Байгаль орчны сайд нарын дайнд хэн ялах вэ

Байгаль орчны сайд асан У.Барсболдыг энэ сарын есөнд АТГ-аас саатуулжээ.
Эх сурвалжийн мэдээлс­нээр У.Барсболдыг албан ту­шаалын хэрэгт холбог­дуулан шалгаж эхэлсэн байна.
Хэзээнээс экс Ерөн­хийлөгч Н.Энхбаярын гарын хүн гэгддэг байсан У.Барс­болд дархан цаазат газраас иргэ­дэд их хэмжээгээр зарж, олон сая төгрөгийн авлига авсан гэдэг мессэж олон жил амнаас ам дамжин ниссэн. Энэ талаар өнгөр­сөн жил Эрх чөлөөг хэрэг­жүүлэгч намын дарга Ш.Төмөр­сүх олон нийтэд мэ­дээлж, У.Барсболдыг газар ол­гос­ныхоо шанд 100 сая төгрөг ав­сан хэмээж ч байсан.

Ерөнхийдөө У.Барс­болдыг Байгаль орч­ны сайд болсон үеэс Богдхан уулын дархан цаазат газар утгаа алдаж, ам, салаа бүрт нь баячуудын хаус сүндэрлэж эхэлсэн билээ. Харин түүний хувь хүртчихээд, хав дарчихсан Зайсангийн газартай холбоотой асуудлыг сөхсөн хүн нь мөн л БОАЖ-ын сайд асан нэгэн ажээ.
Өөрөөр хэлбэл хэрээ хэрээнийхээ харыг гайхна гэгч л болж байгаа юм байх. Сайд асангуудын хоорондын асуудал бага чулуугаар их чулууг доргиохын үлгэр болж, Богдхан уулын дархан цаазат газрыг зарсан хэрэгт дан ганц У.Барсболд ч биш түүнээс хойш БОАЖ-ын сайдаар ажилласан сайд нар бүгд холбогдож, хоригдох бололтой байгаа тухай албаны эх сурвалжууд хэлж байв.
Тухайлбал, И.Эр­дэнэ­баа­тар, Г.Шийлэгдамба болон хамгийн сүүлд хам­тар­сан Засгийн газартай хамт суудлаа өгсөн Л.Ган­сүх, одоогийн дэд сайд Ч.Жар­гал­сайхан  нар ч аавын хаалга татах гээд сандарч байна.
Нэгэнт биесээ чирсэн албан тушаалын хэрэгт экс сайд нар холбогдох нь тодорхой. Харин хэн нь ялах нь тодорхойгүй байгаа юм.
БОАЖ-ын сайд нарыг шонхрын бизнес гэдэг хар дагадаг байсан ч тэд цаа­гуураа Богдхан уулын дар­хан цаазат газар, Горхи тэрэлжийн дархан цаазат газраар хөлждөгөө одоо илчилж эхэлсэн нь энэ.
Ямартай ч 2006 онд У.Барсболд сайд байх үедээ Зайсанд газрын 11 зөвшөөрөл олгож, гарын үсэг зурсан гэдэг. Харин И.Эрдэнэбаатар 2007 онд сайд байхдаа их бага хэмжээний газарт 98 зөв­шөөрөл олгосон байна. Тэг­вэл 2008 онд Г.Ший­лэг­дамба 252 зөвшөөрөл өгсөн  гэсэн тоо баримт байдаг.
Хамгийн сүүлд суудлаа өгсөн экс сайд Л.Гансүх болон одоогийн дэд сайд Ч.Жар­галсайхан нарын зөв­шөөрөл олгосон газрын тоо бусдынхаасаа нэг их дутахгүй гэгддэг.
Ийнхүү сайдын суудалд тухалж, хурууны үзүүр хөдөлгөх төдийхнөөр ажлаа амжуулж явсан нэг яамны ээлж дараалсан сайд нар албан тушаалын хэргээр шал­гагдах болж, өөр хоорондоо хө­лөө жийлцэн, цусгүй дайн зарлажээ. Монгочуудын тамын тогооны үлгэр гэдгийг өнөөдөр амьдрал дээр БОАЖ-ын сайд асангууд үзүүлж байна. Чухам хэн нь энэ дайнд ялах бол.

ugluuniisonin


URL:

Сэтгэгдэл бичих