Хятадын хоёр иргэн хулгайгаар ан хийж байгаад баригджээ
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт хятад иргэд хилийн бүсэд галт зэвсэгтэй явж байсныг энэ сарын хоёронд хилийн цэргийн 0243 дугаар ангийн хилчид саатуулсан байна. Тус сумын нутаг Сайдын ам нэртэй газар “Мөнгөөлэй” компанийн менежер Д.Цогтжаргал, БНХАУ-ын иргэн Жу Шин, Шан Сэнг Юү, Жу Бэнг нар хууль бусаар гурван гөрөөс, нэг үнэг агнан, арьсыг нь өвчиж байгаад үйлдэл дээрээ баригдсан нь энэ юм.
Тэдний биед болон автомашинд үзлэг хийхэд Чех улсад үйлдвэрлэсэн винтов, болон карбин, ХБНГУ-д үйлдвэрлэсэн “Валтер” маркийн гар буу тус бүр нэг, долоон төрлийн 423 ширхэг сум, загасны хоёр уурга, мөс цоолох өрөм, ангийн зориулалттай гэрэл зэргийг авч явжээ. Хилийн дэглэм зөрчсөн дээрх хүмүүс 19000 юань, хоёр сая орчим монгол төгрөгтэй явж байсан байна.
URL: