Ц.Нямдоржийн өөхөнд боосон чулуу

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж  Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав, УЕП-ын дэр¬гэдэх Мөрдөн байцаах албаны дарга Б.Галдаа, Нийслэлийн прокурор Г.Бат-Орших нарт “Өргөдөл шил¬жүүлэх тухай” гэсэн даруухан хаягтай ч нилээд хатуу үгтэй албан бичиг илгээж, шуугиан тариад байна. Долдугаар сарын нэгний үймээн самуунд буруутгагдаад байгаа цаг¬даа¬гийн албан хаагчдад хол¬богдох хэргийг Цэргийн гэмт хэрэгт хамааруулан зүйл¬чилсэнийг  Ц.Нямдорж сайд эрс эсэргүүцэж байгаа юм.  Энэ үйл ажиллагаанд дотоодын цэргийн  бүрэлдэхүүн оролцоогүй, до¬тоодын цэргийн техник хэрэгс¬лийг ашиглаагүй. Мөн УИХ-ын 2008 оны хоёрдугаар сарын 1-нд баталсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд зааснаар цагдаа, онцгой байдал, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ажилтан, албан хаагчдад холбогдох хэргийг цэргийн гэмт хэргийн зүйл ангиар ялладаг байсныг болиулсан. Гэтэл үймээний хэрэг 2008 оны долоодугаар сарын 1-нд гарсан. Үүнийг хүчингүй болсон буюу “үхсэн” хуулийг сэргээн босгож хэрэглэн заавал цэргийн гэмт хэрэгт хамааруулан зүйлчлэн яллах гээд байгааг эсэргүүцэж байгаа аж. Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав Ц.Нямдорж сайд нар нэг нутгийн хуурай ах дүүс. Д.Дорлигжавыг ГОК-ын захирлаар ажиллаж байхдаа хөрөнгө мөнгө шамшигдуулсан хэрэгт холбогдоход Ц.Нямдорж улаан цагаан өмгөөлж, Ц.Шаравдоржтой ам тангараг тасарч байснгы бүгд мэднэ. Харин энэ удаа нэг нутгийн ах дүүс том асуудлаас болж эв эвдрэхдээ тулаад байгаа бололтой. Ц.Дорлигжав намын бас Ерөнхийлөгчийн даалгавараар Амарболд тэргүүтэй Цагдаагийн албан хаагчдыг яллах сонирхолтой байгаа. Хэрвээ Амарболдод хэрэг хүлээлгэж чадвал түүнд үүрэг өгсөн Ардын намын дарга нар, экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр, С.Баяр нар ч буруудна. Ардын намынхан сонгуулийн луйвраа дарахын тулд тавын таван хүний аминд хүрсэн гэдэг нь бараг л тодорхой болно. Тэгвэл энэ бүхнийг чимээ аниргүй дарах, бас цагдаагийн нэр төрийг хамгаалах, намаа өмгөөлж хамгаалах асуудал Ц.Нямдоржи сайдад оногдоод байгаа. Тиймээс Ц.Нямдорж нутгийн дүү рүүгээ өөхөнд боосон чулуу шидэж, Д.Дорлигжавт сануулга өгч байна.


URL:

Сэтгэгдэл бичих