П.Ганхуяг Хятадуудтай нийлээд Дорноговийг зарчих вий дээ

..Өнгөрөгч сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшээд “өвдөг шороодсон” П.Ганхуягийг Дорноговь аймгийн Засаг даргаар томилсон. Гэтэл тэрбээр сонгуульд “тонгоруулсан” уурандаа Монгол Ардын Намын хаягтай төр захиргааны бүх шатны албан хаагчдыг ажлаас халсан юм. Тэр ч бүү хэл “Саран хөхөө” театрын дарга С.Хүдэрчулууныг хүртэл халж, Ардчилсан намын нөхрийг даргаар нь тавьсан гээд урлагийг хүртэл улстөржүүлсэн сүрхий гайхал.

П.Ганхуягийг Засаг дарга болсноос хойш төр захиргааны бүх шатны ажилчдын 60 орчим хувь нь халагджээ. Засаг ноёны энэхүү ажлаас халах кампанит ажил бүгд хууль бус байсныг хэн хүнгүй мэдэх… Хамарын хийд, энергийн төвөөс гадна Хүнд аж үйлдвэрийн парк, нефть боловсруулах үйлдвэрийн төсөл гээд Дорноговь аймаг, Монголын бүү хэл дэлхийн анхааралд орж байна. Энэ мэт өөдрөг гэгээн мэдээлэлтэй дөрөө харшуулаад аймгийн Засаг дарга П.Ганхуягийн тухай таагүй мэдээлэл чих дэлсэх болсоор удлаа. Гэгээн Дорнын зүгээс нисэлдэх энэ хар мэдээ эртнээс буюу 2008 оны орон нутгийн сонгуулийн дараа эхэлсэн гэдэг.
Өнгөрөгч сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшээд “өвдөг шороодсон” П.Ганхуягийг Дорноговь аймгийн Засаг даргаар томилсон. Гэтэл тэрбээр сонгуульд “тонгоруулсан” уурандаа Монгол Ардын Намын хаягтай төр захиргааны бүх шатны албан хаагчдыг ажлаас халсан юм. Тэр ч бүү хэл “Саран хөхөө” театрын дарга С.Хүдэрчулууныг хүртэл халж, Ардчилсан намын нөхрийг даргаар нь тавьсан гээд урлагийг хүртэл улстөржүүлсэн сүрхий гайхал. П.Ганхуягийг Засаг дарга болсноос хойш төр захиргааны бүх шатны ажилчдын 60 орчим хувь нь халагджээ. Засаг ноёны энэхүү ажлаас халах кампанит ажил бүгд хууль бус байсныг хэн хүнгүй мэдэх.
Аймгийн төрийн албан хаагчдын ар талд хэчнээн хүн байна гэж бодож байна. Тэдний гэр бүл төрөл төрөгсөд гэхэд л их тоо гарна. Тэдний гараас хоногийн хоол залгуулж байсан олон хүний амьдралаар тоглосон П.Ганхуягийн хувьд улстөрийнх нь зам Дорноговьд дуусч байгаа нь тэр гэх. Ийнхүү 2008-2009 он хүртэл Ардын намын хаягтай албан хаагчдыг халж дуусаад сумдын Засаг дарга нарыг “гөрөөлөх” оролдлого хийсэн. Харин үүний дараа Замын-Үүд сумын Засаг дарга М.Баянмөнх, Иргэдийн хурлын дарга Т.Сэргэлэнбат нартай хөтлөлцөөд АТГ-т шалгуулснаар энэ асуудал чимээ багатай өнгөрсөн аж.
Замын-Үүдийн Засаг дарга, ИТХ-ын дарга нартайгаа нийлж, газрын наймаа хийсэн болон хөрөнгө орлогоо нуун дарагдуулсан хэргээр шалгагдаад арай гэж нэг юм салсныг уншигч олон мэдэж байгаа. Замын-Үүдийн Засаг дарга М.Баянмөнх Ардчилсан намаас сонгогдсон бөгөөд Замын-Үүдэд газрын наймаа хийж халаасаа зузаалсан нөхөр юм. Түүнчлэн хилээр гарахад төлдөг орон нутгийн татварын хэмжээг дур мэдэн нэмээд тэр мөнгө нь өөрийнх нь халаасанд ордог байсан нь баригдсан. Ийнхүү хэрэг мандуулж байх үедээ Татварын газрынхаа ажилтны үүдэн шүдийг хуга цохиж, улмаар аймгийн шүүх, прокурорт шалгагдсаар луу жилтэй золгосон ч П.Ганхуяг дарга аргалсан гэдэг. Түүний өмгөөлж хаацайлдаг хүмүүс нь нэг иймэрхүү.
П.Ганхуяг Замын-Үүд су мын хаа Засаг даргыг өмгөөлж, хаацайлдаг учир нь хил гаалиар нууц бизнесээ хийхэд ашигладаг хэмээн нутгийн иргэд ярьж байна. М.Баянмөнх дарга иргэдийн хилээр гарахад төлдөг орон нутгийн татварын хэмжээг дур мэдэн нэмсэн нь ч тэр хоёрын дундын бизнес гэдгийг нуусанг үй. Аймаг, сумын хоёр Засаг даргын энэхүү нууц бизнесийн түншлэлийн хү- рээнд хоёрдугаар сарын 13-нд Эрээн хотын дарга Бао Цунмингээр ахлуулсан баг Дорноговьд айлчилсан. Уг нь Дорноговь аймгийн соёлын өдрүүдийг Дорноговь аймагт хийх, Сайншанд Хүнд аж үйлдвэрийн парк төсөлд хамтрах, туслалцах тухай яриа өрнөсөн.
Үнэн хэрэгтээ энэ мэт асуудлаар өнгөлөн далдалсан уулзалтын цаад санаа шал өөр зүйл байсныг эх сурвалж хэлэв. Эрээн хотын дарга албаны хүмүүсээ дагуулан өөрийн биеэр хүрэлцэн ирсэн нь Дорноговь аймгийн Алтанширээ сумын Тариачийн хэцэд байх цэвэр усны нөөцөд хөрөнгө оруулах хятадын бодлого, нөгөө нь мөн л сумын нутаг, Эрдэнэцогтод байх хүрэн нүүрсний орд газарт хөрөнгө оруулах хүрээнд энэхүү уулзалт болсон аж. Гадны хөрөнгө оруулалт таталгүй яахав. Хамгийн гол нь Эрдэнэцогтын хүрэн нүүрсний орд газрын эзэмших эрхийн лиценз Д.Баясгалан гэдэг хүний нэр дээр байдаг аж.
Харин П.Ганхуяг дарга Д.Баясгаланд нүүрсний орд газрын эзэмших эрхийн бичгээ үнэ хүргэн зарах, эс бол эзэмших эрхийн хугацаагаа сунгуулаагүй хэтэрсэн учир цуцлуулна хэмээн сүрдүүлжээ. Түүнчлэн тус аймгийн Хатанбулаг суманд алтны олборлолт хийдэг хятадуудыг хууль бусаар оруулсан тухай маргаан ч дэгдэж байсныг уншигч олон санаж байгаа байх. П.Ганхуяг дарга ийнхүү хятадуудтай түншлэхээс гадна япончуудтай ч хувийн бизнесийн түншлэлтэй. Тэрбээр аймгийн Засаг дарга болохоосоо өмнө Монгол Япон хоёрын хооронд бизнес хийн амьдарч байсан учраас Япон Улсын хөрөнгө оруулалт татах нэрийдлээр аймгийн газрын баялагт санаархаж байсан хүн.
Тэрбээр санаагаа гүйцэлдүүлэхийн тулд оны өмнөхөн Японы нэгэн уул уурхайн компанитай томоохон гэрээ хийсэн байж магадг үй тухай эх сурвалж дуулгасан. Юутай ч тэрбээр хэдхэн хоногийн өмнө аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчид болон зарим хэлтсийн дарга нар тайгаа Японы Шизүока аймгаар зугаалаад иржээ. Төсвийн хө- рөнгө идэхээс аль хэдийнээ хальж, аймаг орон нутгийн баялагт харийнхантай хамтран шунах болсон Засаг даргыг яах вэ.
С.Баяр
Эх сурвалж: “Unen.mn”

URL:

Сэтгэгдэл бичих