У.Барсболдыг гурав хоног цагдан хориод суллажээ
Байгаль орчны сайд асан У.Барсболдыг их хэмжээний хувьцаа залилан мэхэлсэн хэмээн буруутгаж өнгөрсөн мягмар гаригт цагдан хорьсон байна. Тэрбээр анх Хөшөөтийн нүүрсний уурхайн төслийн удирдагч байсан бөгөөд сүүлдээ өөрийн мэдлийн хувьцаагаа “Мон Эн Ко” компанид зарсан гэх мэдээлэл байдаг. “Мон Эн Ко” компани нь Хонконгт байрладаг “Монголиа Энержи Корпорэйшн” олон улсын хөрөнгө оруулалттай компанийн Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зорилгоор байгуулагдсан охин компани юм. Удирдах зөвлөлд нь Америк, Хонконгийн иргэд байдаг аж.
У.Барсболдыг Хөшөөтийн нүүрсний уурхайн их хэмжээний хувьцааг ойр дотныхоо хүмүүсийн нэрдээр шилжүүлэн бусдыг залилсан гэж эрүүгийн хэрэг үүсгэжээ. Түүнийг хууль хяналтынхан гурван хоног саатуулж байгаад өнгөрсөн пүрэв гаригт суллажээ.
Г.ЯЛГУУН
URL: