Инээмсэглэлийн ач тус
Бяцхан охин гунигтайхан алхаж байгаа нэгэн хүн рүү харан чин сэтгэлээсээ инээмсэглэжээ. Охины дотно инээмсэглэл нөгөө хүний сэтгэлийг сэргээж чадав.
Сэтгэл нь сэргэж сайхан болсон нөгөө хүн маань саяхан өөрт нь тусалсан нэгэн найз даа баярласан талархсанаа хэлээгүйдээ гэнэт саналаа.
Ингээд бяцхан зурвас бичиг түүнд хүргүүлэв. Зурвас авсан найз нь маш их баярлаж, өдрийн хоолоо идэж байсан зоогийн газрын зөөгчид ахиухан шиг цайны мөнгө орхижээ.
Зөөгч хүү хэзээ ч ийм хэмжээний цайны мөнгө авч байгаагүй болохоор баярлан гэртээ харих замд нь өдөр бүр малгайгаа тосон суудаг хөгшин гуйлгачны малгайд мөнгө хийв.
Хөгшин гуйлгачинд тун ихэд баярлажээ. Бүхэл бүтэн 2 өдрийн туршид хэлэн дээрээ юу ч тавиагүй байсан юмсанж. Ингээд гэдэс цатгалан, сэтгэл тэнэгэр байдлаар байшингийн доод давхрын хонгилдоо ирж гэнэ.
Тэрээр жаргалтай өөдрөг байсан ч гадаа даарч, чичирч байсан нэгэн бяцхан гөлгийг хөлдөж үхэхээс аварчээ. Гөлөг дулаан хоносондоо мөн өвгөн түүнд элэгсэг хандсан тул маш ихээр баясчээ.
Дуулан оромжинд гүйж, эрхэлж, тоглож байв. Шөнө дундын алдад гэнэт байшин утаа униараар дүүрч түймэр гарчээ. Утааны үнэр авсан гөлөг чанга, чанга хуцан өвгөнийг сэргээжээ. Өвгөн сэрээд айлуудын хаалгыг нүдэн хүмүүсийг сэрээж байшингаа ч хүмүүсийг ч галын аюулаас аварчээ.
URL: