Хулгайч “Хулгайчийг бариарай” гэгч болж байна

Ардын нам мөнгөтэйгөөрөө ингээд л гайхуулдаг байхгуй юу. Сүүлийн хэдэн өдөр дараалан Монголын бүх сонины эхний хуудсанд уриалга гаргалаа. “Шударга сонгуулийн төлөөх санаачилга” гэсэн. Монголын бүх сониныг тоолбол 100 гарна. Дундажлаад бодоход 60 сая төгрөгийг сонинуудад төлжээ. Өноөдөр Хавдар судлалын төвд Солонгос улс руу явж эмчлүүлэх гэтэл 25 мянган ам.доллар олдохгүй хоногоо хүлээж хэвтээ хүүхдүүдийн хоёрынх нь амийг элбэгхэн аврах мөнгө. Ийм л мөнгийг “Шударга сонгуулийн төлөөх санаачилга” гэх уриалгыг сонинд нийтлүүлэхийн тулд зарцуулж сууна, хуучин ху нар буюу өнөөдрийн МАН-ынхан. Тэгж их ач холбогдол өгөөд байгаа уриалгыг нь харсан хулгайч “Хулгайчийг бариарай” гэж орилсон гэдэг үг санаанд ороод болдоггүй. Юу гэнэ вэ, “Монгол Улсын Их хурлын сонгууль ойртож буйтай уялдан улс төрийн намуудад өрсөлдөөний таагүй уур амьсгал үүсэх шинж ажиглагдах боллоо. Үүнд манай нам сэтгэл зовниж байна. Тийм болохоор Шударга сонгуулийн төлөөх санаачилга гаргав” гэжээ. Хаана нь тэгтлээ таагүй уур амьсгалын шинж ажиглагдаад байгаа юм бол. Хамгийн ихээр ажиглаж мэдэрдэг сэтгүүлчдэд лав тийм зүйл мэдрэгдэхгүй байна. Харин МАН өөрөө л өрсөлдөөний таагүйуур амьс-галыг бий болгохоор зэхэж буй тул урьдчилсан арга хэмжээ болгож уриалга мэтийн иймэрхүү оршлуудаа хийж эхэлж байгаа юм биш биз. Ямар нэгэн асуудал босоход тэд “Тээр хэлээгүй юу, манай нам шударга өрсөлдье гэсэн уриалгыг аль гуравдугаар сард гаргаж байсан шүү дээ” гэх шиг юм яриад сууцгааж байх нь. МАН-ын зүгээс гаргаж   буй улс төрийн акцуудыг харахад өрсөлдөгчдөө гутаан доромжлох, шороотой хутгах ажил нь ойрноос эрчимжих төлөвтэй. Уриалгадаа 60 саяыг цацаж байгаа баян нам энэхүү гутаан доромжлох ажилдаа тэрбумаар нь цацна. Ийм их мөнгөний эсрэг бусад намууд яах шүү юм болдоо. Тэдэнд нэг л итгэл найдвар бий. Ард намын башир арга  их мөнгөнд хууртахаа больсонд.

Гэвч МАН-ын энэхүү акцын талаар би буруудаж бодож байж магадгүй. Хэрэв тийм бол МАН-ынхан “…өрсөлдөөний таагүй уур амьсгал үүсэх шинж ажиглагдах боллоо” гэдэгтээ авлигын хэргээр хуйгаараа шахуу “Ганц худаг” руу ачигдах гэж байгаа, ачигдаж эхэлсэн аймгийн Засаг дарга нараа хэлсэн байх. Энэ бол МАН-ын хувьд үнэхээр өрсөлдөөний таагүй уур амьсгал мөн. Говьсүмбэр, Орхон, Хөвсгөл, Архангай, Ховд, Говь-Алтай, Булган  үгүй ээ энэ чинь юу болж байна аа. Орон нутагт МАН өнгөрсөн бүх сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж ирсэн. Энэ намын түшиг тулгуур, муу муухай бүхнийг хийж намаа хөдөөнөөс хәл дээр нь зог-оож чаддаг гар хәл үүд нь бүгдээрээ шахуу авлигын хэргээр шоронд ачигдах нь энэ намын хувьд үнэхээр эмгэнэл. Сонгууль маргааш шахуу болох гэж байхад ийм хэрэг явдал болж байгаа нь МАН-ын хувьд өрсөлдөөний таагүй уур амьсгал мөн байлгүй яахав. Аймгийн Засаг дарга нар бүгдээрээ аймгийнхаа намын хорооны дарга нар байдаг. Ингэхээр энэхүү уриалгын эхэнд дурдсан “…өрсөлдөөний таагүй уур_ амьсгал” гэдэг нь нарийндаа улс төрийн намууд руу чиглэсэн ч юм биш харин 17 аймгийнх нь Засаг дарга нарын дийлэнх нь авлигын хэргээр шорон руу ачигдаж байгаа энэ үед манай намыг “Муу дээр муу нэмэр, муухай дээр улцан нэмэр” битгий болгоорой гэж бусад намаасаа гуйсан гуйлт юм байна.

Мөн уриалгадаа “Сонгуулийн кампанит ажлыг хуулийн хугацаанд нь эхэлцгээе” гэжээ. Хэн гэгч нь, ямар нам нь сонгуулийнхаа сурталчилгааг эхэлчихээд байгаа юм бол. Төрд ямар ч алба хашаагүй, зөвхөн намын ерөнхий нарийн бичгийн дарга албатай У.Хүрэлсүх “Монгол гулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээр жигтэйхэн их гарсан нь хууль батлагдсанаас хойших сонгуулийн сурталчилгаа болж харагдсаныг иргэд ярьж байгаа. Үүний дэргэд Дорноговиос сонгогдсон Ж.Бат-суурь гишүүн, Д.Зоригт сайдыг дагуулчихсан тойргийнхоо сум-цаар явж “Та нарыг гэрэл цахилгаантай диваажин болгож өгнө. Үүний баталгаа нь салбарын сайд нь надтай явж байгаа явдал” гэх шиг юм ярьж, түүнийгээ телевиз бүрээр цацаж байгааг хууль зөрчөөгүй гэж үзэхээс. Учир нь У.Хүрэлсүхийг бодвол тэр хоёр ядаж төрд алба хашиж байгаа юм, түүгээрээ түрий барих учраас гэж ойлгоод өрсөлдөгч намынхан нь цуугүй байх шиг байна. Мөнгө нь хаана ч яваа юм, 50 саяын үнэтэй байр гэж ч алга, сарын орлого нь 700 мянга байдаг өрх айл Монголд байдаг ч юм уу, үгүй ч юм уу гэхээр 6.0 хувийн хүүтэй орон сууцны зээл нь угтаа МАН-ын сонгуулийн пиар биш гэж үү. Ингээд яривал сонгуулййн кампанит ажил эхлэхээс өмнө өнөөдөр сурталчилгаагаа эхэлчихсэн олон гишүүд энә намд бий. Намынх нь зүгээс бодлоготойгоор сонгуулийн пиар болгож буй олон уйлдлийг иргэд хэлж чадна.

Энэ бүхэн тэгэхээр “Шударга сонгуулийн төлөөх санаачилга” биш харин “Шударга бсус сонгуулийн төлөөх санаачилга” болон  хувирч болох юм. Үүндээ улс тө рийн бусад намуудыг нэгдэхийг шаарджээ. Нэгдэхгүй гэдгийг нь МАН-ынхан мэдэж байгаа шүү дээ. Монголд хэн ч “МАН бол шударга нам, шударга өрсөлддөг” гэж хэлээгүй. Харин ч хулгайчид, луйварчааар нь дууддаг. Сонгуулийн луйвар хийснийх нь төлөө тэмцэн жагссан ард түмнийхээ эсрэг галт зэвсэг хэрэглэж, цусыг нь үзсэн гэдгээр нь бүр ч жигшингүй байгааг сүүлийн үеийн олон газрын судалгаа баталсаар байгаа юм.

П.ХАШЧУЛУУН


URL:

Сэтгэгдэл бичих