Буян Жагаагийн баруун гар хэзээ тасрах вэ

Хөдөлмөрч нь дэндсэн хорон үгтэй  бизнесмэнүүдийн нэг бол Буян Жагаа. Түүний хувьд ажил, амьдралаа зохицуулахад “өчүүхэн” бие, хоногийн 24 цаг багаддаг ажээ. Тиймээс баруун, зүүн гартай. Баруун гар нь түүний их ажлыг бүтээж, амжилт бүхнийх нь цаана байдаг бол зүүн гар нь хувийн ажлыг нь амжуулахад нь тусалдаг гэнэ.

Сүүлийн үед Б.Жаргалсайхан баруун гараасаа хагацах сураг гараад байна. Тодруулбал түүний баруун гар гэгдээд буй Н.Төрбат гэх залуу бүхий л ажлыг нь амжилттай хийдэг ч даргынхаа дарамтаас болж ажлаа өгөхөөр шийджээ. Ажлаа өгөхөд хамгийн ихээр нөлөөлсөн зүйл бол Б.Жаргалсайханы байнгын нерв, хоногийн 14-19 цаг ажиллах нь нөлөөлсөн гэх.

Монголын бүх уран илтгэл, мэтгэлцээний тэмцээний түрүүг алдалгүй түүж явсан Н.Төрбат нь “Global management group” компаний ерөнхий захирал, “Залуу Манлайлал” төвийн захирал юм байна. Улс төрч, бизнесменүүд түүнийг хажуудаа байлгахаар санал тавьж байсныг олон хүн хэлдэг юм билээ. Гэвч мань залуу Жаргалсайханыг сонгосноор асар их зүйлийг сурч, мэдэж ажсан болохоор ийнхүү “даль жигүүрээ” дэлгэхээр шийджээ. Сураад, ажиллаад, дадлагажсан залуу хүнд амжилт хүсье дээ.

П.Төгөлдөр


URL:

Сэтгэгдэл бичих