Дэлхийгээр тархан суугаа Монголчууддаа хүргэх уриалга

УИХ-аас өнгөрсөн онд Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийг шинэчлэн баталснаар гадаад дахь монголчууд сонгуульд оролцон саналаа анх удаа өгөх боломж нээгдсэн. Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрууд байдаг улсуудад байгаа иргэд сонгуульд оролцохын тулд иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаж мөн сонгуульд оролцохын тулд эртнээс дипломат төлөөлөгчийн газартаа бүртгүүлэн УИХ-ын сонгууль болохоос 15 хоногийн өмнө саналаа өгөхөөр боллоо.
Сонгуулийн шинэчлэгдсэн хуульд гадаад дахь монголчуудын хувьд пропорцианаль хувилбараар саналаа өгөхөөр хуульчлагдсан . Өөрөөр хэлбэл гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэн зөвхөн сонгуульд оролцож байгаа нам, эвслийн төлөө олон мандаттай нэг тойрогт сонгууль өгөх болж байна.
Гэвч гадаад улсад байгаа Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд , сонгогчид намуудын төлөө сана¬лаа өгч, тухайн намын авсан саналын ху¬¬виар парламентын суудлыг хуваа¬риладаг пропорциональ тогтолцоонд сэтгэл хангуулуун байгаа хэдий ч, нийт76 нэр дэв¬шигчдийн нэрсийн жагсаалтын дотроос хэн нэгнийг сонгож хүний төлөө саналаа өгч Монгол улсын үндсэн хуульд заасан “УИХ-ын гишүүнийг ард түмэн сонгоно” гэсэн эрхээ эдлэхийг хүсэж байна.
Гадаад дахь монголчуудын хувьд Монгол улсынхаа төлөө цохилох хатан зүрхтэй, хат суусан, ноён нуруутай улс эх орны хөгжилд хувьтай нэмэр оруулсан, хойч ирээдүйдээ дуурсагдах үнэт зүйл бүтээсэн Монгол тулгатны 100 эрхмийн нэг болох ноён Х.Баттулгын төлөө санал өгөхийг дэлхийгээр тархан суугаа Монголчууддаа уриалж байна.

Гадаад дахь Монголчуудын сэтгэлд нийцсэн, эрхэм элч, төлөөлөгч маань эх орныхоо эрдэс баялаг, уул уурхайд шунаагүй, Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй цорын ганц бизнесмен гэдгээ Монгол тулгатны 100 эрхмийн нэг нэвтрүүлэгээр таниулж чадсан.

Гадаадын телевиз, сонин сэтгүүлд түүний бүтээн байгуулсан эзэн Чингисийн морин хөшөөний зургийг тавьж Монгол улсын тухай бичдэг болсныг бид бүхэн мэднэ.

Энэ мэдээлэлийг уншсан гадаадын хүмүүст энэ чинь миний эх орон Монгол улс, миний эцэг дээдэс Чингис хаан, би хаан удамтай шүү дээ гэж бахархан гайхуулж ярих дуртай шүү дээ.
Түүнчлэн тэрээр өмнөд болон хойд Америкийн дээдсийн хүрээлэлд болон бизнесийн хүрээнд нэр хүндээ өсгөж чадсан улс эх орныхоо нэрийг дуурсгасан эрхмийн төлөө болон түүний намд санал өгөхийг Канад улсад суугаа Монголчууд бид уриалж байна.

Бичсэн Магнай Жамба


URL:

Сэтгэгдэл бичих