Монгол лам согтож унажээ [арай дэнджийнаа]

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Манзуширын хийдийн амаар Богд хан уулын Цэцээ гүний оргил руу уулын спортын ОУХМ, МУГТ Б.Гангаамаатай хамт алхалт хийлээ. Энэ аялал сайхан болж өнгөрөв. Ер нь суудлын ажилтай хүмүүсийн хувьд 7 хоногт 2 цаг цэвэр агаарт алхвал агаарын бохирдолтой энэ үед биеийнхээ дархлааг сайжруулж уушиг зүрхээ цэвэрлэх ач холбогдолтой юм. За энэ ч яахав. Та бүхэн дээрх зургийг харж байгаа байх. Цэцээ гүний оргилд гарахад зурган дээрх лам сүү, будаа цацаж хэдэн хүн тойруулаад суулгачихсан ном уншиж, сан тавиад овоо доо гэмээр байв.

Гэтэл 1 цагийн дараа тасраад уначихсан, бусдаар чирүүлж гулдруулж явах нь үнэхээр инээдтэй ч юм шиг эмгэнэлтэй ч юм шиг. Сархадыг лам зооглож болохгүй гэсэн хуулийн заалт байдаггүй ч гэсэн лам гэдэг ариун нэрийн дор, Бурханы номыг дэлгэрүүлэгч гэдгээрээ авшиг хүртэж тодорхой сахил сахидаг л байж таарна. Ийнхүү уулын оргилд сайхан сэтгэл өвөрлөж гарсан хүмүүсийг нэгмөсөн алмайруулсан лам 7.5 км замыг 2 залуугаар дамжлуулж туулсан юм. Тэр ч бүү хэл миний зургийг аваад өг гэх мэтчилэнгээр агсам тавих шинжтэй аашилж байлаа. Энэ өдөр 200 гаруй хүн Цэцээ гүний оргилд гарсан бөгөөд бүгд “тасарсан” ламыг дооглож, зарим нэг нь Бурханы номын нэр баастсан журамгүй хүн юм даа гэлцэж байв. Нээрээ л ууж идэж болно, гэхдээ тааруулж уухгүй яадаг байна аа гэж бодогдоход хүргэснийг нуугаад яахав дээ.

Эх сурвалж: http://mater.miniih.com/index.php/home/post/222


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих