Маргааш УИХ-ын ээлжит бус чуулганаар тэтгэврийн зөрүүг арилгах асуудал хэлэлцэнэ

УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааныг өчигдөр үдээс хойш зарлан хуралдуулах байсан ч цуцалсан билээ.

Учир нь УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан сунжирсанаас ийнхүү хойшлуулсан.

Тиймээс Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярыг огцруулах тухай асуудал болон Тэтгэврийн зөрүүг арилгах тухай хуулийн төслийг ирэх баасан гаригт буюу энэ сарын 9-ний өдөр чуулганы ээлжит бус нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, шийдвэрлэхээр болсон байна.


URL:

Сэтгэгдэл бичих