СОНГУУЛЬ УГТСАН УЛС ТӨР: ДУНДГОВЬ
Дуу хуурын өлгий хэмээгддэг Дундговь аймагт ирэх сонгуулийн марафон дуулиан шуугиантайхан эхэлж байна. УИХ-д хоёр төлөөлөл илгээж байсан энэ тойргийн 27 мянган сонгогч өдгөө нэг л нэр дэвшигчийг парламентын босгоор ал хуулна. Дундговийн тойрогт нэр дэвшихээр гори логс дын хэн нь хэн болохыг нутгийн олон сонжин тандаж байгаа энэ үед нэг мандат дээр шавж буй мань өрсөлдөгчид ч өөр зуураа хэнд нь намаа төлөөлөх эрх олдохыг ха раалан бие сээ түншиж суугаа. “Нэг юман дээр нэлээд шавааралдаж бай гаа дуулдана” хэмээн УИХ-ын гишүүн Р.Раш яг голыг нь олоод хэлчихсэн байх юм. Дундговьд нэр дэвших эрхийн төлөөх өрсөлдөөн улс тө- рийн гол хоёр хүчний дотоодод өрнөж эхэлсэн бөгөөд бие даагчийн сураг ч дуулдах болов.
Х.НАРАНХҮҮ ХАШРААВ
УИХ-ын 2008 оны сонгуульд Дундговь аймагт өрсөлдсөн МАН-ын (МАХН) хоёр нэр дэвшигч хоёул ялсан нь Р.Раш, Х.Наранхүү нар. Нам нь санал болговол ирэх сонгуульд дэвших бодол байгаагаа Р.Раш гуай хэвлэлээр дамжуулан илэрхийлээд авсан. Хэрэв МАН-ын удирдлага түүнийг “пенсэндээ” суумааргүй байгааг нь харгалзан үзвэл ах мад төмөрзамч Дундговийнхоо той рогт гурав дахиа хүч үзэх юм. Р.Раш УИХ-ын 2004, 2008 оны сонгуульд ялж байсан, улстөрчийнхөө хувьд туршлагатайд тооцогдоно. Түү ний рейтингэд өсөх, буурах огцом үзүүлэлт гаралгүй өдийг хүрч байгаагаас үзэхэд Дундговь шинэ нэртэй хуучин намаас танил хүнээ хүлээж байж болох талтай. Х.Наранхүү гишүүний хувьд УИХ-ын 2008 оны сонгуулиар аавынхаа нутгийг гэнэт зорьж, очмогцоо ялсан “цочир” түүхтэй.
“Эрдэнэт” үйлдвэрийн захирал, Үйлдвэр, худалдааны сайд гэхчилэн хариуцлагатай алба хашсан намтар нь Дундговийн иргэдэд бахдам сонин санагдаж, түүнийг сонгосон болов уу. Гэвч Х.Наранхүү энэ тойргийнхонд үл таних шинэ эрхмүүдээс хаширлах ухаан суулгаж орхисноос цаашгүй. Уул уурхайн салбарыг гадарлах учиртай Х.Наранхүү гишүүн Монголын Парламентад биш гүй ажил хэрэг ундарсаар атал өнгөрсөн дөрвөн жилийг амаа үдүүлсэн юм шиг чимээ аниргүй үдэж байгаа нь харамсалтай. Энэ удаа мөн л гэнэтийн шийдвэр гаргахаар зэхээ юү, лав л сонгуульд нэр дэвших эсэх тухайдаа тун чимээгүй сууна.
МАН-ын гишүүнчлэлээ сэргээн их улс төрд орж ирээд байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатарыг УИХ-ын 2012 оны сонгуульд Дундговь аймагт нэр дэвшихээр бэлтгэж эхэлсэн тухай мэдээлэл сонсогдож байна. Уг нь түүнийг хөдөөгийн тойрогт гэхээсээ нийслэлийн, тэгэхдээ бүр өөрийнхөө төрж, өссөн хотын төвийн дүүрэгт өрсөлдвөл ялах магадлал нь хавьгүй илүү хэмээн улс төр сонирхогчид тандаж буй. Д.Цогтбаатар залуу хүн хэдий ч гадаад харилцааны салбарт 20 гаруй жил өндөр хариуцлага үүрч ажиллахдаа орчин цагийн Монгол Улсын дипломат албаны нүүр царай болж чадсан. МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболдтой дотно нөхөрлөдгийн хувьд танхимынх нь сайд болсноор сонгуулийн “бие халаалтаа” эхэллээ. Мэдээлэлд ойр, нийгмийн боловсролтой хэсэг түүнд талархалтай хандаж, итгэл хүлээлгэх нь дамжиггүй. Харин сонгууль хүртэлх богино хугацаанд Д.Цогтбаатар Дундговьд танигдаж амжих эсэх эргэлзээтэй. МАН-аас түүнчлэн Дундговийн Нийгмийн ардчилал Монголын оюутны холбооны ерөнхийлөгч Б.Амарсанаагийн нэр дуулдах аж. У.Хүрэлсү- хийг хормойдож явсаар улс төрд ойртсон тэрбээр өдгөө үеийн нөхдөө алгасан, Ерөнхий сайд С.Батболдтой ойртохыг ихэд чармайдгаараа на мынхаа залуус дотор эвгүй “гуншинтай” юм билээ. Гэвч нэг мандаттай энэ тойрогт нам нь түүнийг онцгойлон нэрийг нь дэвшүүлэх магадлал үгүй.
ШИНЭ АМЖИЛТЫН БУУХИАГ АТГУУЛАХ УУ
Дундговь аймгийнхан УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэг л хүнд хоёргүй сэтгэлээр хандсан нь Улаанбаатарын Мээрээс Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хүртэл хашиж явсан Ж.На ранцацралт агсан. Тэрбээр 2000, 2004 онд төрөлх нутгаасаа сонгогдож байлаа. Ирэх сонгуулиар түүний хүү Н.Соёмбо АН-аас нэр дэвших болов уу гэсэн сураг ажиг гараад байсан ч энэ удаа үгүй бололтой. Ж.Наранцацралт агсан ҮШН-ыг байгуулж, намаасаа салан тусгаарлаад байсан боловч Н.Соёмбо хожим АН-д гишүүнээр элсэн, улс төрийн үйл ажиллагаанд оролцож эхлээд байгаа. Гэвч ҮЗХ-ны гишүүнээр сонгогдож чадаагүй учраас АН-аас УИХ-ын сонгуульд өрсөлдөх боломжоо хасуулаад байгаа юм.
Ирэх сонгуульд АН-аас Дундговьд нэр дэвших магадлалтай хүний тоо цөөнгүй. Тэдэн дунд ганц эмэгтэй байгаа нь АН-ын нарийн бичгийн дарга, Хүний нөөцийн хэлтсийн дарга Б.Ургамалцэцэг аж. Түүнийг өнгөрсөн сонгуулиар муугүй өрсөлдсөн УИХ-ын гишүүн асан Б.Дэлгэрмаагийн жимээр энэ тойрогт алхаж болохгүй гэх газаргүй. Гэвч Б.Дэлгэрмаа бол АН-ын оюун санааны хүрээллийг тодорхойлогчдын нэг, яах аргагүй томоохон лидер атлаа, дорноговийнхны зуун дамжсан бахархал Н.Норовбанзадын охин атлаа “өвдөг шороодсон” шүү дээ. Тиймээс Б.Ургамалцэцэгийн хувьд маш хатуу сорилт тулгарах болов уу.
Ийнхүү АН-ын залуучууд 2012 онд идэвхтэй байгаа нь сайн үзэгдэл ч байж болох юм. Ардчиллын алтан хараацайнууд “өвгөн партизаны” яриа хүүр нэж, АН-аа хөгшчүүдийн нам болгон хувиргаж буй энэ цаг үед залуус нь шинэ амжилтын буухиаг атгахаар тэмүүлж байвал олон нийт эрхбиш талархан дэмжих биз ээ. Дундговьд АН-аас нэр дэвшихээр өрсөлдөгчдийн хам гийн залуу нь болов уу, Б.Мөнхболор 30 настай. Сүүлийн зургаан жилд Ж.Наранцацралт сайдын үеэс эхлэн ЗТБХБ-ын гурван ч сайдын зөвлөхөөр ажилласан байна. Дашрамд сонирхуулахад, Б.Мөнхболор Богд хаант Монгол Улсын Халхын хүрээний хамаг хэргийг түр шийтгэх газрын даргаар ажиллаж байсан Чагдаржав гүний удам аж.
Б.НАРАНХҮҮ БА НААДАМ
Дундговь аймгийн 70 жилийн ойн наадам Монгол даяар шуугиан тарьсан. Түрүү бөх, морины бай болоод аймгийнхаа сэтэртэй туурайтай бүхэнд жийп бэлэглэж бэнчингээ дэлгэсэн “Мон Уран”-ы Б.Наранхүү 2012 оны сонгуулийн кампанит ажлаа нэгмөсөн тэрбум төгрөгөөр тийн эхэлсэн юмсанж. “Асарт нь очсон хүн болгонд үнэгүй хуушуур өгсөн шүү” хэмээн хөөрцөглөн ярих хүмүүс өнөө хэр Дундговьд байдаг л гэнэ. Одоогоор Б.Наранхүүг намдаа элсүүлээд авчихсан улс төрийн хүчин алга. Б.Наранхүүг МАН, АН-ын аль нэгнээс нэр дэвшинэ гэж бодож байгаа хүмүүст дуулгахад тэрбээр бие даан өрсөлдөж, хэр улстөрч болохоо үзүүлэх бололтой.
Тэрбээр өөрөө бол ноднин тараасан жийп, хуушуур хоёртоо ихэд сэтгэл хангалуун яваа сурагтай. Б.Наранхүүгийн эзэмшдэг Амгалан төрийн ажнай хүлэг нь монгол түмний цэнгэлийн манлай гэдгийг хэн ч хүлээн зөвшөөрнө. Хүлэг нь сайн гээд эзнээр нь төрөө түшүүлэх ёсон байх биш. Харин “Анод” банк дампуурсан хэргийн сэжигтэн гэдэг таагүй нэрээ бүрмөсөн цэвэрлэсэн хойно бол найр наадам, найраг дуунд дуртай түмэн нь түүнийг сонгочихож мэдэх л юм.
Б.ЭНХЦЭЦЭГ
URL: