Таны мөнгийг өгөх боломжгүй. Ийм дүрэмтэй.

Таны мөнгийг өгөх боломжгүй. Ийм дүрэмтэй.” Энэ дүрэм чөтгөр алгад! Та монжуулах дуртай юу? Хүн таныг монжиж байгааг Та мэдвэл яах уу? Өөрийнхөө хүрээнд тэмцлийн бүхий л боломжоо ашиглахгүй гэж үү?

Хэдэн сарын өмнө Юнител компаний үйлчилгээний ажилтан надаас ашиглаагүй төлбөр илүү авч тэр нь дараа сардаа л зөвхөн хасагдах боломжтой тэрнээс 1 минутын өмнө өгсөн бэлэн мөнгөө авах боломжгүй гэж хэлж байсан. Олон талаас нь тайлбарлаж мөнгөө авах гэж оролдсон боловч чадаагүй.

Гэтэл бас яг ийм явдал Өргөө кино театераар үйлчлүүлэх үед тохиолдлоо. Найз минь надад киноны билет авсныг мэдэлгүй хоёр билет аваад тэрийгээ мэдээд буцаах гэтэл бас л нөгөө буцаадаггүй дүрэм, айхтар компьютерийн систем энэ тэр асуудал гарч ирлээ. Чөтгөр алгад ямар утгатай юм бэ? Зүгээр хэрэглэгч нартаа уян хатан хандаад илүү төлсөн мөнгийг нь тэр дор нь өгч болдоггүй юмуу? Хэрэглэгч гэхээрээ асуудал үүсвэл байнга монжуулж, уурлаж уцаарлаж байж асуудлаа шийдвэрлүүлэх ёстой юмуу?

Тэр ч бүү хэл үйлчилгээний ажилтны зургийг баримтжуулаад авсных нь төлөө киноны дундуур хамгаалагч нараар дуудуулж гарч энэ тэр. Тэгснээ “үйлчилгээний ажилтны зургыг устага”, “устагасан эсэхийг нь харая” ч гэх шиг. Үнэндээ би нүдэн дээр нь утаснаасаа үйлчилгээний ажилтны зургыг устагасан. Гэхдээ над шиг зургийг нь цахим орчинд хадгалж чадаагүй хүн байсан бол яахын ямар ч баримтгүй тэгээд л хохироод үлдэх үү? Бид үйлчлүүлж байхад эдгээр компаний төлөөлөлүүд яагаад биднийг хэрэглэгч гээд шүдээ зуугаад аятайхан харьцаж болохгүй заавал хаад хатад байсан зангаа гаргаж хэрэглэгч нартай онцгүй харьцдын???

Компанийхаа утгагүй дүрмийг хэрэглэгч нарт хүргэж буй үйлчилгээний ажилтан ямар ч буруугүй ээ. Олон ч хүмүүс хэлж байна. Санал нэг байна. Өргөө кино театерийн ажилтны зургийг авч цахим орчинд тавьсанд уучлал хүсэе (Цахим орчноос устагасан) Гэхдээ хэрвээ үйлчилгээний ажилтан чи энэ нийтлэлийг уншиж байгаа бол чи өөрөө надтай яаж харьцсанаа санаж байгаа байх…Тэгэж битгий хэрэглэгч нартайгаа харьцаж байгаарай. Эцэст нь тэгээд миний мөнгийг өгөх л байсан юм бол заавал ийм асуудал үүсгэж хүнийг хэд хэдэн удаа бухимдуулах шаардлагагүй байсан.

Би Өргөө кино театерт дахиж хэзээ ч орохгүй ээ.

А.Мэнд-Орших


URL:

Сэтгэгдэл бичих