БҮРЭНХААНЫ 51 ХУВИЙГ ТӨРД ӨГӨХ “МОЛЕКУЛЫН” МОЛИГО БУЮУ “ТАЛСТМАРГАД” ТАГШ УУЛЫГ ТЭГШИЛЖ ЭХЭЛЖЭЭ
ЗАСАГ ДАРГААСАА ЭХЛЭЭД ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД НЬ ХАМААТАН САДНААРАА “ТАЛСТМАРГАД”-АД ХҮЧИН ЗҮТГЭДЭГ ЮМ БИШ БИЗ
“Талстмаргад” компанийн байгаль орчин сүйтгэж буй асуудалд нийслэлийн төдийгүй орон нутгийн сэтгүүлчид анхаарал хандуулж эхэлсэн. Гэтэл Тагшуулын оройгоос урсаж буй юу нь үл мэдэгдэх шингэн, хаа сайгүй ухсан суваг шуудуу, ямар ч зөвшөөрөлгүйгээр дуртай газраараа зам тавьж, байгаль орчин сүйтгэж буй үйлдлийг нь айм гийн мэргэжлийн хяналтын байцаагчид бичиг, цаас шидэлцсэнээр шийдсэн болоод өнгөрчээ. Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2012 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн 50/452/38 тоот албан шаардлага өмнө минь байна. Энэ шаардлагаар дээр дурдсан Тагшийн ам буюу Хужиртын даваан дээрх, 11428А тоот тусгай зөвшөөрөлтэй геологи хайгуулын талбайд өрөмдлөгийн үйл ажиллагаа явуулсан “Талстмаргад” компани Ахуйн болон үйлдвэрийн хог хаягдлын тухай хуулийн 10.2.2 дахь заал тыг зөрчсөн гэж үзжээ. Тиймээс үүнийгээ цэвэр лэж, хүлээлгэж өгөхийг шаардсан байх юм.
“Талстмаргад” компани ч энэ дагуу зөрчил арил гасан талаараа нэгдүгээр сарын 20-ны А11-12/01 тоот албан бичгээр мэдэгджээ. Харамсалтай нь “Талстмаргад” компанийн Ерөнхий захирал Б.Батхишигийн гарын үсэгтэй энэ албан бичгийн биелэлтэд дахин шалгалт хийгээгүй бололтой. Үүнээс хойш бараг сарын дараа биднийг газар дээр нь очиход зунгааралдсан хаягдал шингэн урссаар, тэр хавьд бэлчиж байгаа мал сүрэг ундаалсаар байсан юм. Уг газарт шалгалт хийсэн аймгийн МХГ-ын Байгаль орчин, геологи уул уур хайн хяналтын улсын ахлах байцаагч С.Туяа болон бусад байцаагчтай уулзсан юм. С.Туяагийн ярьснаар “Талст маргад” компани зөрчил дутагдлаа арил гаж, хууль ёсны да гуу нөхөн сэргээлтээ хийж, чухамдаа л их сайн үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн. Ийм мэдээлэлтэй биднийг Тагшийн ам буюу Хужиртын даваан дээр очтол байдал харин ч эсрэгээрээ байсан. Цааш явах тусам Хөндлөнгийн ууланд татсан нэг метр гаруй гүн, хэдэн км урт суваг шуудуу нь газар хөдлөлтөөс үүссэн ан цав мэт ангайж угтлаа.
Уг нь С.Туяа байцаагчийн ярьж, үзүүлж байсанчилэн “Талстмаргад”- ынхан нөхөн сэргээлт хийсэн гэх дөрөв, таван хавтас бүхий тайланг гаргаж өгсөн байсан. Гэтэл газар дээр нь очиход энэ компанийн сурталчилгааны менежер ая тай тайланг нь үзүүлж, магтах үгээ олж чадах гүй байсан түүнийг байгаль орчноо биш “Талст маргад”-ыг хам гаалах үүрэгтэй хүн байна гэж хардахаас ар гагүй байдалтай нүүр тулсан. Нутгийнхны хэлж буйгаар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч С.Туяа гэх энэ эмэгтэй аймгийн Засаг дарга Л.Цэрэнжавын хамаатан юм гэнэ. “Давааны цаана төрсөн ч болоосой. Далай ванг төгссөн ч болоосой” гэх явган яриа хөвсгөлчүүдийн дунд яригддаг. Энэ нь угтаа Засаг дарга Л.Цэрэнжавтай танил байсан ч болоосой гэсэн утгатай гэнэ. Гэтэл мэргэжлийн хяналтын байцагчийн амаа олохгүй магтаад байсан “Талстмаргад” компанийн за хиргаа нь Л.Цэрэнжав даргын эзэмшлийн “Хөвсгөл геологи” компанийн байранд өрөө түрэээлдэг болж таарав. Тохиолдлоор ч гэх үү, “Талст маргад”-ынхан аймгийн Засаг даргатай энэ мэтээр холбогдсон нь сэтгүүлчийн хувьд ар гагүй л хардлага төрүүлснийг нуух юун.
Ямартай ч “Талстмаргад” гэх УИХ-ын гишүүн хам гаалагчтай, аймгийн Засаг даргад “түрээс”- ийн орлого оруулдаг, малчдаас биш дээрээс зөвш өөрөл авдаг ийм нэг том компани Хөвсгөлийг сүйтгэх гэж байна. АМГ-ын холбогдох албан тушаалтны өгсөн мэдээллээр “Талстмаргад” компани ашиг лалтын өмнөх үйл ажиллагаа явуулах ямар ч зөвш өөрөл аваагүй байна. Хүний эрх хөгжил төв, “Хөвсгөл далайн эзэд” хөдөлгөөнөөс энэ компанийг хайгуулын тусгай зөвшөөрөл эзэм ших явцдаа Ашигт малтмалын хуулийн 33 дугаар зүй лийг зөрчсөн гэх үндэслэлээр Захиргааны хэргийн шүүхэд өгсөн. Гэвч шүүх хурал гурван удаа хойшилсноос лицензийн маргаан нь эцэслэн шийдэгдэлгүй хоёр жил болж байгааг энэ дашрамд бас дуулгамаар байна.
ТӨРД 51 ХУВИА ӨГНӨ ГЭСЭН МО ДАРГА ЕРӨНХИЙ САЙД, АРД ТҮМНИЙГ ХУЛХИДЖЭЭ
Одоогоос хоёр жи лийн өмнө буюу 2010 оны хоёр ду – гаар сарын 19-нд УИХ-ын нам рын чуул ган зав сарласан. Үүн тэй холбог дуулан УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байн гын хо рооны дарга Батж.Батбаяр УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир, П.Алтангэрэл нарын хамт хэв лэлийн хурал хийлгэсэн юм. Тэр үеэр Батж.Бат баяр даргын Бүрэнхааны фосфоритын ордтой холбоотой сэтгүүлчийн асуултад өгсөн хариулт нь сонин хэвлэл, сайтын хуудаснаа өнөөдрийг хүр тэл цагаан дээр хараар бичигдэн үлджээ. Тэр үед Мо дарга “Бүрэнхааны ордод эзэмшдэг тусгай зөвшөөрлийн 51 хувийг төрд бу цаан өгнө.
Ерөнхий сайд “Бүрэнхааны ордтой холбоотойгоор шуугиад байгаа нь ямар учиртай юм” гээд надтай уулзсан л даа. “Стратегийн орд учраас төрийн мэдэлд 51 хувийг өгмөөр байна. Хүүдээ хэлнэ үү” гэхээр нь би хэлсэн чинь хүү маань ч зөвшөөрсөн. Ийм л зүйл болсон. Ер нь тэгээд уул, даваа саад бартаатай газарт 500 км төмөр зам тавих зэргээс эхлээд хөрөнгө оруулалт их шаардана” гэж ирээд л ярьж байсан юм. Үүнээс хойш бүтэн хоёр жил өнгөрлөө. Гэтэл төрд 51 хувиа буцаан өгөх нь байтугай хайгуулын есөн лицензээ 2013 он хүртэл “Талстмаргад” компанийнхаа нэр дээр сунгуулчихаад, сонгуулийн үеийн сиймхийг ашиг лан, хулгайч шиг хууль бусаар газар ухаж яваа чинь шударга байдал мөн үү, Мо даргаа. Та Ерөнхий сайдад, ард түмэндээ худлаа амлав уу, хүү тань Танийг хулхидчихав уу? АМГ-ын 2011 оны нэгдүгээр сарын албан ёсны мэдээлэлд дурдсанаар “Талстмаргад” компанийн Бүрэнтогтох, Алаг-Эрдэнэ, Арбулаг, Түнэл суманд эзэмшиж байсан хайгуулын лицензүүдийн хугацаа хагас жилийн өмнө буюу 2010 оны наймдугаар сарын 14-нд дууссан байсан юм. Энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйл, 53-ын 1.1-д заасны дагуу дээрх лицензүүдийг цуцлагдсанд тооцох хуулийн үндэслэл болж байсан юм. Гэвч цуцлагдах нь байтугай харин ч одоо гурван жилээр сунгагдсан нь иргэн бүрт адил тэгш үйлчлэх ёстой Монгол төрийн хуулийг эрх мэдэлтнүүд хэрхэн завхруулдгийн бодит баримт энэ болж байна.
ФОСФОРИТЫГ АШИГЛАХГҮЙ БАЙХЫН УЧИР БУЮУ ХӨВСГӨЛИЙНХӨН НАУРАЧУУД ШИГ БОЛОХ ЁСГҮЙ
Номхон далайн өмнөд хэсэгт Наура гэх арлын жижигхэн улс бий. Тэр улс яг манай Хөвсгөл шиг фосфоритын баялаг нөөцтэй. Газар нутгийн хувьд энэ улс манай аймаг байтугай ганц сумын нутаг дэвсгэрээс ч жижигхэн, 20 гаруйхан ам.км. Нэг зуун мянга биш 10 мянгахан хүн ам тай. Тэд ажил хийдэггүй. Сардаа нэг удаа фос форитоо ачуулаад л одоо манайхны авч байгаа шиг эх орны хишгээр дараа сар хүртэл гэ дэс цатгалан, мөр бүтэн амьдран сууна. Идэж ууж, тоглож наадахаас өөр ажил хийхгүй. Тийм дээ наурачууд таргалалтаараа дэлхийд тэр гүүлжээ. Энэ жаргал мөн үү? Хөдөлж чадахаа больтол таргалсан тэд идэх гэж амьдарч байна уу, амьдрах гэж идэж байсан уу? Мөнгөнд санаа зовохгүй, идэх хоол өмсөж эдлэхээр дутаагүй ч наурачууд урт насалдаггүй. Дөнгөж 40 гарсан эрчүүд нь манай 60-70-тай хөгчүүлээс дутахгүй эрүүл мэнд нь доройтож, зүрхгүй, уушгигүй болоод энэ ертөнцөөс буцна. Үр хүүхдүүд нь ч мөн л эцэг эхийнхээ хувь тавиланг давтана.
Фосфоритын баялгаа ашигласан нь тэдэнд ийм л эмгэнэл ноогдуулж. Харин хөвсгөлчүүд наурачуудын араас орох уу?! “Талстмаргад” компанийн орон нутаг хариуцсан менежер Д.Мэндбаярын хэлснээр Бү рэнхааны фосфоритыг ил уурхайн аргаар ашиглах юм байна. Гэтэл энэ нь ямар хор хөнөөлтэй вэ? Фосфоритод уран, тори, стронци зэрэг цацраг идэвхт элементүүд их, бага хэмжээгээр байдаг. Ялангуяа уран нь олборлолтын үед ял гарахгүй байж болох ч бордооны үйлдвэрлэлийн үед урвалд орсноор амьтай бүхэнд нөлөөлдөг гэж эрдэмтэд үздэг. Олон улсын Цөмийн эрчим хүчний агентлаг үүнийг судалж, “Олон улсын хэмжээнд гаргаж буй фосфорын бордооны үйлдвэрлэлийн явцад хүн амд үзүүлэх цацрагийн үйлчлэл нь цөмийн түлшний бүрэн боловсруулалтын үйл явцаас үзүүлэх үйлч лэлээс даруй 140 дахин их байдаг” гэж дүгнэжээ. Үүнийг Монгол байтугай уул уурхайн үйлдвэрлэлийн арвин туршлагатай улс орнууд ч хүлээн зөвшөөрдөг. Гэтэл “Талстмаргад” ком панийнхан Хөвсгөлийн фосфоритын ордыг ил аргаар ашиглахаар эхнээсээ хөдөллөө. Энэ компани фосфоритыг нэгэнт ухаад эхэлбэл араас нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Топрохэнцо”, “Сутай хэнцо” компани дайраад л орно. Тийм уч раас монголчууд бид, үндэсний хөрөнгө оруулалттай “Талст маргад” компани эх оронч сэтгэлээр Бү рэнхааны фосфоритыг ашиг лах санаарх лаасаа татгалзаж чадвал, БНХАУ-ын дээрх хоёр компаниас эзэн нь юм аа яаж авахаа Монголын төр, ард түмэн мэднэ.
Бүрэнхааны ордыг ашиглаад эхэлсэн тэр цагт хөвсгөлчүүд яах вэ? Уул нуруудыг нь сэтэлж, дэлбэлж уурхай байгуулахаас гадна химийн үйлдвэр зайлшгүй барина. Энэ то хиолдолд Наура улсын эмгэнэл Хөвсгөлд ямар нэгэн байдлаар давтагдах нь гарцаагүй юм. Уурхайн тэсэлгээ, хүдрийн тээвэрлэлтийн нөлөөгөөр үүссэн нарийн тоосонцрууд Далай ээж, Мөрөн сум, Дэлгэр мөрөнд хүрэхгүй, хамаагүй хэмээн хятадад фосфоритын бордооны түүхий эд нийлүүлэх хүсэлдээ хөтл өгдсөн хүмүүс ярьдаг, хамгаалдаг. Тэдний гар хөл болсон эрдэмтэн нэр зүүсэн зарим нэг хүмүүс ч үүнийг баталж, нотолж эхэлсэн. Нэгэн цагт Бүрэнхааны фосфоритын ордыг ашиглавал Далай ээжийг сүйрүүлнэ гэдгийг баталж, нотолж асан Амгалан гэх эрдэмтнийг хөвсгөлчүүд төдийгүй монголчууд мартаагүй.
Гэтэл одоо тэрбээр ашиглах нь зүйтэй, ямар ч хор хөнөөлгүй хэмээн үе үеийн Ерөнхий сайд нарын тархийг угаах болсон нь Монгол төрийн түшээд, сайд нараасаа эхлээд эрдэмтэн мэргэдээ хүртэл гаднынхны гар хөл болсны нэг илрэл. Сүүлийн жилүүдэд Хөвсгөл нуурын сав газарт дэлхийн дулаарал илүү эрчимтэй илэрч, агаарын температур Хатгал орчмоор 1,86 градус, Ханх орчмоор 2,7 градусаар дулаарч эхэлсэн. Нуурын эргэн тойрны мөнх цэвдэг гэсч, хөрс хуурайшин хатаж, элсний нүүдэл, цэгэн цөлжилт ажиглагдах болсон. Ийм үед бид фосфоритын үүцээ задлах нь Хөвсгөлийг төдийгүй Монголыг ч халуун там болгож мэдэх юм. Далай ээж Бүрэнхааны ордоос 80 км-т, Мөрөн сум 100 км-т алс тул фосфоритын олборлолтоос үүсэх тоосонцор Хөвсгөл далайд, Мөрөнгийн иргэдэд падлийгүй гэж ярьдаг. Гэтэл өнөөдөр Монголын түйрэн хэмээн нэрлэгдсэн шар шороон шуурга БНХАУ, БНСУ, Номхон далайг даваад хэдэн мянган бээрд орших Америк тивд хүрч байна. Үүн шиг дэлхийн дулаарал Монголд тэр дундаа Хөвсгөл далайн ойр орчимд гурван градус хүртлээ нөлөөлж буй энэ үед Бүрэнхааны фос форитын ол борлолтоос үүсэх тоосонцор хөвсгөлчүүдэд, Далай ээжид хамгийн их хор хөнөөл учруулах нь тодорхой юм.
Дэлхийн уур амьсгалын энэ өөрчлөлттэй холбоотойгоор цэвэр ус ертөнцийн хүн төрөлхтний эмзэг асуудлын нэг болсон. Ундны усны асуудал олон улс гүрний улс төр, нийгмийн байдалд хүчтэй нөлөөлж, дэлхийн зах зээл дээр стратегийн чухал бүтээгдэхүүн болж байна. ОХУ усаа стратегийн бүтээгдэхүүн болгохоо зарлалаа. Тус улсын экспортын гол бүтээгдэхүүн болох нефтийн нөөц тодорхой хугацааны дараа, магадгүй 20-30 жилийн дараа шавхагдана. Тэр үед усаа экспортлох бодлого барьж эхэлсэн нь энэ. Мөн БНХАУ-д ус импортлох асуудал яригдаж байгаа. Цөөнгүй улс орон цэвэр усаа импортоор авч эхэлсэн. Гэтэл бид нэгэн бөмбөрцөг дээр амьдарч буй атлаа дэлхийн бодлогын эсрэг үйл ажиллагаа явуулж Монголын төдийгүй дэлхийн цэвэр усны сав болсон Хөвсгөл далайгаа нэг муу бордоо төдий түүхий эд, шунахай түшээдийн хэтэвчний багтаамжаар хэмжих нь Монголын төдийгүй дэлхийн хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг юм.
Усгүй бол амьдралгүй. Фосфорит, алт, зэсийг идэхгүй, уухгүй. Тиймээс Хөвсгөл далай ээжийн өнө мөнхөд орших, эс оршихын дэнчин болсон Бүрэнхааныг ухаж, төнхөж, хөөрхий Наура улсын эмгэнэлт хувь тавиланг хөвсгөлчүүдэд эдлүүлж болохгүй. УИХ-ын гишүүний эрх мэдэл, нэр нөлөө, уул уурхайгаас олох ашиг орлого дөрөв, найм, арванхоёрхон жилээр хэмжигдэнэ. Харин Монгол Улс, Монголын ард түмэн мөнхөд оршин тогтнох ёстой. Үүнийг Далай ээжийн хувь заяаг шийдэх шударга төрийн түшээд тэр тусмаа төр түшилцэж, түмний итгэлийг дааж яваа эрхэм гишүүн Батж.Батбаяр Танд онцгойлон хэлмээр байна. Бүрэнхааны фосфоритын орд бол ганц Таны, танай гэр бүлийнхний биш, Монголын стратегийн орд-ард түмний өмч. Энэ баялгийг ашиглах, үл ашиглахыг Та болон таны гар хөл болсон эрх мэдэлтнүүд биш, эзэн нь болсон ард түмэн мэдэж, шийдэх ёстой.
URL: