Хардалт хайртайн шинж үү? Эсвэл…
Гэл бүлийн хосын нэг нь өөр хүнтэй харилцаа тогтоосноос /бодит эсвэл бодит бус таамаглал байж болно/ нөгөөд нь илрэх сөрөг сэтгэл хөдлөлтийг хардалт гэж тоодорхойлсон байна. Анхдагч харилцаа оршин тогтноход гэр бүлээс гадуур тогтоосон харилцаа аль хэр аюултай байхаас хардалтын хэмжээ шалтгаалдаг.
Амаржаргал 29 настай, эмэгтэй
Хар хэтэрхээрээ өвчин болдог нь үнэн байх. Учир зүггүй хүн болгонтой хардана гэдэг хайртай хүндээ итгэхээ больсоны шинж. Хэрвээ тухайн хүн өмнө нь ямар нэгэн байдлаар итгэлийг нь алдаж байсан бол зарим тохиолдолл хэн нэгнийхээ хардах явдал гардаг. Харин өмнө нь тийм асуудалд орж байгаагүй нэгнийгээ хий дэмий хардах нь нөгөө хүнийхээ итгэлийг алдаж түүнийг зовоож байгаагаас өөрцгүй. Хэрвээ хий дэмий хардаж сэрдэж өөрийгөө зовоодог бол хайртай хүнтэйгээ сайхан ярилцах хэрэгтэй. Магадгүй зарим хүн ярилцахаас зүрхшээдэг бол мэргэжлийн хүний тусламж ч авч болно шүү аээ. Одоо чинь гэр бүлийн зөвлөгөө өгдөг төвүүд, бас мэргэжлийн сэтгэл судлаач нар нэг үеэ бодвол олон болсон байна.
31 настай, эрэгтэй Амармэнд
Хүний амьдралын зовлон янз бүр л дээ. Одоогийн залуучуудад итгэхэд хэцүү болчихсон цаг. Өнгө үзэмж царай төрх, бие хаа, амьдралын боломж бололцоог харан түүнд нь хууртан амьдрал зохиосон олон тохиолдол байдаг. Залуучууд жинхэнэ гэр бүлийн үнэ цэнэ гэж юу байдгийг ухаарахаасаа илүүтэй хувийн аз жаргалыг илүүл үзэх нь их байгаа болохоор гэр бүлээс гадуурх явдал гэр бүл дотор их байна. Магадгүй энэ нь нэг нэгнээ хардах шалтгаан ч болж болох юм. Зарим нь үүнийгээ хайртай болохоор хардаж байна л гэж боддог гэтэл үнэндээ гэр бүлийн эхнэр нөхөр хоёр нэг нэгэндээ итгэхээ больсноос болж байгаа байх. Мөн хэдийгээр хэн хэн нь бие биеэ хуураагүй амьдарч байгаа ч хөндлөнгийн хүмүүсийн амьдрал, эргэн тойрны хүмүүсийн яриа үүнд бас маш их нөлөөлдөг. Манай хүн ингээд явж байх вий дээ, хэрвээ ингэж байвал яах вэ гэсэн бодол хүмүүсийг хий хардахад хүргэдэг байж болно.
27 настай, эмэгтэй Хишигжаргал
Хэн ч хайртай хүнээ харддаг. Огт харгүй гэж ярьдаг хүмүүсийг би сайн ойлгодоггүй худлаа сайн хүний дүр эсгэж байгаа юм шиг санагддаг. Гэхдээ мэдээж гэр бүл хайртай хүмүүсийн хооронд цагаахан хар байх хэрэгтэй. Энэ нь тухайн гэр бүл хосуудын харилцааг хурцалж, улам бат бөх болгоход бие биенээ улам хайрлахад түлхэц болдог. Гэхдээ хэтрүүлж болохгүй. Аливаа зүйл хэтрэхээрээ утгаа алддаг шүү дээ. Тиймээс давсыг нь тааруулж хийсэн хоол ямар амттай байдаг билээ түүний л адил хайртай хүнээ харамлаж хамгаадж байна гэдгээ бага ч болтугай мэдрүүлж байх хэрэгтэй. Огт хардахгүй байвал энэ маань надад хайргүй юм болов уу гэсэн бодол нөгөө хүнд бас төрж болно. Магадгүй энэ нь асуудал үүсгэх шалтгаан ч болох юм билүү. Би хувьдаа хайртай бол багахан ч гэсэн эхнэр нөхрөө хардаж байх нь зөв гэдэгтэй санал нэг байна.
36 настай, эмэгтэй, Саруул
Хардалт, итгэл алдалт, олон гэр бүлүүдийн салалтын шалтаг болж буй. Бил бие биеэ өмчлөх бус, бие хүнийх нь хувьд эрх чөлөөг нь хүндэттэж, бие биедээ итгэж, итгэлээ дааж сурах нь хамгаас чухал байна. Бусад сайн, сайхан хүмүүсийн талаарх тааламжит сэтгэгдлээ бие биеэсээ нуух биш, харин ч хоорондоо ярилцаж, тоглоом шоглоомоор ч атугай ойлголцож байх нь, хардалтаас ангид байж, иттэлцэж байх нэгэн үндэс. Цaг ямагт бие биедээ анхаарал тавьж, чин сэтгэлээсээ ярилцаж, хайрлан халамжилж, хайр энхрийлэлийн сайхан үгсийг хэлэлиэж байх нь “нялуурч” байгаа хэрэг огт биш, өөрсдийн хайр сэтгэлээ, итгэлээ хамгаалж байгаагийн нэгэн илрэл. Үүнийг онцлох хэрэг юун. Бид гадаадын хүмүүсийг үнсэлцэж байхад гайхахгүй хэрнээ, монголчуудыгаа үнсэлцвэл жуумалзаад байх жишээтэй. Хайр, хардалтад гадаад, дотоод гэсэн ангилал байдаггүй гэнэ. Харин бие биедээ итгэж чадахгүй, ямагт хардаж дарамтлаад байх нь, итгэлийг тань алдаж, өрөөл бусадтай холбогдох боломжийг нь нээж өгч байгаа хэрэг. Хэрэв таныг хуурахыг хүссэн л бол яаж ийгээд ч хуурах боломж буй. Харин итгэл, хайр халамж, энэ боломжоос татгадзахад хүргэдэг гэдгийг мартаж болохгүй.
Магнай 32 настай, эрэгтэй
Хайртай бол хартай… гэсэн ойлголт байдаг. Үнэндээ бол хосууд бие биенээ харддаг учир шалтгааныг харахын бол бие биендээ итгэдэггүй гэхээсээ илүүтэй өнгөрсөн амьдралын хар бараан толбо, шарх байдгаас болоод хардаж алдахаас айж байгаа дотоод мэдрэмж нь үг хэл үйлдлээр ил болдог. Өөр нэг шалтгаан нь гэвэл өөрөө өнгөрсөнд маш олон хүмүүстэй бэлгийн харилцаанд орж хамтран амьдрагч болж байсан учраас нөгөө хосыгоо тийм байдалд зүрх сэтгэлдээ адидханаар сэтгэж оройтох, ажлынхаа, ангийнхаа хэн нэгэнтэй уулзаж байгааг харах, утсаар ярьж байгааг сонсох, мессеж ирэх үед хардах байдлыг бий болгодог. Харин хосын эрүүл харилцаа гэдэг бол бие биедээ итгэх итгэлцэл юм. Харин эрүүл хосын харилиаа гэдэг бол мэдээж итгэлилийг эвдэх үйлдлийг хийхгүй байх явдал юм.
Эх сурвалж: “Эрчүүд ба эрүүл мэнд”
URL: