Яармагийн гүүрээс Нисэхийн товчоо хүртэлх замыг зургаан эгнээтэй болгоно

Нийслэлийн Автозамын газраас энэ жил Яармагийн гүүр-Нисэхийн товчоо, Сонсголын уулзвараас Яармагийн товчоо хүртлэх замыг улсын төсвийн хөрөнгөөр барихаар болсон байна. Эдгээр замыг нэг чиглэлдээ гурван гэнээ бүхий зургаан эгнээтэй болгох аж.

Мөн Нисэхийн товчоо-Биокомбинат-Шувуун фабрик чиглэлийн 22.5 км авто замд өргөтгөл шинэчлэл хийж, бетон зас барих ажлын зураг төсөл дуусах шатандаа оржээ.

Энэ жил нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Хүчит шонхор” захаас Баянхошууны зам хүртэл 1.6 км зам барихаар болжээ. Замын ажил ирэх сарын дундуур эхлэх бөгөөд өмнөх онд барьж дуусаагүй 10 замын ажил байгаа гэнэ.

Д.Идэр


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих