Нэгэнт би “Мобиком” корпорацийн хэрэглэгч болсон бол өөрийн талаархи бүх мэдээллээ гэрээн дээр дэлгэрэнгүй
бичиж үлдээх ёстой. Яаралтай холбоо барих гэсэн хэсэгт нь аав, ээж эсвэл ах дүү, нөхрийнхөө утсыг тэмдэглэнэ. За тэгээд регистрийн дугаараас эхлээд иргэний үнэмлэхний дугаар, гэрийн хаягаа бичихийг “Мобиком” шаарддаг. Шаардаж болох л юм. Өгөхгүй гэсэнгүй. Гол нь иргэн миний энэ бүх мэдээлэл тагнуул, цагдаагийнханд очдог гэх яриа чих дэлслээ. Үнэнээ хэлье. Үүнд л санаа зовоод байна.
Би ямар гэмт хэрэгтэн биш дээ. Бусдад тагнуулж чагнуулна гэхээр таагүй санагдаад болж өгөхгүй юм. Хүчний байгууллагынхан “Мобиком”-той хамтарч хүний утас чагнадаг, дугаарыг нь бусдад өгдөг, гар утсаар нь байгаа газрыг нь тогтоодог, мессэж хэвлэх үйлчилгээ үзүүлдэг гэх мэдээллийг өмнө нь сонсч л байсан. Ер нь энэ яриа өнөөдөр гэнэт гарчихсан юм биш. Гэхдээ энэ таагүй яриа мартагдахгүй, дурсагдсаар байгаа нь өөрийн эрхгүй хардлага төрүүлж байна.
Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй Хувь хүний нууцын тухай хууль гэж бий. Уг хуулийн тавдугаар зүйлийн 5.4-т “Хувь хү ний нууцыг хуулийн дагуу болон итгэмжлэлээр олж мэдсэн этгээд бусдад задруулахыг хориглоно” гэж заасан байдаг. Мөн хуулийн тавдугаар зүйлийн 5.3-т “Хуулиар тусгайлан эрх олгогдсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан зөвхөн хууль тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу хувь хүний нууцтай танилцана” гэх заалт ч байдаг.
Түүнээс биш дурын этгээд миний гэрийн хаяг, аав, ээжийн минь утасны дугаарыг бусдад өгөх эрхийг би “Мобиком”-д өгөөгүй. Гэтэл тус корпорацийн ажилтнууд хэн нэг хартай эхнэрт нөхрийнх нь сард ярьсан ярианы утасны жагсаалтыг нэгбүрчлэн хуулж өгсөн маягтай л хэд гурван төгрөг халааслаад сууж байна. Хэрэглэгчдэд бусдаас өндөр үнээр үйлчилдэг хэрнээ чанартай үйлчилгээ үзүүлэхгүй байгаа “Мобиком”-д хэрэг лэгчид үргэлж бухимддаг.
Ер нь, хэтэвчин дээр нь сандайлж суучихаад, дээрээс нь хувийнх нь нууцыг бусдад дэлгэнэ гэсэн чинь юу гэсэн үг вэ. Олон жил яригдаж байгаа эл мэдээллээ үндэслэлтэй үгүйг батлах цаг нэгэнт болсон юм биш үү, “Мобиком”-ынхоон. Уг нь дэлхийн аль ч улс орны үүрэн холбооны операторууд хувь хүний утасны жагсаалт болон хэрэглэгчийн хувийн мэдээллийг бусдад өгдөггүй гэдгийг салбартаа анхдагч гэгддэг “Мобиком”-ынхон мэдмээр л юм.
Хартай эхнэрийн тухайд нэг ийм үйл явдал болсон юм. Нөхрөө хардсан эхнэр тус корпорацид хандан нөхрийнхөө гар утсанд ирсэн, гарсан дуудлага болгоныг авахыг хүсчээ. “Мобиком” татгалзаагүйгээр үл барам хартай эмэгтэйн нөхөр буюу иргэн Б-гийн бүхий л ярианы жагсаалтыг тэр дор нь гаргаж өгчээ. Хамгийн гол нь эхнэр дугаарыг нь шүүж байгаад аль олон ярьсан дугаар уруу нь залгаад л цамнаж гарч. Өөрөөр хэлбэл, энэ гэрт бөөн хэл ам, хэрүүл шуугиан дэгдсэн байна. Бодит байдал дээр нөхөр зүгээр л ажил ихтэй, гэртээ өнжих завгүй нэгэн байсан гэдэг. Ингэж айл гэр үймүүлж, хэрүүл шуугиан дэгдээх эрхтэй гэж үү, “Мобиком”.
Уг нь “Мобиком” холдсон хоёрыг ойртуулах хосын үйлчилгээг нэвт рүүлсэн гэж ирээд рекламддаг. Харин бодит амьдрал дээр авгай нөхрийг хэрэлдүүлж, айл гэр салгаж байна. Цаашлаад хувь хүн миний мэдээллийг хууль, хяналтын байгууллагад өгч тагнах чагнах боломжоор хангадаг юм болов уу гэж хардаж байна. Олны үг ортой гэдэг шүү дээ. Ийм үндэслэлээр би “Мобиком”-ын хэрэглэгч байхаас татгалзаж байна.
Та санаж байгаа байх. “Мобиком”- ын үйлчилгээ байсхийгээд л доголддог. Үүнийгээ дараахь байдлаар зальжин гэгч нь тайл бар ласаар өнөөдрийг хүрсэн. Юу гэвэл тус корпораци “Хэдийгээр олон мянган хэрэглэгчдээ баярлуулж чадсан боловч уралдаанд маш олон хэрэглэгч хамрагдаж сүлжээнд өндөр ачаалал үүссэнээр яриа, мессэж, нэгж шилжүүлэх, картаар цэнэглэх гэх мэт үйлчилгээнүүд доголдож хэрэглэгчдээ бухимдуулсандаа уучлал хүсч байна.”
гэдэг. Ачааллаа даах гүй бол болих хэрэгтэй шүү дээ. Хэрэглэгчид бэлэг авъя гэж “Моби”-гийнхныг сандаргаагүй нь лавтай. Он гарах мөчид найз нөхд ө дөө мэндчилгээ хүргэх гэхээр “Мобиком”-ын сүлжээ гацаад, доголдоод таг бол чихдог. Хамгийн сүүлд л гэхэд эмэгтэйчүүдийн баяраар доголдсон. Жилдээ ганц тохиодог энэхүү баяраараа тус корпорацийн доголдлоос болоод олон бүсгүй хохирсон гэнэ. Жилд ганц болдог, басхүү амралт таардаг энэ өдрөөр баахан төлөвлөгөө зохиогоод найз нөхдөө дуудах гэсэн ч “Мобиком”-ын сүлжээ доголдоод холбоо барьж чадаагүй юм билээ. Амьдралынх нь хамгийн сайхан баярыг нь “Мобиком” ингэж хөлдөө чирсэн юм.
Бас нэг жишээ байна. Гуравдугаар сарын 10-ны шөнө утсанд гэнэт мессэж ирэв. Нойроо харамлаад утсаа унтрааж орхилоо. Өглөө харах нь ээ, ажлын газрын эмэгтэйгээс бид баяраа тэнд тэмдэглэж байна, хүрээд ир гэсэн мессэж иржээ. Гэтэл “Мобиком” аль гуравдугаар сарын 8-нд бичсэн мэдээллийг хоёр өдрийн дараа, тэгэхдээ бүр шөнө дөлөөр ид нойрон дунд илгээсэн нь тэр байж. Ингээд “Мобиком” алхам тутамд гацаад, доголдоод хэрэглэгчийн хэрэг цээг бүрэн утгаар нь хангаж өгөхгүй байгаа юм. Иймэрхүү то хиолдолд тус корпораци “Манай төвийн тог тасарсан учраас сүлжээнд бага зэргийн доголдол үүсээд байгаа. Инжeнeр мэргэжилтнүүд маань сүлжээнд гарсан доголдол юунаас болс ныг олохоор шуурхай ажиллаж байна.
Хэрэглэгчдэдээ хандаж хэлэхэд удахгүй энэ асуудал хэвийн болно.” гэдэг. Энэ хариуг улиг болтлоо сонсч байна. Салбартаа тэргүүлэгч гэх “Мобиком” ийнхүү зарим тохиол долд хэрэглэгчийг ах дүүстэй нь бүү хэл, зайлшгүй шаардлагатай гал команд, түргэн, төрөхтэй ч холбож дөнгөхгүй юм. “Мобиком”-оос татгал зах дараагийн шалтгаан нь энэ. Би “Мобиком”-оос татгалзаж байна.
Тус корпораци хэрэглэгчдийг хулхиддаг гэдгийг Шударга өрсөлд өөн хэрэглэгчийн төлөө газраас шалгаад тогтоочихсон. Тус газарт 16 хүн гомдлоо ирүүлсэн байгаа юм. Тухайлбал, 2011 онд найман төрлийн хөнгөлөлт урамшууллын хөтөлбөр зарласан ч дараа төлбөрт хэрэглэгчдэд энэ урамшууллаа олгодогг үйгээр барахгүй халаас уруу нь хэнэг ч үгүй гараа шургуулаад илүү төлбөр авдаг байжээ.
990211**, 990992**, 991005**, 990278** гэх мэт чилэнгийн дугаартай хэрэглэгчдийн 2011 оны долдугаар сараас арванхоёрдугаар сар хүртэлх төлбөрийн нэхэмжлэлд шалгалт хийж үзэхэд дээрх хуга цаанд “Моби”-оос 90 минутын үнэгүй ярианы эрх бэлэглэсэн байж. Үүнийг хэрэглэгчид 90 минут үнэгүй ярина гэж ойлгосон бололтой юм. Үнэн хэрэгтээ “Моби ком” сарын суурь хураамжаа төлөөд түүнээс илүү гарсан минутаас шалт гаалан урамшуулал үзүүлдэг аж.
Жинхэнэ супер онигоо гэдэг чинь энэ байх шүү. Мөн “Мобиком”-ын урамшуулалд ашиг ласан хугацааны төлбөрөө хугацаанд нь төлсний гэх мэт хэд хэдэн тогтмол урамшуулал байдаг ч энэ нь зөвхөн төлбөр төлсний дараа шийдэгдэх асуудал гэнэ билээ. Энэ мэт утгагүй, ойлгомжгүй үйлчилгээ тус корпорацид олон. Тиймээс л би “Мобиком”-оос татгалзаж байна гэдгээ дахин дахин зарлаад байгаа юм
Д.Мягмаржаргал
UNEN.mn