АЖЛАА ХИЙ, ТҮШЭЭД ЭЭ

УИХ хууль тогтоодог болохоос гацаадаг байгууллага биш. Гэтэл УИХ-ын гишүүдийн эндүүрэх болов. Ард түмэн тэднийг өөрсдийгөө төлөөлөн төр барьж, зөв бодлого боловсруул хэмээн дөрвөн жилийн хугацаатай томилсон. Харин нөгөө хэд нь энэ бүрэн эрхээ хувийн болоод намын ашиг сонирхлоо хангах “зэвсэг” болгон ашиглаад байгаа нь харамсалтай. УИХ-ын ээлжит бус чуулган эхлээд хоёр өдөр өнгөрч байна. Үүгээр төсвийн тодотгол, Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг батлах учиртай. Гэтэл ээлжит бус чуулган үргэлжлэх дөрвөн өдрийн тал нь өнгөрчихлөө. Юу ч ахисангүй.

2012 оны улсын төсөвт тодотгол хийж, багш, эмч нарын болооод тэтгэвэр, тэтгэмжийг тодорхой хувиар нэмэх учир тай. Цалингаа нэмүүлэхээр жагсаал, цуглаан хийгээд байсан багш нар, МҮЭХ-той Засгийн газар гурван талт хэлэлцээ хий гээд хоёрдугаар сарын 1-нээс нэмэхээр тохирч, төсөвт тодотгол хийхээр өргөн барьсныг бид мэднэ. Гэтэл өнөөдөр гуравдугаар сарын 7. Цагаан сараас өмнө цалин, тэтгэвэр нэмж үнийн хөөрөгдөл үүсгээд яах вэ гэсхийгээд АН-ынхан эхэндээ тайвуу хандсан. Үнэндээ бол тэд анх ярьснаараа гуравдугаар сарын нэгнээс л нэмэх нь зөв гэсэн юм. Үүнийгээ шийдэж завдалгүйгээр намрын чуулган завсарласан.

Ээлжит бус чуулганыг намрын чуулган хаамагц залган хуралдуулах АН-ын санал үнэгүйдээд, энэ долоо хоногт л нэг юм түүнийг зарласан. Дөрөвхөн өдрийн хугацаатайгаар шүү дээ. Тэгсэн атлаа хэлэлцэх асуудлын төлөвлөгөөндөө өнөөдөр уг чуулганыг хаана гэчихсэн байдаг. Үлгэр шиг л юм болов. Дөрөвхөн өдөрт юу ч амжихгүй, тэр тусмаа Орон нутгийн хурлын сонгуулийн хуулиар хоёр бүлэг зарчмын өөр саналтай байгаа гэдгийг АН-ынхан мэдэрсээн. Тэд өнгөрсөн долоо хоногт бүлгээ хуралдуулаад, “МАН ч бас хуралдах байх. Ажлын хэсгүүд ч ажилдаа орохгүй бол дөрвөн өдөрт амжихгүй” гэж байв. МАН харин дүлий дүмбэ царайлсаар энэ долоо хоногт л сая нэг ажилдаа орж байгаа юм. Нэг ёсондоо зөрүүдлэв. АН, МАН-ынхан хамтрахаа больсноос хойш бие биенээ шүүмжлэх, өөрийгөө хамгаалах “тактик”-аар ажиллах болсон. Энэ “тоглоом”-д нь ард түмэн, улс орон үрэгдэх гээд хэцүүхэн байна. АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг өчигдөр мэдээлэл хийхдээ “Сая гишүүд хэд хоног тойрогтоо ажилласан. Манай намаас болж намрын чуулганаар асуудлаа хэ лэлцэж дуусгаагүй. Төсвийн тодотголыг ч бид гацааж байгаа тухай мэ дээлэл гарсан нь ор үндэсгүй шүү” хэмээн мэдэгдэв.

Төсвийн тодотголыг хэлэлцэн батлахыг тэд дэмжиж байгаа аж. Гэхдээ үүнийг 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийн зөрүүг арилгах асуудалтай хамтатган шийдэх ёстой гэж үзжээ. Үүнийг нь МАН дэмжих үү, мэдэхгүй. Бас л гацаа үүсэх вий. Энэ асуудлыг яаралтай шийдэхгүй бол багш, эмч нар дараагийн жагсаалаа хийхээ мэдэгдээд эхэлчихсэн. Хэдэн төгрөг гар дээрээ нэмж авахаар хүлээ сэн хөгшчүүл ч УИХ-ын шийдвэ рийг хүлээсээр удав. Нийгэм хүлээл тээс хүлээлтийн хооронд, УИХ дахь хоёр бүлэг нь зөрчил дун даа гац чихлаа. Хү лээлт үүсгээд буй өөр нэг асуудал нь Орон нутгийн хур лын сонгуулийн тухай хуулийн төсөл. Одоо үйлчилж буй хуулийн дагуу УИХ-ын болоод орон нутгийн сонгуулийг хамт хийх ёстой. Уг хоёр сонгуулийн санал авах өдөр, дуусах цаг, мөнгө тараах үгүй нь, санал тоолох арга өөр байгаа. Эдгээрийг цэгцлэхийг АН хүсэж, МАН тусад нь явуулахаар зүтгэж буй. АН-ынхан нийслэл, аймгийн орон нутгийн сон гуулийг УИХ-ынхтай хамт хийгээд бусдыг нь намар болох буулт хийсэн.

Гэвч МАН дэмжих шинжгүй байна. Үүнийг нь АН-ын бүлгийн дарга хэлээд авсан. “Тэд бидний шийд вэрийг хү лээж авах хүсэл тун бага байна” гэж байна лээ. Хоёр Бүлгээс өчигдөр тав таван хүн цуглаж, УИХ-ын дэд даргын өрөөнд хоёр сонгуулийг зэрэг хийх үү, хууль хоорондын зөрчлийг арил гах уу гэдгээ зөвшилцөхөөр цуглажээ. АН уг уулзалтад найдлага тавьж байв. Талууд уулзаад ямартай ч нэг хувилбар сонгосон гэнэ. Үүнийг шийдэхгүй бол СЕХ нь хоёр сонгуулийг зэрэг хийх үү болих уу, алинаар нь бэлтгэл хангах вэ гэдгээ мэдэхгүй хүлээж байна. Иргэд ч, нэр дэвших хүмүүс ч эргэлзэж сууна. Хаа сайгүй ийм хүлээлт, бухимдал үүсгэчихээд байхад УИХ-ын гишүүд амар ам галан царайлаад сууж болохг үй. Ээлжит бус чуулганы хуралдах хугацаа богино.

Намын эрх ашгаа бодоод төрийн ажлыг гацааж, түмэн олныг чирэгдүүлэхийн оронд УИХ үндсэн ажлаа хийх ёстой. Тодотголыг батлах, үгүйгээ, хоёр сон гуу лийг зэрэг явуулах, эсэхээ нэг тийш нь болго. УИХын шийдвэрийг хү лээ сээр улс орон сөгдөж гүйцэх нь. Уг нь эдгээр асуудлыг сонгуулийн уур амьс гал ороогүй, 2-3 жилийн өмнө хийх ёстой байсан. Гэвч УИХ сүх далайтал үхэр амар гэдэг жишгээр асуудалд хандсан. Одоо ингэж суух цаг биш. Ажлаа хий, түшээд ээ.

С.ТУУЛ


URL:

Сэтгэгдэл бичих