Ерөнхий прокурор Д. Дорлигжав тагнуулч гэргийгээ залуухан доктороор солив

Намын нөхөд чухал үед хамгийн хүнд даалгаврыг надад л өгдөг гэж Ерөнхий прокурор нэгэнтээ санаа алдаж суусан 20-иодхон насандаа Ардчиллын анхны шадар сайд хийж байсан энэ эрхэм тухайн үеийн босоо бөх Ш.Отгонбилэг агсны суудлыг авч чамгүй дуулианы эзэн болж байсан . Эрдэнэт үйлдвэрийн түүнд өгсөн бэлэг нь толгой дүүрэн цагаан үс гэж ярьдаг Д.Дорлигжав улс төрийн тавцанд ил тод нэгэн ч хувийн амьдралаа бол чамбай нууцалж чаддаг нь цаанаа нарийн учиртай. Ямартай л гэргийг нь сонирхсон хэвлэлийнхэнд та нар нэг их асуумааргүй байна, би ч нэг их яримааргүй байна хэмээн цааргалдаг.

Боловсрол мэдлэгиин хувьд Монгол бүсгүйчүүд дунд толгой цохих ховорхон мэргэжилтэй гэргийг нь хариуцлага өндөртэй нууцын ажилтан гэдэг. Товчхондоо энэ хүрээд зогсох түүний хувийн амьдралын талаарх шинэхэн мэдээллийг ойр дотныхон нь шивэр авир хийж байна. Баттай мэдээллээр эрхэм ерөнхий прокурор гадаадад боловсрол эзэмшин доктор хамгаалсан залуухан бүсгүйг хамтрагчаараа сонгон өрх тусгаарлаад байгаа ажээ. Хууль хүчний байгууллагад хариуцлагатай өндөр алба хашиж байгаа түүний хувьд хувийн амьдралын энэ мэт асуудлаа жигтэйхэн нууцлаад ч тусыг эс олов.


URL:

Сэтгэгдэл бичих