Гадаад харилцааны сайд Д.Занданшатар эрх мэдлээ ашиглаж, өрсөлдөгчдөө замаасаа зайлуулж байна
Сонгууль хаяанд тулж, тойргоо булаацалдсан гишүүд юу ч хийхээс буцахгүй улаарч байна. Сонгуулийн шинэ хуулийн дагуу мандатын тоо цөөрч, угаасаа өрсөлдөөн ихтэй тойргууд дээр ширүүхэн тэмцэл бий болчихоод байгаа.
Ирэх сонгуульд хамгийн ширүүн өрсөлдөөн болох тойргуудын нэг нь Баянхонгор аймаг. Баячуудын тойрог гэж нэрлэгдээд байгаа Баянхонгор аймагт АН-аас “Женко” Баттулга, “Молекул” хочит Батж.Батбаяр, МАН-аас “МСS” группын таван том захирлын нэг “Спирт бал бурам” компанийн захирал Элдэв-Очир, экс гишүүн Шийлэгдамба, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар нар тулаад байгаа. Гадаад харилцааны сайд Занданшатарын хувьд хамгийн түрүүнд нэг намын өрсөлдөгчдөө замаасаа зайлуулахаар шийдсэн бололтой. Тэрбээр “Спирт бал бурам”-ын нэрээр олонд танигдсан Элдэв-Очир захирлыг Австри улсад суух Элчин зөвлөхөөр томилоод байна. Баянхонгор аймгийн сум бүрт очиж, 50-60 сая төгрөг цацаж яваа Л.Элдэв-Очир “Долоон бурхан жаргадаггүй” кинонд 100 сая төгрөг хандивлаж, МАН-ын дарга нартай найз нөхөд болж чадсан. Түүний нэр хүнд Баянхонгор аймагт тун өндөр. Тиймээс л Занданшатар түүнийг өөрийнхөө замаас зайлуулах шийдвэр гаргасан гэж хардаж байгаа юм. Австрид суугаа Элчин зөвлөхийн бүрэн эрхийн хугацаа ирэх тавдугаар сард дуусгавар болж байгаа. Тиймээс тун удахгүй Элдэв-Очир захирал харийг зорих нь.
Тэгвэл Баянхонгороос нэр дэвшиж, хууль тогтоох дээд байгууллагад ажиллаж байсан Шийрэвдамба УИХ-ын гишүүн, дэд сайдаар ажиллаж байсан. Нэг үгээр хэлбэл, төр, засгийн ажлын арвин туршлагатай. Янз бүрийн асуудалд холбогдож, дуулиан шуугианы эзэн болдоггүй энэ эрд Баянхонгорчууд бас л элгэмсүү ханддаг. Хэрвээ түүнийг нэр дэвшүүлэхгүй гэвэл МАХН-аас нэр дэвшиж магадгүй гэдэг болгоомжлол МАН-ын Удирдах зөвлөлийн хар дансанд бүртгэлтэй байгаа. Тиймээс л түүнийг Монголоос холдуулах шаардлага гарч иржээ.
Гадаад харилцааны сайд нам доторхи өрсөлдөгчдөө эхлээд өөрөөсөө холдуулж монголоос явуулахын тулд Шийлэгдамбад ч бас албан тушаал амлаж, Кизельд суух Ерөнхий консулын суудлыг бэлэглэхээр ярилцаж тохирсон сурагтай.
shudargamn
URL: