Охид, эмэгтэйчүүд аваргуудаа тодрууллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор Тэнгэр Даатгал ХХК-тай хамтран зохион байгуулж байгаа “Охид, Эмэгтэйчүүдийн футзалын тэмцээн” дүнгээ гаргалаа.

Нийт 4 насны ангилалд 25 багийн 300 гаруй охид, эмэгтэйчүүд оролцсон энэхүү тэмцээний үеэр энэхүү тэмцээнийг ивээн тэтгэж байгаа “Тэнгэр даатгал” баг, эцэг эхчүүд, багш, сурган хүмүүжүүлэгчид, спортынхны хамтарсан “Хөлбөмбөг” багууд нөхөрсөг тоглолт хийлээ.

Хөлбөмбөг багт Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн Тамир Спортын Газрын Спортын Хэлтсийн дарга Оюунбат, ахлах мэргэжилтэн Эрдэнэсүрэн, Базарсүрэн, Эрдэнэтуяа, МСS Холдинг ХХК-ийн Маркетингийн захирал Солонго, МХБХ-ны ажилтан Болормаа нар тоглосон байна. Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч багууд тун өрсөлдөөнтэй тоглолтыг үзүүлсэн бөгөөд 5:2-ийн харьцаатайгаар “Хөлбөмбөг” баг ялалтыг авсан байна.

Ийнхүү 6 өдрийн турш явагдсан тэмцээний дүн гарахад:

U-13 насанд
• Ц.Ганболд дасгалжуулагчтай “Хаан хүнс титэм” баг,
• Б.Эрдэнэбат дасгалжуулагчтай “Эрчим” баг,
• Д.Энхтүвшин дасгалжуулагчтай “Соёмбын барс” баг,

U-15 насанд
• Б.Зориг дасгалжуулагчтай “Багануур дүүргийн баг”
• Б.Болд дасгалжуулагчтай “Ирээдүй” баг,
• Ц.Ганболд дасгалжуулагчтай “Хаан хүнс Титэм” баг,

U-17 насанд
• Чулуунболд дасгалжуулагчтай “ЮБ Юнайтед” баг,
• Б.Эрдэнэбат дасгалжуулагчтай “Эрчим” баг,
• Д.Энхтүвшин дасгалжуулагчтай “Соёмбын барс” баг,

18-аас дээш насанд
• Д.Чинзориг дасгалжуулагчтай “Хад” баг,
• Б.Болд дасгалжуулагчтай “Ирээдүй” баг,
• А.Амарсанаа дасгалжуулагчтай “Мон-Алтиус” баг тус тус орлоо.

Мөн шилдгүүдийг тодруулсан байна.

U-13 насанд:
• Шилдэг довтлогчоор: 11 гоолоор Г.Улсбаяр /Хаан хүнс Титэм/,
• Шилдэг тоглогчоор: Б.Энхтуул /Эрчим/,
• Шилдэг хаалгачаар: Э.Номин /Соёмбын барсууд/

U-15 насанд:
• Шилдэг довтлогчоор: 12 гоолоор Ц.Мөнхжаргал /Багануур/,
• Шилдэг тоглогчоор: Э.Хүслэнзаяа /Эрчим/,
• Шилдэг хаалгачаар: Ө.Ундрах /Ирээдүй/

U-17 насанд:
• Шилдэг довтлогчоор: 16 гоолоор Т.Ивээл /ЮБ Юнайтед/,
• Шилдэг тоглогчоор: Э.Хонгорзул /Эрчим/,
• Шилдэг хаалгачаар: Э.Пүрэвчимэг /Хаан Хүнс Титэм/

18-аас дээш насны ангилалд:
• Шилдэг довтлогчоор: 9 гоолоор Э.Мөнхтуяа /Хад/,
• Шилдэг тоглогчоор: Г.Эрдэнэчулуун /Ирээдүй/,
• Шилдэг хаалгачаар: Ц.Сарантуяа /Мог-Алтиус/

Шагналыг МХБХ-ны Удирдах Зөвлөлийн гишүүн Б.Ганбат, Техникийн захирал И.Отгонбаяр, Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-ын Спортын Хэлтсийн дарга Оюунбат, ахлах мэргэжилтэн Эрдэнэсүрэн, Тэнгэр даатгал ХХК-ны Дэд Ерөнхийлөгч Сайнбаяр, Тэнгэр даатгал ХХК-ны Даатгал хариуцсан захирал Хишигтөр нар гардуулан өглөө.

Ийнхүү Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор Тэнгэр даатгал ХХК-тай хамтран зохион байгуулсан Охид эмэгтэйчүүдийн футзалын тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө.


URL:

Сэтгэгдэл бичих