“Номин Талст”-ын А.Хаянаа утасныхаа тоглоомыг тоглон, форумд оролцов
“Номин Талст” хамтлагийн дуучин, СТА А.Хаянхирваа хэзээнээсээ нийгмийн идэвх өндөртэй.
Тиймдээ ч намын дэргэдэх залуучуудын байгууллага болон бусад төрийн бус байгууллагад хэд хэдэн сонгуульт алба хашдаг.
Тэр бүү хэл 2008 оны НИТХ-ын сонгуульд нэр дэвших санаатай байсан ч МАН-ын удирдлага түүнд итгэл үзүүлээгүй юм билээ.
Гэсэн ч УИХ-д нэр дэвших мөрөөдлөө орхиогүй түүний тухай найз нар нь “Хэрвээ саналын хуудсан дээр нэр дэвшигчийн зураг байдаг бол манай Хаянаа баараггүй гарна. Ò¿¿íýýñ áèø þó ë áîë ” хэмээн цаашлуулдаг гэнэ.
Саяхан болж өнгөрсөн “Эдийн Засгийн Форум” -д их л ажил хэрэгч хувцасласан А.Хаянхирваа хүрэлцэн ирж, “Инноваци ба Ногоон өсөлт” салбар хуралдаанд оролцсон юм.
Харамсалтай нь улс төрч болох мөрөөдөлтэй дууч залуу манай улсын хөгжлийн шинэ загвар болох учиртай сэдэв бүхий уг хурлын турш “iphone”- оороо тоглоом тоглосоор гарч одсон нь ийн Сонин.мн сайтын зурагчны дуранд буужээ.
Б.Болор
URL: