АРДЫН НАМЫНХАН АРДЧИЛСАН НАМ РУУ ЧУЛУУ НҮҮЛГЭЖ ЭХЭЛЛЭЭ

Ардын намынхан Ардчилсан нам руу чулуу нүүлгэж, УИХ дахь тус намын  дэд хорооны дарга нарын дунд “яс хаяж” байгаа сураг байна.  Гол мессэж нь Ёс  зүйн дэд хорооны дарга Г.Баяр­сайхан, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Тэмжүү­жин нарыг “зодолдуу­лахад”  чиглэсэн гэнэ.

-Г.Баярсайхан, Х.Тэмүүжин нар “зодолдох” уу?-

Чулууг хэн хаанаас ямар зорилгоор дүүгүүрд­сэн, тэр нь төрийн ордонд хэрхэн нисч ирсэн гээд хөөвөл урт учиг хөврөх биз. Ямар ч байсан Өвөр­хан­гайн Ардын намын ги­шүүн гэртээ телевиз үзэж байтал  Х.Тэмүүжин УИХ-ын чуулганы тан­химд “Ардын нам бол алуур­чин нам” хэмээн чичилж байгаа нь шууд нэвтрүүлгээр  гарсан гэнэ.  Нам бол гишүүдийн нэг­дэл. Тиймээс  Х.Тэмүү­жингийн хэлсэн үг Ардын намын бүх гишүүдийг алуур­чин гэж хэлсэнд тоо­цогдоно гэж тэрээр үзжээ. Ингээд Ардын намын ахмад гишүүн,  УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд захидал бичиж, ёс зүйгүй авирласан Х.Тэмүүжин­гээс  Ардын намыг алуур­чин гэж үзэж буй талаарх нотолгоог гаргуулах, ул­маар Ёс зүйн дэд хороонд өгч хариуцлага тооцуу­лахыг хүссэн байна. УИХ-ын дарга  уг захидлыг    Ёс зүйн дэд хорооны дарга Г.Баярсайханд  цохсон юм байх. Ингээд Ардын намын олон мянган ги­шүү­нийг  “Алуурчин” гэж дуудсан  үндэслэлээр  АН-ын хоёр дэд даргын нэг нь нөгөөдөө арга хэмжээ авах үүрэг хүлээжээ. Аль аль нь АН-ын гишүүн, журмын нөхөд. УИХ дахь нэг ан­гийн­хан.

Парламент дахь   шударга  залуу түшээд гэж ярьдаг. Гэтэл одоо хэн, хэнээ хүсээгүй “дуэльд” дуудах боллоо. АН-ыг  сон­гуу­лийн өмнө гадагш нь биш дотор нь “алал­цуулж”  хүчгүйдүүлэх гоё төлөвлөгөө   харахад   жи­рийн нэг иргэний захидал мэт боловч ардаа ийнхүү  том улс төрийг нууж бай­на.  Одоо Г.Баярсайхан журмын нөхөртөө шударга хандах уу,  Д.Дэмбэрэл даргад  “үйлчлэх үү”    гэ­дэг асуулт дагуулж байна.  “Зэлтэрийн гацаа”-нд ор­сон  эрхэм гишүүний улс төрийн ноён нурууг харах л үлдэж байх шиг.

Ч.ЗОТОЛ


URL:

Сэтгэгдэл бичих