруулж уг намаа сонгуульд ялуулан ерөнхий сайд болж байхаас нь мэддэг болсон санагдаж байна. Тун удалгүй нөгөө эвлэлдэн нэгдэж ардчилалыг хамгаалж шудрага ёсыг тогтоогчид маань Энхсайханы засгийн газрыг огцруулж  албан тушаал хээл хахуульд автагдан 2000 оны сонгуулиар МАХН д нам тавиулснаар дууссан.Ингээд 2004 онд лаз өшиглөн гудаманд явсан нөхөд хуучнаа санагалзан ялалт авчирч чадах лидер хэмээн нөгөө Энхсайханыг дахин  намын даргаар тавин Эх орон намтай эвсэн  Эх орон  ардчилал  эвсэлийг байгуулан сонгуульд дахин ялалт байгуулан засаг төрөө байгуулах гэж байтал  хүнд хэцүү байдалд орсон намаа хаян гадаадад сурахаар явсан Элбэгдорж тооноор үсрэн орж ирээд бүх зүйлийг үгүй баллаж хаясаныг Монголчууд мартах хугацаа болоогүй.Сүүлдээ өнөөх АН маань өөрийн үндсэн өрсөлдөгчийнхөө өвөрт орж хэвтээд өврөөс нь гарахгүй хэмээн хөнжилнөөсөө зууралдаж байсан гээд олоны өмнө  шившигээ дэлгэж  байсан гээд олон юм бий л дээ миний хэлэх гээд байгаа санаанд онц ач холбогдолгүй учир ингээд орхиё.Хорыг хороор гэгчийн үлгэрээр Энхсайхан ч тэдэнд таарсан хариуг барин МАХН АН –ын хөлсний янаг хайрыг таслан өөрөө хэсэг нөхдийн хамт МАХН тай засаг хамтарч байгуулж АН аас өрх тусгаарлан өөртөөгөө ижил үзэл баримтлалтай нөхдөө дагуулан нам байгуулан салж явснаар үйл явдал өрнөж байгаа.

Энхбаяр гэдэг хүний тухай.Энэ хүнийг 1992 оны сонгуулиар Жасрайн засгийн газар байгуулагдахад Соёлын яамны сайдаар ажиллаж байх үеэс танилцан дотно биш гэхдээ  тодорхой хэмжээнд ойрхон ажиллаж сайн танил болсон юм.1996 онд МАХН цөөнхи болон нам нь үндсэндээ тарж бутарахын эхэн дээр байхад намын ерөнхий нарийн бичгийн дарга,удалгүй намын дарга болсноор намаа шинэчилэн зохион байгуулж 2000 оны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулан еранхий сайдаар  ажиллан  үүнээс хойш тасралтгүй нам төрийн бүх өндөр албан тушаалд 2009 он хүртэл ажиллаж байсан цорын ганц хүн .Энэ хүний нам төрийн ажил хийх явцдаа гаргасан алдаа дутагдал аль аль л бий.Энэ алдаа дутагдал- туршлага нь  энэ хүний хамгийн том капитал гэж би хувьдаа үздэг ба энэ нь зөвхөн Н.Энхбаяр гэхээсээ угтаа бол  Монгол төрийн капитал  юм л даа.  Н.Энхбаяр  төрийн ажлын туршлага дээрээ дүгнэлт хийн гаргасан алдаагаа засах гэсэн хүсэл эрмэлзэл нь түүнийг албан тушаалаас нь зайлуулж дахин улс төрд оруулахгүй байх гэсэн мөнгөжсөн хэсгийн ашиг сонирхолд нийцээгүйтээ шууд холбоотойг сүүлийн 3 жил хамт байсан хүний хувьд батлан хэлж яадах юм.Яг үнэндээ бол энэ хүнд ойр дотно шадарлан бөгсийг нь долоох шахан гүйж явсан  намын нөхөд л тэр авилга хээл хахууль албан тушаалын наймааг гардан гүйцэтгэсэн журмын нөхөд нэртэй тойрон хүрээлгэчдийн балаг тэр хүнийг ийм байдалд оруулсан байдаг.Ялыг Энхбаярт нялзаан ямбыг тэд өөрсөддөө авч үлдсэн гэж болно .Наад захын жишээ гэхэд ордны зүүн талын хэвлэх үйлдвэрийн барилга түүний газар нь Энхбаярынх гэсэн боловч МАХН ын бүх л томчуулын мэдлийн газар юм  билээ, өөрөөр хэлбэл даргын нэрээр газрыг байшинтай нь авчихаад асуудал үүсэнгүүт  энэ газрыг хамтраад эзэмшие  гэж түүнд хэлчихээд одоо болохоор  өөрсөддөө хамаагүй мэт мушгин гуйвуулж байгаа нь үүний нэг тод жишээ юм.Энэ мэт явган хов олон бий миний  хэлэх гэсэн санаатай холбоогүй учир ингээд орхиё.

Монголын төрд мэргэшсэн сайн удирдагчийг олох гэдэг туйлын чухал болоод байгаа өнөө үед нийлүүлж эвлүүлж босгож байсан нь хэд байна гэдэг өнцгөөс асуудалд хандахыг оролдсон бодлоо хуваалцах үүднээс  үг холбон олон түмэндээ хүргэж байгаа нь энэ юм.Монголчууд бид цөөхүүлээ тэр ч чанараараа төрийн ажлын туршлагатай хүмүүс нь бүр цөөн тэр тусмаа өөрийн хийсэн алдаан дээрээ дүгнэлт хийгээд түүнээ засаж залруулах ухааныг бодож олоод  ажил хэрэг болгохоор сэтгэл шулуудсан нь бүр байхгүйтээ адилхан.Энэхүү үйлдэл нь хувь хүний хувьд өөрт нь том эрсдэл дагуулах нь хэнд ч ойлгомжтой ч ийнхүү эр зориг гарган ноцолдох хүн ховор бизээ.Хэрвээ Н.Энхбаяр идэж уугаад дааж давшгүй хөрөнгө мөнгөтэй болсон бол чимээгүйхэн нөгөө хэдийнхээ үгээр дуугаа хураан хаа нэг гоё үг хоосон магтаал сургааль хэлчихээд мөрөөрөө байх ёстой байх л даа гэтэл тэгэхгүй байгаа нь нэгийг хэлээд байгаа биш гэж үү.Энхсайханы хувьд ч мөн адил аргаа бараад нам байгуулан өрх тусгаарлан язгуурын үзэлийг итгэл үнэмшилээ болгон үндэсний үзэл бол Монгол төрийн суурь суртал мөн хэмээн зоригтоогоор тунхаглан түүнээ ажил хэрэг болгохоор нэгэн цагт хамт явсан журмын нөхөдийнхөө буруу замаар будаа тээн явааг засаж залруулахын үүднээс зүгээр суух эрхгүйгээ ухамсарлан байгаа нь энэ хүний мөн чанарыг харуулж байгаа болохоос тэр улсын баатарын хэлж яриад байгаа шиг олныг үймүүлэн бослого тэмцэл цуст яргалалд уриалаад, албан тушаалаа санаад зүүдлээд байгаа юм байхгүй гэдгийг мөн баттайгаар хэлж чадах юм.Дээр хэлсэн дүгнэлтүүд бол тухайн хүмүүстэй тодорхой хэмжээнд ойр байж улс орны ирээдүйн тухай үзэл бодлын маргаан өрнүүлж тэдний туршлага алдааг хамт хэлэлцэн ярилцаж цаашид яах ёстой тухай олон сараар хэлэлцэж  ойлголсон хүний хувьд хэлж байгаа үг болохоос хэн нэгнээс сонссон дээрээ үндэслэсэн хөнгөн хуумгай дүгнэлт биш юм гэдгийг хэлэхийг хүсэж байна. Ялангуяа М.Энхсайхантай ижил үзэл бодолтой намын хувьд намаа нэгтгэх хэмжээнд хүртлээ ойлголцсон хүний үг гэдгийг энд онцлон тэмдэглэмээр байна.

Өнөөдөр Монголын нийгэм системийн хямралынхаа оргилд хүрээд байна .Системийн хямралын оргилд үед улс төрийн дахин бүлэглэлт явагддаг зүй тогтолтой түүнийхээ дагуу бүх л намуудад  уг процесс явагдаж байгааг манай Монголчууд бэлхнээ харан зөв бурууг өөрсдийнхөөрөө тунгаан хэлэлцэж байна.Нэгэнт улс төрийн дахин бүлэглэлт явагдсан бол төрийн эрх мэдэл өөр улс төрийн хүчинд шилжиж таарна.Энэ нь эрх баригчид урьдын арга хэрэгслээр төрийн эрх мэдлийг тогтоон барих боломжгүй болсон ба ард иргэд эрх баригчдыг тэвчих тэвчээр алдарсантай холбоотой.Хэрэв засгийн эрх мэдэл улс төрийн өөр хүчинд шилжвэл нийгмийн баялагийн хуваарлилт дахин явагдаж эрх баригч хүчинтэй хариуцлага тооцох асуудал зайлшгүй юм.Чухам энэ болох гэж буй процесс л эрх баригчдыг айлган сандруулж байгаа ба тэдний зүгээс л хүчирхийлэл үймээн самуун дэгдээн хуулийн хүчирхийлэлээр дарангуйлан эрх мэдлээ тогтоон барих явуургүй алхамууд хийгдэх болохоос Энхбаяр Энхсайхан тэдний гар хөлүүд үймээн самуун дэгдээх гээд байгаа юм биш гэдгийг хэлэхийг хүсэж байна.1990 оны эрх баригчидад эрх мэдлээс өөр хувийн чанартай хөрөнгө мөнгөний асуудал байгаагүй болохоор эрх мэдлээ шинэ улс төрийн хүчинд тайван замаар өгсөн ба шинэ улс төрийн хүчин тэдэнтэй хариуцлага тооцоогүй учир манай шилжилтийн үе дуусч өгөхгүй удаан үргэлжилэн 2004 оноос улс төрийн намаас үүдэлтэй системийн хямрал руу чирэгдэн орсон юм.Одооны эрх баригчид олигархижсан эрх ашгийн нэгдлээс цөм нь бүрдэж байгаа учир эрх мэдлээ дурын аргаар тогтоон барихын тулд бүхий л аргыг хэрэглэх болно.Энэ утгаараа тэдний зүгээс ард түмнийхээ эсрэг хүчирхийлэл хийх болохоос биш сөрөг хүчний зүгээс ийм санаачилга гарахгүй юм гэдгийг сөрөг хүчний нэгэн гол намын ерөнхий нарийн бичгийн даргын хувьд би баттай хэлж чадна.Сөрөг хүчин гэдэгт парламентад суудалгүй намууд, иргэний хөдөлгөөнүүд   мөн эрх барьж буй намуудад байгаа эх орончид энд багтаж байгаа юм.Эх орончид гэж хэлж байгаа учир нь  гэвэл улс орны тусгаар тогтнол түүний аюулгүй байдал эрсдэлд орсон ба үндэстэн байх үгүй асуудал ч үүнтэй холбоотой босч ирсэн нь үндэстний өөрийгөө хамгаалах  инстикт ажиллаж эхэлсэнтэй холбоотой юм.Үндэсний үзэлтэй нам ,хөдөлгөөнүүд бусад шударга ёсыг хүсэгчидтэй  хүчээ нэгтгэн нэгдсэн нам байгуулах үйл явц нь эрх баригчидийн дургүй зэвүүг хүргэж  энэ процессийг тасалдуулах бүхий л арга хэрэгсэлийг хэрэглэх болсоныг  баатар  Батүүл,нийтлэлч Баабар мэтийн сүүлийн үед хэвлэл мэдээлэлийн хэрэгслээр гарч буй нийтлэлүүдээс харж болно.Бодитой сөрөг хүчин бий болж байгаа нь эрх баригчидад аюулын харанга дэлдэж буй хэрэг бөгөөд тэд бүгд хоорондоо нийлчих вий хэмээн санаа зовсондоо Энхбаяр Энхсайхан нарын туршлагатай улс төрчдийг хогийн сав болгон бүхий л болохгүй бүтэхгүй юмны уул уурхай болгон харуулах зорилготой пиарыг эхлүүлжээ.2 Э нь өнөөгийн эрх баригчдын хувьд аянга цахилгаан нь учир тэдний нэр хүндийг унагаснаар сөрөг хүчний бодитой нэгдэлийг тасалдуулах хорон муу санаа өөр юу ч биш энэ – Э л тэдний бузар булай системийн хаанаа сул дорой хаанаа хүчтэй бүхий л юмыг нь мэднэ тэд л эднийг унагах гарз хохирол багатай арга ухааныг мэдэх учир сандарч байна.Хэрэв үгүй байсан бол яагаад  нэгдэх процессд ямарч үүрэг оролцоогүй байгаа Энхбаярыг бидэнтэй холбон үймээн самуун таригч хэмээн яаран сандран зарлаж биднийг хэн нэгний гар хөл мэтээр доромжилж байгаа юм  .Тэгэх тусам нь бид болж өгвөл бүгдээрээ нийлээд муугийн үндэс болсон МАНАН г үлдэн хөөж Монгол эх орондоо цэлмэг хөх тэнгэрийг буцаан авчирах эх орны салхийг бүх тал нутгаараа гаргах болно.Монгол газар шороондоо Монгол хүн Монголоороо үлдэн эзний ёсоор  элэг бүтэн хангалуун сайхан амьдрах нөхцөлийг бий болгох зорилготой Монголын үнэртэй салхи сонгино сармисны муухай үнэрийг дарахаар айсуйг нийт Монгол түмэндээ зарлан тунхаглаж байна.Баатар-Баабартангууд минь одоо та нарт тархиа угаалгадаг Монгол хүн олдохгүй л болсон цаг даа нэг нь ардаа дарах хууль санаачилан нөгөө ардаа тэнэг хэмээн басамжилан үг холбох гэж зүдэрч байхаар цагийн салхийг дагасан нь дээр, уугуул суугуул урвагчидаа Монгол түмний эсрэг хийсэн нүглээ нэмэхгүйхэн шиг байвал өлзийтэй байх шүү гэдгийг энэхүү нийтлэлээр сануульяа.Монгол хүн Монгол газар шороогоор наадаж дууссан Монголчууд МАНАН сийрч байгааг олж харсан одоо удахгүй цэлмэнэ…

МУНН –ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батболд


URL:

Сэтгэгдэл бичих