Шүүгч: Цагдаагийн гурван ажилтныг цагдан хорьсугай Цагдаа: Бид дарга нараа хорьж чадахгүй. Тэд буруугүй

Дуулиан тарьсан долоодугаар сарын 1-ний хэргийг шүүх хурал өмгөөлөгч, шүүгч нарын ширүүхэн маргаан, мэтгэл цээн дунд өчигдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн танхимд үргэлжилж, хагас цаг хүрэлгүй дууслаа. Яллагдагчаар та тагдсан Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаа лалтын газрын дарга асан цагдаагийн хурандаа Ш.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт, тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар нарт холбогдох хэргийг шүүх хуралд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр, ХЗДХ-ийн сайд асан Ц.МөнхОргил, Үндэсний Аюулгүй байдлын зөв лөлийн гишүүн Д.Лүндээжанцан нарыг оролцуулахаар зарлан дуудах хуудас илгээсэн ч хэн нь ч ирсэнгүй.

Өмнөх шүүх хуралд талийгаач Э.Доржсүрэнгийн ар гэрийнхэн хохирогчоор ирсэн бол энэ удаа үймээний үеэр буудуулан шархтаж байсан Э.Энхтөр, Ж.Батзаяа, Н.Ариун баатар нар ирлээ. Хүүхдүүд нь насанд хүрсэн учир эцэг, эхчүүдийг нь шүүх хуралд оролцуулахгүй гэж шийдсэнийг тэд эсэргүүцэж байв. Шүүх хурал эхлэхийн өмнө Э.Энх төрийн аав Л.Энхбаттай уулзахад “Миний хүү тухайн үед 16 настай байсан. Дунд чөмгөндөө буудуулж хүнд гэмтээд одоо хэр нь ганцаараа сайн явж чаддаггүй. Хүү маань дөрвөн жил хэвтэрт байсан. Шүүх хуралд бие даан оролцож, мэдүүлэг өгөх чадамжгүй. Гэтэл биднийг оролцуулахгүй байгаа нь шударга бус хэрэг. Энэ шүүх хурлыг нээлттэй хийхийг хүсэж байна” гэв.

Шүүгч Ч.Хосбаяр шүүх хурал эхэлснийг мэдэгдээд ямар хүсэлт байгааг оролцогч нараас асуув. Яллагдагч Г.Ганбаатарын өмгөөлөгч Д.Оросоо албан ажлаар БНСУ руу явсан учир шүүх хурлыг түр хойшлуулах, дахин өм гөөлөгч авах хүсэлт гаргав. Мөн яллагдагч нарын өмгөөлөгч Ц.Итгэл, Л.Өлзийхүү, О.Алтангэрэл, Д.Энхтунгалаг нар хэрэгт татагдаад буй нэр бүхий хүмүүсийг таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хэлэлцэхээр түр завсарлав.

ШҮҮГЧИД ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВСАНГҮЙ

Цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатарын хүсэлтийг шүүгчид хэлэлцээд хэргийг нь тусгаарлан шийдэх нь зүйтэй гэж шийдсэнээ танилцуулав. Нэгэнт хэргийг нь тусгаарласан учир шүүх тан химаас гарахыг сануулахад тэрбээр хууль бус шийдвэр гаргалаа гэсэн ч шүүгчид хэрэгссэнгүй. Мөн шүүх хуралд хүндэтгэлгүй хандсан өмгөөлөгч Д.Оросоод торгох арга хэмжээ авснаа шүүгч Ч.Хосбаяр дуулгав. Үлдсэн гурван хүний хэргийг үргэлжлүүлэн хэлэлцэхдээ шүүх хурлыг хаалттай хийнэ гэдгээ хэ лээд шүүх хуралдааны танхимаас яллагдагч, хохирогч нараас бусад хүмүүсийг гаргав. Төд удалгүй шүүх хурал хойшилсон тухай мэдээлэл сэтгүүлчдэд ирсэн юм.

Хаалттай хуралдаан эхлэнгүүт өмгөөлөгч О.Алтангэрэл “Дөрвөн жил хууль хяналтын байгууллагаар явж, дуудсан цагт нь бэлэн байсан энэ хүмүүсийн хэргийг тусгаарлах эрх зүйн үндэс байхгүй. Шүүгч илт хууль зөрчиж байгаа учир шүүх бүрэлдэхүүнийг өөрчлөх хүсэлтэй байна” гэж хэлсэн аж. Гэтэл шүүгч Ч.Хосбаяр шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж буйг хүлээн авснаа дуулгаад хошууч генерал Ч.Амарболд, цагдаагийн хурандаа Ш.Батсүх, О.Зоригт нарыг дараагийн шүүх хурал болтол цагдан хорих шийдвэр гаргаснаа дуулгаад шүүх хуралдааны танхимаас гарчээ. Хэд хоногоор шүүх хуралдааныг хойшлуулж, ямар хугацаатай цагдан хорих гэж буйгаа ч тэд хэлсэнгүй. Сүхбаатар дүүр гийн шүүхийн гадна эсэргүүцлээ илэрхийлж буй цагдаагийн ар гэрийнхэн, иргэд “Цагдаа буруугүй. Шинэ ца гийн хэлмэгд үүлэлтээ зогсоо” гэж хашгирч байв.

Шүүгчид цагдан хорих шийдвэр гаргасныг тэд сонсоод бухимдаж, “Яагаад цагдан хорьж байгаа юм бэ.Бодит үнэнийг тогтооход тэд саад учруулаагүй” гэж үймэн, эмх замбараагүй байдал үүсэв. Сүхбаатар дүүргийн шүүх цагдан хорих хүмүүсийг арын хаалгаараа гаргадаг учир иргэд, сэтгүүлчид тэр хаалгаар хэн гарахыг хүлээн зогслоо. Хуяглан хүргэх машин хаалганы харалдаа ирсэн ч энэхүү үүргийг хуулиар гүйцэтгэдэг цагдаагийн ажилтнууд “Бид дарга нараа ачихгүй. Тэд ямар ч буруугүй. Шүүгчийн захиалгат шийдвэрийг эсэргүүцэж, ажил хаялт зохион байгуулъя” гэж ярьж байв.

Мөн энэ үеэр хурандаа О.Зоригтын эхнэр шүүхийн гадаа ирсэн байлаа. Тэрбээр уржигдар шөнө нярайлсан аж. “Нөхөр нь цагдан хоригдох гэж байхад нялх биетэй эхнэрийн сэтгэл санаа ямар сайн байх билээ” гэж хүмүүс ярилцаж байв. Дэд хурандаа Г.Ганбаатараас шүүхийн шийдвэрийн талаар тодруу лахад “Миний асуудлыг тус гаарлаж буйг хууль бус гэж үзэж байна. Өмгөөлөгч олон хүнд эрх зүйн туслалцаа үзүүлж буйгаа надад хэл сэн. Хойшлуулшгүй ажил гарсан бо лоод БНСУ руу явсан байх. Шүүхэд гаргасан хүсэлт, виз, онгоцны билетийн хээ хуулбарыг надад үлдээсэн. Үү нийг яагаад хэрэгсэхгүй байгаа юм бэ. Миний хэрэг чухал, бусад хүнийх хамаагүй гэж өмгөөлөгчдөө хэлэх эрх надад байхгүй. Шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна” гэв.

Ч.АМАРБОЛД: СҮХБААТАР ДҮҮРГИЙН ШҮҮГЧИД ЗАХИАЛГАТ ШИЙДВЭР ГАРГАЛАА

Хэсэг хугацааны дараа сэтгүүлчдийн хүсэлтээр шүүгдэгчид цөөн асуултад хариулт өгсөн юм.

-Шүүгчид яагаад таслан сэргийлэх арга хэмжээ авч байгаа юм бол?

Хошууч генерал Ч.Амарболд -Цагдаагийн албан хаагч бидний хэргийг шалгаж, Өршөөлийн хуулиар хэрэгсэхгүй болгосныг Ерөнхий прокурорын шийдвэрээр сэргээн шалгах явцдаа хууль бус зүйл ангиар зүйлчилсэн. Энэ үйл явцыг бид эсэргүүцэлгүй, хуулийг хүндэтгэн хүлээцтэй хандсан. Г.Ганбаатарын өмгөөлөгч гадаадад ажлаар явж бай гаа учир шүүх хурлыг хойшлуулж өгөхийг хүссэн боловч шүүгчид хууль бус шийдвэр гаргаж, хэргийг тус – гаарлалаа. Бидний өмгөөлөгч бус хохирогчид, улсын яллагч С.Хишигжаргал нар шүүгчдийг хууль бус шийд вэр гаргасныг хэлсээр бай тал үл хэрэгсэн, цаашлаад биднийг цагдан хорих шийдвэр гаргасан.

-Хуульд заасан гурван үндэслэлээр яллагдагчийг цагдан хорьдог. Шүүгчид ямар үндэслэлээр цагдан хорих шийдвэр гаргаж буйгаа хэлсэн үү?

-Бид шалгагдаж байх хугацаанд мөрдөн байцаах ажилд саад бэрхшээл учруулж байсангүй. Гэтэл шүүгчид хэр гийн үнэн бодит байдлыг тогтооход саад учруулж болзошгүй гэж үзэж байна гээд ийм шийдвэр гаргалаа.

-Яаж саад учруулсан юм бэ?

-Бид ямар ч саад учруулаагүй. Шүүгчид өөрсдөө дур мэдэн ийм үндэслэл гаргасан. Ямар үйлдлийн улмаас ийм үндэслэл гаргаснаа ч хэлсэнг үй. Шүүх тэр дундаа Сүхбаатар дүүргийн шүүгчид хуулийг уландаа гишгэж, захиалгат шийдвэр гаргалаа.

-Шүүхийн шийдвэрийг цагдаагийн ажилтнууд биелүүлэх боломжгүй гэж гадаа эсэргүүцлээ илэр хийлж байна. Шүүг чийн шийдвэрийг эсэргүүцэж хэнд гомдлоо гаргасан бэ. Та бүхнийг цагдан хорих, эсэхийг дээд шатанд хэн шийдэх вэ?

-Бид өмгөөлөгчөөрөө дам жуулан тус дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэд гомдол гар гаад байна. Ямар хариу ирэхийг хүлээж байна гэв. Шүүгдэгчид шүүхийн шийдвэ рийг эсэр гүүцэн шууд гарч явах эрх гүй учир ямар хариу ирэхийг 11.00-16.00 цаг хүртэл шүүх танхимд хүлээлээ. Сүхбаатар дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэтэй 15.20 цагт холбогдлоо.

-Таныг ямар шийдвар гаргахыг шүүх танхимд шүүгдэгчид хүлээсээр байна?

-Материалтай танилцаж байна. Тодорхой хариулт өгөх боломжгүй.

-Шүүгдэгчид өнөөдөр шүүх танхимд хэдий болтол хүлээх вэ. Та ажлын цагт багтааж асуудлыг шийдэх ёстой байх?

-Яг тийм шийдвэр гаргана гэж хэлэхэд эрт байна гэв. Шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн цагдаагийн ажилтнууд төрийн ордны гадаа жагсаж, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржтой уулзан хууль зөр чин, захиалгат шийдвэр гаргасанд гомдолтой байгаагаа мэдэгдэв. 16.10 цаг Дөрвөн жилийн хугацаанд хууль хяналтын байгууллагаар явсан шүүгдэгчид эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирч, хүнд байдалд буйгаа дуулгасан.

Үдээс хойш 16.00 цагийн үед Ч.Амарболд генералын даралт унаж, хурандаа Ш.Батсүхийн биеийн байдалд өөрчлөлт гарсан учир Шүүх эмнэлгийн шийдвэрээр Клиникийн хоёр дугаар эмнэлэгт хүргэгдлээ. Шүүгдэгчдийг эмнэлгээс хуяг лан ачих уу, шүүх танхимд хүлээсээр байх уу гэх эргэлзээтэй үед Сүхбаатар дүүргийн Ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэ 48 цагийн дотор буюу гуравдугаар сарын 16-ны 14.00 цагт багтаан эцсийн шийдвэр гаргах болсноо мэдэгдэв. Үүнтэй зэрэгцээд НПГ-аас “Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүх бүрэлдэхүүнийг болон шүүгчийг татгалзсан ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй” гэж мэдэгд лээ. Мөн шүүгчдийн холбооноос “Шүүгчийн хараат бус бай далд нөлөөлөхгүй байх талаар мэдэгдэл гаргасан байна.

Х.ОЮУНСҮРЭН


URL:

Сэтгэгдэл бичих