ӨӨДРӨГ БАЙЦГААЯ

ҮНС, НУРМАН ДУНДААС ӨНӨӨГИЙН ӨНДӨРЛӨГТ ХҮРСЭН ЯПОН УЛС

Миний үзсэн, сонссоноос Япон орон хамгийн их таалагддаг. Дайны үнс нурман дундаас үйлдвэр хөгжсөн, чөлөөт зах зээлийн эдийн засагтай дэлхийн гурван том улсын нэг болж чадсан энэ улсаар эрхгүй бахархдаг. Дайны дараах Япон улсын иргэд ирээдүйгээ сайн сайхнаар төсөөлж байсан нь юу л бол. Далаад жилийн өмнөх тус улсын эдийн засаг, хүн ардынх нь нөхцөл ямар байсныг монголчууд мэдэх биз. Тэр үеийн япончууд улс орноо хөгжлийн өнөөгийн өндөрлөгт хүрнэ гэдэгт итгэхэд бэрх байсан ч өөдрөг мөрөөдөл нь амжилтын оргилд авчирчээ.

Дэлхийн II дайны дараа Япон улс эдийн засаг, үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх арав гаруй төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлсэний үр дүнд таван жилийн дотор хүн амынхаа амьжиргаа, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний хэмжээг дайны өмнөх үеийн түвшинд хүргэж чаджээ.1960 онд ДНБ-ээ хоёр дахин нэмэгдүүлэх зорилгоор аж үйлдвэр, дэд бүтцээ хөгжүүлж, экспортыг нэмэгдүүлэх, мэдлэгт суурилсан эдийн засаг, мэргэжлийн боловсон хүчнийг дэмжих төлөвлөгөөг баталж, амжилттай хэрэгжүүлж чаджээ. 1960-1980 онд хөгжлөөрөө Англи, Франц, Германыг гүйцэж, тухайн үедээ эдийн засгийн хамгийн өндөр өсөлттэй орон болсон байв. Энэ хэрээр нийгмийн тогтвортой байдал ч хангагдсан байна.

Эцсийн дүнд дэлхийн хамгийн том зээлдүүлэгч, үйлдвэрлэл хөгжсөн, чөлөөт зах зээлийн эдийн засагтай тэргүүлэх улсын нэг болов. Өндөр хөгжилтэй орнуудын амжилтад хүрсэн нууц нь төлөвлөлт, зохицуулалтаар илэрч байна. Гар хоосон япончууд өнөөгийн өндөрлөгт хүрч чадсан байхад байхгүй юмгүй монголчуудад бүр илүү боломж байж таарна. Бидэнд ийм туршлага бий. Социализмын үеийн төлөвлөгөөт эдийн засаг, таван жилийн төлөвлөгөөний үр дүнд Монгол Улс дэлхийд танигдсан бол шинэ зуунд бид олон улсын сонирхлын төвд орж ирлээ.

60 МЯНГАН ДОЛЛАРЫН “ШААНС” БИЙ

Монголчууд япончуудаас юугаар дутах ёстой гэж. Тэднийг бодвол монголчуудад байхгүй юм гэж алга. Өвөг дээдсээс үлдээсэн байгалийн арвин баялаг өнөөгийн хийгээд ирээдүйн Монголын хөгжлийн түшиц, стратеги болж байна. Улам бүр хөгжиж байгаа дэлхий хэрэглээний хомсдолд хэзээ мөдгүй орох дээрээ тулжээ. Ойрын 10-40 жилд дэлхийн эдийн засгийн гол тоглогч-шийдвэрлэх үүрэг гүйцэтгэгч нь бидэнд хамгийн ойр зах зээл болох БНХАУ, ОХУ, БНСУ, Энэтхэг, Япон, Казахстан болон Зүүн хойд Азийн орнууд гэсэн дараалалтай байна. Мэдээж Монгол Улс мөр зэрэгцэх нь гарцаагүй. Асар хурдтай хөгжих үнэлгээтэй эдгээр орон, бүс нутгийн эрчим хүч, нүүрс зэрэг байгалийн бусад түүхий эд, бүтээгдэхүүний хэрэглээ багаар бодоход дор хаяж 30 жил тасралтгүй өсөхийг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, амыг нь хардаг шинжээчид хэлээд байгаа юм. Үүгээр бодоход л Монгол Улс дэлхийн хамгийн эрчимтэй хөгжлийн нэг төв болох төсөөлөл харагдана.

Дутуу юмгүй бид тэдний хүсэл дээр сонирхлоо өрсөлд үүлнэ. Юмны эзэн, сумны занги байх бололцоо дүүрэн учраас хясал гээч юмаар боосон ч тэр саад болохгүй биз. Монгол зүйр үгээр бол өгөх хүн гэдийж, авах хүн бөхийдөг тийм алтан үе ирж байна гэсэн үг. Үүнийг чулуу болгох нь Монголын намууд, улстөрчдийн ухаан, эв эе, шинжлэх ухааны үндэс тэй бодитой төлөвлөлт, хөтөлб өрөөс хамаарах юм. Энэ давуу талыг МАН олж харжээ гэж хувьдаа дүгнэж байна. Тус намын бо ловсруулсан “Мон гол Ул сын 2012-2031 оны хөгжлийн хөтөлбөр” буюу “М 31” (“Монгол 31”) төлөвлөгөөг сайшаах хэрэгтэй. Ийм таатай боломж, идэвх жилийг ашиглахад сайн төлөвлөгөө чухал гэдгийг өндөр хөгжилтэй улс орнуудын жишээ нотолж байна. Зөв төлөвлөлт, зохицуулалтын үр дүнд хөгжлийн өндөрлөгт хүрч чадсан манайтай төстэй зарим улсын жиш гээр “Монгол 31” хөгжлийн хөтөлбөрийг боловсруулсан гэж МАН-ынхан та нилцуулсан. Төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсруулахдаа залуу боловсон хүчнийхээ тархийг ашигласан гэсэн нь бүр ч таатай сэтгэгдэл төрүүлснийг нуух юун.

Өнөөдрийн Монгол Улс залуусын орон. Дэлхийн хэлээр ярьдаг тэд дэлхийн боловсрол, технологийг эзэмшиж, дэлхийд тэрг үүлэгч ком паниудад уригддаг хүмүүс гэж байгаа. “Мон гол 31” хө төлбөрт нэг мон гол хүнд ногдох ДНБийг 2016 онд 12, 2031 онд 60 мянган ам.долларт хүргэнэ гэж үр дүнг нь тодорхойлж байгаа юм. Манай улсын эдийн засаг, нийгмийн бүх салбарын харилцан хамаарал, бүс нутаг болоод дэлхийн эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, хэрэгцээ шаардлагыг судалсан гадаад, дотоодын хүмүүсийн үгээр бол тийм “шаанс” харагдаад байгаа юм. Монголчууд бид “алалцлаа”. Юуны төлөө вэ гэвэл гагцхүү эрх мэдлийн төлөө. Яасан ч цадаж ханаж, албан тушаалаас уйдаж цөхөрдөггүй хүмүүс байдаг юм. Тэгээд л сонгууль болохоор маргаашаа мартчихдаг улстөрчидтэй болсон.

Одоо болих хэрэгтэй. Өөдрөгөөр сэтгэж, мөрөөдөж, төсөөлж амьдрах цаг болсон бус уу. Нэг сайн төлөвлөгөө гаргаж аваад нөгөөдөхөө тойрч нэгдэхгүй бол хар, шар феодалуудад хамаг хөлс, хүчээ соруулдаг ХХ зууны эхэн үеийнх шиг байдалдаа эргээд очиж ма гадгүй болчихож. Бод ло готой, тө лөвл өгөөтэй байх гүй бол шинэ үеийн феодалууд чинь га даадынхан байх болно. Дотооддоо нийгэм, эдийн засгийн таатай орчин, улс төрийн тогтвортой байдлаа хангаж чадахгүй бол 60 мянган ам.долларын тухай бодоод ч хэрэггүй. Гар хоосон Япон улс яаж хөгжс өн жишээг зүгээр ч нэг онцлоогүй юм.

Го.ЭНХТӨР


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих