Дуучин С.Жавхлан ээжүүдэд сая төгрөг хандивлалаа

Монголын Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан энэ сарын 7, 8-ны өдрүүдэд Улаанбаатар паласт “Галаа манасан Монгол бүсгүй” тоглолтоо үзэгчдэд хүргэсэн билээ. Энэ үеэр С.Жавхлан тоглолтын орлогоосоо Монголын сайхан ээжүүддээ эх орны хишиг олгоно гэж амласан билээ. Энэ амлалтаа биелүүлж өнгөрсөн баасан гаригт 2008 оны долдугаар сарын нэгэнд үр хүүхдээ алдсан таван ээжид сая төгрөг гардууллаа. Тэрбээр дараагийн ээлжинд 21 аймгийн олон хүүхэдтэй, өрх толгойлсон ээжүүдэд нэг сая төгрөг хандивлахаар зэхэж байгаа аж. Хандив гардуулах үеэрээ “Ээжүүдэд өгч буй энэ мөнгө нь сонгуулийн шоу биш. Улс төрийн ямар нэгэн зорилго агуулаагүй. Ямарваа нэгэн ажил санаачилж буй залуусаа дэмжиж байх хэрэгтэй” гэсэн бөгөөд тэрбээр 2012 оны сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор зарласан юм.

Э.Энх


URL:

Сэтгэгдэл бичих