Л.Гүндалай:Жорлондоо хууль засдаг, өрөөндөө хүн боож унагадаг Нямдоржоос болсон шүү

УИХ-ын чуулганаар Батлах хамгаалахын сайд Ж.Энхбаярыг огцруулах асуудлыг хэлэлцэн асуулт хариулт үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн Л.Гүндалай “МАН-ынхан сонгуулийг шударга, будлиангүй явуулах талаас анхаарахгүй байна. Дахиад сонгууль будлиантуулж, үймээн гарвал мэргэн бууч нарыг ашиглана гээд рот бэлдэх гэж байгаа хэрэг. Ху-гийнхны даалгаврыг залуу сайд биелүүлнэ. Бас Хууль зүйн дотоод хэргийн сайд цахим үнэмлэхийг хугацаанд тараах ажлыг ч хойшлуулж байна” гэсэн нь  гал дээр тос нэмчихэв.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж уурсан хоолой нь цахиртан “Иргэний үнэмлэх хэвлэх ажил надаас болж саатаад байгаа юм уу.Битгий худлаа ярь. Үнэндээ иргэний цахим үнэмлэх хэвлэх ажлыг Тэргүүн шадар сайд хариуцаж байсан. Гэтэл тухайн үед ажил урагштай яваагүй. Цахим үнэмлэх нийлүүлэх ажлыг Лу. Болдын Бодь интернэшнл компани л авсан юм билээ. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 23-ны өдөр  Иргэний бүртгэлийн газартай Бодь интернэшнл компани  Тэргүүн шадар сайдын  удирдамжийн дагуу гэрээ байгуулсан. Нэгдүгээр  сарын 3 нь гэхэд бэлдэцийг нийлүүлнэ гэсэн. Гэтэл энэ компани загварыг баталж өгөхгүй бол нийлүүлэх боломжгүй гэсэн юм билээ.

Тэгээд би ажлын хэсгийг хуралдуулаад хоёрдугаар1-нд загвар батлуулаад зохих хүмүүсийг 2 сарын 10-нд Финлаянд явуулсан. Ингээд гуравдугаар  сарын 21-нээс  6 сарын 1 хүртэл бэлдэц нийлүүлэхээр болсон. 439 мянган бэлдэц нийлүүлнэ. Эцсийнх нь 6 сарын 1-нд нийлүүлэхээр хэвлэхэд арваад хоног шаардлагатай болох байх. Бас Бодь интернэшнл ямарч тендергүйгээр гүйцэтгэнэ. Тиймээс сонгуулиас өмнө цахим үнэмлэхжүүлэхэд ямар нэгэн  нөхцөл байдал үүсгэхийг үгүйсгэх аргагүй. Ер нь долдугаар сарын 1-ний үймээнийг  хэн зохион байгуулж, турхирсныг Монголын ард түмэн мэдэж байгаа. 2.4 сая хүний нүд 24 цаг харж байсан юм шүү  ” гэв. Түүнийг ийнхүү хариулж дууссны дараа УИХ-ын гишүүн Л.Гүндалай “Яах гэж сэдвээс халиад байгаа юм. Та  бүх будлианыг  хийж байгаа хүн шүү. Та Үндсэн хуулийг зөрчөөд жорлондоо,  орондоо хууль  засч У ИХ-ын даргаас огцорсон.  Хууль зүй дотоод хэргийн  сайд өрөөндөө зангиагаар хүн  боож унагасан. Түүнийгээ нуугаад өнгөрсөн биз дээ. УИХ-ын дарга байхдаа хууль засдаг, сайд байхдаа хүн боож унагадаг энэ хүн хуулийн байгууллагыг  20 жил будилаантуулж яваа. Таны боловсруулсан хар хуулиас чинь болж иргэд  баларч байна. Ирэх сонгуулийг будлиангүй,   цус урсгахгүй  байх тухай ярьж байхад асуудлыг битгий булзайруулаад бай” гэсэн юм. Үүнээс болж тэр хоёр ам зөрж, би чи дээ тулав.

Ц.Баяр times.mn


URL:

Сэтгэгдэл бичих