Америк эрийг хөнөөж, ЦОГЦСЫГ НЬ ШАТААСАН БАЙЖЭЭ
АНУ-ын иргэн 45 настай Жон Мартин Кийн Монголд ирснийхээ маргаашаас сураггүй болсон талаар бид өмнөх дугаартай дэлгэрэнгүй мэдээлсэн. Цаг даагийн бай гууллагаас түүнийг бүтэн хоёр сар гаруй хугацаанд эрэн сурвалжилсны дүнд энэ сарын 7-нд цогцсыг нь олсон бөгөөд амийг нь хөнөөсөн сэжигтнийг ч уржигдар саатуулсан байна. Тэрбээр энэ оны нэгдүгээр сарын 5-нд Монголд ирээд, АНУын Нью-Жерси мужийн Моунт Олив хотод суугаа ээж рүүгээ “Монголд нэгэн бүсгүйтэй хамтран бизнес эрхлэхээр боллоо. Мөнгө шилжүүлээч” гэсэн цахим захидал илгээжээ. Үүнээс хойш сураггүй болсон хүүгээ ээж нь барь цаалагдсан байж болзошгүй гэж үзэж байжээ. Ж.М.Кийнийг манайхан дотоод доо эрэн сурвалжлахын зэрэгцээ Интер полын үндэсний товчоогоор дам жуулан олон улсад хайж байсан аж.
Түүнийг манай ЭЦГ-ын Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд эрэн сурвалжлах явцдаа Монголд урьсан хүнийг нь олж тог тоосон байна. Ж.Бат туул гэх эмэгтэй “Дархан-Уул аймагт ашиг тай бизнес байна. Хамт ран ажиллая” гэсэн санал тавьж, урилга илгээсэн гэнэ. Тэд өмнө нь га – даадад танилцаж, дотно ха рил цаатай байжээ. Тэр эмэг тэйг эрэн сурвалжилсны дүнд Улаан баа та раас саатуулж, өдгөө УМБГ-т шал гаж эхлээд байна. Бидэнд олдсон мэдээллээр тэрбээр гадаадын таван орны хэл мэддэг, ажил албаны шугамаар гадагшаа нэлээд зорчдог аж. Ж.Баттуул 1988 онд төрсөн, АНУ-д сурч, ажиллаж байхдаа талий гаачтай танилцсан гэнэ.
Энэ талаар УМБГ-ын болон НПГ-ын албаны хүмүүсээс лавлахад “Сэ жигт нийг саяхан саатуулж, мөрдөн бай цаалтын ажиллагаа дөнгөж эхэлж буй бо лохоор мэдээлэл өгөх бо ломжгүй” гэлээ. Өөр нэгэн эх сур валж “АНУ-ын иргэн Жон Мар тин Кийн гэдэг хүний цогцсыг Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Цон жин Болдогийн орчмоос энэ сарын 7-нд олсон. Хэргийн газрын үз лэгээр түүнийг буудаж хөнөөгөөд, улмаар цогцсыг нь шатааж, газарт булсан байсан. Цогцост хийсэн үз лэгээр найман удаа буудуулсан нь тогтоогд сон. Уг хэргийг талийгаачийг Мон голд урьсан эмэгтэй хийсэн гэдгээ хүлээгээд байгаа” гэв. Талийгаачийг буудсан “Сайга” маркийн бууг эд мөрийн баримт болгож, хураан авчээ. Шу на хайн сэдлээр мөнгийг нь авахын тулд амийг нь бүрэлгэсэн талаараа тэр эмэгтэй мэдүүлсэн байна. Талийгаач Ж.М.Кийн спорт, ангийн зо риулалттай уг бууг түүнд бэлэглэсэн гэнэ. Цагдаагийнхан талийгаачийг хор логдсон гэдгийг АНУ-аас Монгол Ул сад суугаа ЭСЯ-ны хол богдох хү мүүст өчигдөр мэдээлсэн талаар эх сурвалж хэллээ.
URL: