”Зоос” банкны эрх хүлээн авагч Н.Ариунбатын бүрэн эрхийн хугацааг сунгажээ
Дампуурлаа зарласан ”Зоос” банкны эрх хүлээн авагч Н.Ариунбатын бүрэн эрхийн хугацааг сунгасан байна. Гурван жилийн өмнө тус банк дампуурлаа зарласны дараа түүнийг Монголбанкнаас эрх хүлээн авагчаар томилон
ажиллуулсан. Түүний бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн оны сүүлээр дууссан ч гурван сарын хугацаатай бүрэн эрхийнх нь хугацааг сунгаад байсан юм. Монголбанкнаас өнгөрсөн сард Н.Ариунбатын бүрэн эрхийн хугацааг хоёр жилийн хугацаагаар сунгах шийдвэрийг гаргасан байна.
“Зоос” банкны хувьцаа эзэмшигчдийн мэдээлж буйгаар “Зоос” банкны эрх хүлээн авагч Н.Ариунбат гурван жил ажиллаж байна. Гэвч хохирсон иргэдийн хохирлыг барагдуулсан зүйл алга байна. Төрөөс сарын таван сая төгрөгийн цалин авдаг мөртлөө ажлаа сайн хийхгүй байгааг Монголбанк анхаарах ёстой” хэмээн тайлбарлалаа.
Т.АМУР
URL: