МАН-ын удирдлагууд эхчүүдэд хүндэтгэл үзүүллээ
Өчигдөр МАН-ын удирдлагууд болон тус намын дэргэдэх “Нийгмийн Ардчилал” Монголын Эмэгтэйчүүдийн Холбооноос Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Ижий бурхандаа мөргөмү” нэртэй шагнал гардуулах ёслолын ажиллагааг зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд Нийслэлийн есөн дүүргийн МАН-ын хорооны идэвхтэн, гишүүд болох ээж нар оролцжээ.
Ижий нараа хүндэтгэн баярын мэнд дэвшүүлэхээр МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, МАН-ын Нарийн Бичгийн Дарга, МУ-ын шадар сайд М.Энхболд, МУ-ын Улсын Иххурлын дарга Дэмбэрэл, УИХ-ын гишүүн , НАМЭХ-ны ерөнхийлөгч Д.Оюунхорол, УИХ-ын гишүүд, НАМЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд, МАН-ын УЗ-ийн хэрэг эрхлэх газрын хэлтсийн дарга нар, Нийслэл болон дүүргийн намын хорооны дарга, дэд дарга нар хүрэлцэн ирсэн байлаа.
Энэхүү ёслолын ажиллагааг нээж УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны Ерөнхийлөгч Д.Оюунхорол үг хэлсэн бөгөөд “Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн, Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан Д.Мөнхөө “Монгол эхийн бахархалыг буухиалцгаая”, Хүний эрхийн хуульч, НАМЭХ-ны УЗ-ийн гишүүн М.Ичинноров “Эмэгтэйчүүдийн эрх” сэдэвт илтгэлүүдийг тавив.
“Нийгмийн Ардчилал” Монголын Эмэгтэйчүүдийн холбооны дээд шагнал болох “Нийгмийн зүтгэлтэн” одонгоор МУ-ын ерөнхий сайд, МАН-ын С.Батболд, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, УИХ-ын эрхэм гишүүн Ж.Сүхбаатар, “Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө нар шагнагдлаа.
“Ижий бурхандаа мөргөмү” арга хэмжээг МУГЖ Г.Эрдэнэбат хөтөлсөн бөгөөд МУГЖ С.Батсүх, МУГЖ У.Далантай нар хүрэлцэн ирсэн хүндэт зочид эхчүүдийнхээ сонорыг мялаан, ая дууныхаа эгшгээс дээжлэн хүргэсэн юм.
Фото зургуудыг энд дарж үзнэ үү?
URL: