ЕВРОП дахь цагаачидын тухай /Аян замын тэмдэглэл/
… хэрэв хятадууд нэг газар ихээр цагаачилвал тусдаа үйлдвэрлэл, худалдаагаа өөр дотроо эрхлэн улс дотор улс болоод явчихдаг ажээ. Хаа сайгүй Chinatown үүсээд байгаа шүү дээ. Бельгийн хуулиар 90 мянган еврогийн (одоо бол энэ өндөрссөн байх ёстой) үл хөдлөх хөрөнгө худалдан авсан хүн шууд амьдрах эрхтэй болдог байсан бөгөөд нэг тосгоныхон тэр чигээрээ хөдөлж нэг хүнд хамаг мөнгөө өгч явуулж, хамгийн түрүүн хятад хоолны газартай болгож амьдрах эрхтэй болгоод дараа нь тогооч, зөөгч гэж татсаар нэг мэдэхэд нэг дээвэр дор өчнөөн хятад болчихсон байдаг гэж байсан юм. Европ руу ингэж нэвтэрдэг байж. харин манайх руу…
Дашвандангийн Гансүх
Холын (хол явсан гэсэн үг юм болов уу) хүний үгийг сонс гэдэгсэн. Гэвч өнөөдөр бараг 3 хүний нэг нь ийш тийш явдаг болсон тэгээд ч мэдээлэл гэдэг чухам үер адил буудаг болсон болохоор зарим нэгэнд чихнээ чийр болж мэдэх ч Европоор хэсэг яваад ирсний хувьд мэдсэн сонссоноосоо хуваалцъя уу гэж бодлоо.
ЦАГААЧДЫН ЦУВАА
Юуны өмнө Европын уламжлалт төрх имижийг ихээхэн өөрчилж буй зүйл бол сайн амьдрал хайн бэдрэх үл тасрах цагаачдын цуваа. Арваад жилийн өмнө анхлан очиж байхад арай гайгүй байж дээ гэж бодогддог юм. Тэгэхэд ганц нэг Бельги хүн бас ч гэж цагаач нарыг ирэхээс өмнө бидний амьдрал их сайн байсан юм шүү гэж болгоомжтойхон дуугардаг байсан юм. Италид бол хуацяо (хужаа) нарыг түрүүч нь бас л арваад жилийн өмнө ирж байсан одоо бол зарим нь бидний босс болоод байна гэж байсан юм. Итгэнэ үү, байна уу.
Италийн Фирензе (манайхны орос маягаар Флоренц гэдэг) хотод төвдөө ч арай тийм байгаагүй санагдана захдуу газраа үйлдвэрийнх нь районд хаяг тэмдэглэгээнүүд нь италиар тэгээд дор нь хятадаар байв. Италийн загварын (fashion) үйлдвэр л гэхэд тувт эрэгтэй хятад ажилчдаар хувцсаа оюулж, менежерүүд нь л гэтэл англиар италиудаасаа бараг илүү ч ярьчих бололтой, италиар ч ус цас бололтой бас хятад хүүхнүүдтэй уулзаад явчихдаг юм. Ажиглаж байх нь ээ, италиуд гутлаа арай л хятадуудаар оюулаад эхэлчихээгүй юм билээ.
Гутал үйлдвэрлэгчид нь хятадуудаар гутал оюулахгүй гэж жагсаж байсан дуулдаж л байсан. За тэгээд Хойд Африктай усаар хиллэдэг болохоор урд хэсгээрээ харууд их болж байгаа юм билээ.
Франц ч гэсэн Парист бол хаашаа ч харсан хятад хүн нүдэнд торох жишээтэй. Бас л хэдэн жилийн өмнө Иль-де-Франс мужид кампанит ажил явуулж хятад цагаачдыг нэг бүрий нь 8000 еврогоос доошгүй мөнгөөр контейнерт чихэж авчраад зүгээр тавиад явуулчихдаггүй эрэгтэйгий нь боолчилж эмэгтэйгий нь биеийг нь үнэлүүлэн, ар гэрт нь мөнгө нэмж өгөхгүй бол хуруу, гар, чихийг нь явуулна гэж дарамталдаг тухай олж мэдсэнээ бичиж байсан.
Нэг залуухан хятадтай уулзахад би хоёр үйлдвэртэй хүн шүү гэж байв. Парист юуных нь үйлдвэртэй хятад байх вэ, цагаач хятадууд ажиллуулдаг подвалын үйлдвэрлэлээ хэлж байсан хэрэг. Гэхдээ тэд нь Европын үйлдвэрлэгч нарыг хямд өртгөөрөө цохин унагаж байгаа юм шүү.
Хятадуудаас илүү Европын тэргүүнүүдийн толгой өвтгөж байгаа улсууд бол Хойд Африк, Араб болон Афганистанаас гаралтай лал шашинтнууд. Суринам, Балба, Пакистан ч гэх шиг Европод чухам л ерэн есөн хэлийн амьтан цуглажээ гэмээр.
ЦАГААЧЛАЛ МӨД ТАТРАХГҮЙ
Би Бельгид хэдэн удаа ирж очсоны хувьд цагаачиддаа яагаад ингэтлээ бариулчих дөхсөнийг арай илүү ойлгох болсон болов уу. Юуны өмнө Бельги нь өөрөө жижигхэн улс (нийтдээ уугуул хүмүүс нь 6 сая орчим үүнээс, франц бүсдээ 4 сая, нидерланд бүсдээ 2 сая гаран) мөртлөө Африкийн Конго зэрэг гигантуудыг маш удаанаар колоничилж 60-аад он гарсан хойно бараг ганцаараа колонио хадгалан үлдэж ван Бодуин нь НҮБ-ийн тогтоолоор буруушаагдаж байсан байдаг.
Хижээл Бельгиүд Антверпений боомт дээр Африкаас усан онгоц ирэхэд алт, засаагүй алмаз, улаан мод, зааны соёо зэргийг шууд үнэ хаялцуулаад зарчихдаг сайхан үе байж гэж дурсдаг. Их мөлжсөн хэрэг шүү. Тэгвэл эдний колоничлолын үр дагавар өнөө ч дуусаагүй Конгод иргэний дайн, отог овгийн мөргөлдөөн үргэлжилсээр. Марокко нарт эзлэгдэх шахаж байгаа өнөөгийн байдлыг нь харахаар үйл үйлээ дагадаг үнээ тугалаа дагадаг гэдгийнх нь үлгэр юм уу гэж бодогддог.
Дэлхийн II дайн дуусахад Бельгийн нүүрсний уурхайнуудад италиуд ирж ажиллаж байгаад эдийн засгаа сэргэхээр явж оронд нь Марокко нарыг авчирсан нь буцсангүй суурьшиж нутгаасаа ах дүү хамаатан садангаа татсаар. Марокко нь бараг 40 гаран сая хүн амтай гээд бодохоор хэд хүрч зогсох юм бүү мэд. Францын засгийн газар Жак Ширакийн үед Мароккогийн ванд эдийн засгийн тусламж үзүүлэхээ амлаж цагаачлалыг аль болох хязгаарлахыг хүсч байсан юм. Байдлыг харвал вантан хэлсэндээ хүрээгүй бололтой. Францад ч, Бельгид ч улс төрийн шалтгаантай л бол цагаач нарт их хүмүүнлэг ханддаг. Ялангуяа хүүхдийн сурч боловсрох эрхийг маш их хүндэтгэж үздэг. Мөн хүмүүсийн дунд бол дунд насныханы цагаач нарт маш ивээнгүй ханддаг санагдсан. Үүнээс болоод инээдтэй байдал үүсдэгийн ганц хоёр жишээ татвал нэг харыг буцаахаар онгоцонд суулгатал францын киноны групп уг нислэгээр яваа таарч нөгөө хард чи ингэж буцаж болохгүй, энд үлдэх эрхтэй ч, ёстой ч гэснээр нөгөөх нь шуугиан тарьж сарын дараа ч бил үү шүүх хуралд ирэх ёстой гэж мэдэгдэл өгөөд тавьж явуулахаас аргагүйд хүрч, шүүх хуралд мань хүн ирэлгүй бултаж алга болоод нөгөө кино группийнхэн үйлийг нь үүрч маш их торгууль хүлээсэн хэрэг гарч байсан гэдэг. Бас цагаачлалын алба Африкаас ирсэн сайн эрүүдэд гэр бүлтэй нь амьдрах байр гаргаж өгтөл хэсэг байж байгаад хоёр дахь эхнэр нь гээд хэдэн хүүхэдтэй хүүхэн хүрээд ирдэг. Тэгж байгаад гурав дахь, дөрөв дэх болдогоос болоод цагаачдын байрын төлөвлөлтөд өөрчлөлт орууллаа гэсэн. Ингэж цагаачид авдагийн бас нэг шалтгаан нь НҮБ-ээс орогнуулсан цагаачийнх нь тоогоор мөнгө хуваарилдагт байдаг байна.
Таньдаг бельги маань өдөрт нэг хүнд цагаачлалын мөнгө 500 евро олгодог юм байна. Үүнийг мэдвэл одоо манай хотод автобусаар дүүрэн ирдэг косово энэ тэр бүр замаа алдах байх даа гэж байсан юм. Би зөв сонссон л байгаа даа. Нэг цагаачид өдөрт 50 евро зарах уу, үгүй юу. Тэгэхээр нилээд мөнгө ямар ч гэсэн тунаж үлддэг ашигтай л бизнес юм шиг байгаа юм.
ҮР ДАГАВРЫГ НЬ ТӨСӨӨЛӨХҮЙ
Стефан гэл үү дээ, бас нэг бельги хүн “Энэ Марокко нарыг харвал их олон хүүхэдтэй байдаг. Тэгвэл бидний хувьд төрөлт маш бага. Энэ янзаар бол нэг үеийн дараа гэхэд Марокко нар олонхи болж сонгуулиар хамаг юмыг маань атгах нь байна шүү дээ. Би арьс өнгөөр хүнийг ялгаварладаггүй. Гэхдээ л эд нар урьд нь ирж суурьшиж байсан еврей, италиудтай адилгүй улс” гэж байсан юм. Мөнгө хурдан эргэж хөрвөдөг газар луугаа урсдаг. Өөрөөр хэлбэл эргэлтэнд ордог гэдэг. Тэгвэл хүмүүс ч аль тайван баталгаатай орчин луу тэмүүлдэг ажээ. Ахин арваад жил өнгөрөхөд Европын төрх их өөрчлөгдөх янзтай.
Эндээс бас нэг юм харахад хэрэв хятадууд нэг газар ихээр цагаачилвал тусдаа үйлдвэрлэл, худалдаагаа өөр дотроо эрхлэн улс дотор улс болоод явчихдаг ажээ. Хаа сайгүй Chinatown үүсээд байгаа шүү дээ. Бельгийн хуулиар 90 мянган еврогийн (одоо бол энэ өндөрссөн байх ёстой) үл хөдлөх хөрөнгө худалдан авсан хүн шууд амьдрах эрхтэй болдог байсан бөгөөд нэг тосгоныхон тэр чигээрээ хөдөлж нэг хүнд хамаг мөнгөө өгч явуулж, хамгийн түрүүн хятад хоолны газартай болгож амьдрах эрхтэй болгоод дараа нь тогооч, зөөгч гэж татсаар нэг мэдэхэд нэг дээвэр дор өчнөөн хятад болчихсон байдаг гэж байсан юм. Европ руу ингэж нэвтэрдэг байж. харин манайх руу…
2012 оны 3 сарын 10.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Qui s’ingГ©nie, rГ©ussit.
Trop ou trop peu de vin interdit la verite.