Бөгж зүүж өгвөл яасан юм бэ
Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс 2000 онд “Хоёр жил тутамд 1100 охид бүсгүйчүүд хүчингийн гэмт хэргийн хохирогч болдог” гэсэн судалгааг гаргажээ. Энэ тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа бөгөөд хохирогчдын 60 гаруй хувь нь бага насны охид байдаг гэнэ. Хүчингийн гэмт хэрэг нь охид, эмэгтэйчүүдийн амьдралын бүх үе шатанд тохиолддог гэсэн гайхмаар яриа ч байдаг юм билээ. Хүчингийн гэмт хэргийг ураг төрлийн, болзооны, гэрлэгсдийн, таньдаг болон, үл таних хүний үйлдэл гэж ангилдаг байх юм. Тэр дундаа “Ураг төрлийн хүчин” гэсэн ангилал энэ төрлийн гэмт хэргийн 50-иас дээш хувийг эзэлнэ. Ураг төрөл гэхээр хойд болон төрсөн аав, авга, нагац ахууд, өвөө гээд ойр тойрны эр хүйстнүүд 3-15 насны бага насны охидыг бузарладаг. “Хүүхдийн эрх хамгаалал” төвийн гаргасан баримтуудаас дэлгэе.
БАРИМТ 1
Найман настай А-г төрсөн аав нь усанд удаан гэгч оруулдаг байжээ. Гэтэл аав нь хөх, бэлэг эрхтэн, өгзөг, гуя бэлхүүсийг (хуулинд хувийн хэсэг гэдэг аж) илэн таалж үнсдэг байж. Ээждээ охин энэ талаар хэлэхэд итгээгүйгээр барахгүй аавтай нь нийлэн “Худлаа хэллээ” хэмээн зодсон гэнэ. Энэ явдлаас хойш нэг сарын дараа охиныг аав нь хүчирхийлжээ. 10 настай О охин сумын төвийн сургуулийн дотуур байранд суудаг байсан гэнэ. Хойд эцэг нь сургуулийн амралтын үеэр хөтөлгөө морьтой ирээд авч явах замдаа хээр хөдөө газар мориноосоо бууж тохмоо дэвсээд охиныг хэвт гэжээ. Тэгээд хүчирхийлсэн бөгөөд энэ байдал О-г 14 нас хүртэл үргэлжилж хойд эцэг нь “Хүн амьтанд хэлбэл ална” хэмээн сүрдүүлдэг байсан байна. Сүүлдээ байдал улам даамжирч эхнэрээ унтаж байх үед хойд эцэг нь охины өвөрт ороод ирдэг байсан учир О арга буюу гэрээсээ зугтан хотод иржээ. Хотод ч гэсэн сайн сайхан зүйл угтсангүй. Аяга хоолны төлөө биеэ үнэлж яваад цагдаад баригдан амьдралынхаа бү- хий л түүхийг ярьсан аж.
БАРИМТ 2
Есөн настай Б охинд өвөө нь амиа тавина. Тэтгэврийнхээ хэдэн төгрөгөөр ач охиндоо чихэр, жимс аваад өгчихнө. Б хичээлээсээ ирээд өвөөгийнхөө өвөр дээрээс буухгүй, шөнө өвөрт нь орно. Нэг шөнө өвөө гэрэл унтраагүйг мэдэлгүй ач охиныхоо дээр гарч байгаад баригдсан байна.
БАРИМТ 2
12 настай О усанд ороход 14 настай ах нь хараад байдаг байж. Дүү охин нь хараад байгаа чинь эвгүй байна гэсэн аж. Гэтэл ах шууд зодон хүч хэрэглэн бэлгийн дур хүслээ хангажээ. Аав ээж нь энэ талаар мэдсэн бөгөөд ахыг нь хөдөө газар эмээгийнд нь “нутаг заан” суулгасан байна. Харин ах нь сургуулийн амралтаараа ирээд дахин хүчирхийлэхэд багшдаа хэлснээр энэхүү хэрэг илэрчээ.
Эрэгтэй хүн болгон хүчингийн гэмт хэрэг хийдэг гэвэл энэ хорвоо тэр чигээрээ эмгэнэл, айдас түгшүүр болно. Хүчингийн гэмт хэргийг өнчин өрөөсөн, эцэг эхийн хайр дутуу дулимаг явсан нөхдүүд голдуу үйлддэг гэнэ. Өөрөөр хэлбэл хүнээр хайрлуулж үзээгүй хүн бусдыг хайрладаггүй аж. Мөн удамшлын хүчиндэгч нар ч байдаг бололтой. Хүчингийн хэргийг аажмаар дасгах, хахуульдах, “Миний хайртай хүүхэд” гэж бусдад итгүүлэх, айлган сүрд үүлэх гэсэн арга барилаар үйлдэх нь элбэг байна. Ийм төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд дэндүү хөнгөн ял эдэлнэ. Эрүүгийн хуулийн 112.2, 126.2,4-т “…насанд хүрсэн этгээд хохирогчийг 16 нас хүрээгүй гэдгийг мэдсээр байж хурьцал үйлдсэн бол хуулийн торгох, албадан ажил хийлгэх, баривчлах ял шийтгэнэ…” гэж заажээ. Тэгэхээр чихэр боовоор хуурсан, хойд эцэг, өвөө, ах нар гэсэн этгээдүүд шүүхээр торгуулиад салах магадлалтай юм билээ. Харин Хойд Солонгос мэтийн хөгжингүй оронд ийм төрлийн гэмт хэрэг хийгээд суллагдсан этгээдэд таван жил цахилгаан бөгж хөл, гарт нь зүүлгэдэг. Ямар газар явааг нь мэдэхээс гадна олон нийт ямар бузар хэрэг хийснийг нь төвөггүй гадаладаг юм байна. Хүчиндэгчдийг гаднаас нь хараад танихын аргагүй. Тухайлбал Хөвсгөл аймгийн харьяат Н.Мөнх-Оргил гэхэд “Одод болохын хүслэн” тэмцээний од, аймгийнхаа бодибилдингийн аварга болж байсан. Онцгой байдлын ерөнхий газрын ахмад С.Золжаргал л гэхэд удирдлагынхаа итгэлийг хүлээсэн, байгууллагын тэргүүний ажилтан гэж байгаа. Дээрх хэргүүд бол зөвхөн ураг төрлийн хүчингийн хэрэг. Харин одоо дурдах гэж байгаа хэргүүд бол сэрдхийлгэсэн жигшүүрт хэргүүд юм.
Баримт 1
Булган аймгийн Тэшиг суманд гарсан онц ноцтой гэмт хэрэг одоогоос хоёр жилийн өмнө гарч байсан. 13 настай охиныг хүчиндэж, 16 удаа заазуурдаж амь насыг нь хөнөөсөн хэргийг “лантуу” хочит Тулгаа гэгч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үйлдэж байсан. Тэрбээр охиныг хэвлийн хэсгээр гурван удаа хүчтэй заазуурдаж гэдэс дотрыг нь гаргаад хаясан байсан гэдэг.
Баримт 2
Мөн Дундговь аймагт гэхэд Д.Алтангэрэл гэгч танилынхаа 13-хан настай охиныг төрсөн охиныхоо өмнө хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарсан. Охины мэдүүлж буйгаар эхлээд есөн настай дүүг нь оролдож байснаа эгчийг нь хүчиндсэн аж.
Баримт 3
Орхон аймгийн харьяат Ц.Батзориг төрсөн ах, эгчийнхээ охидыг долоон жилийн турш хүчирхийлжээ. Тэрээр 2001 онд эгчийнхээ охиныг зургаан настай байхад нь, 2004 оноос эхлэн ахынхаа охиныг хүчирхийлж эхэлсэн байна.
Баримт 5
Хэнтий аймгийн харьяат Г.Энхболд, Б.Бямбахүү нар бүлэглэн танилынхаа 11, 13 насны хоёр охиныг хүчирхийлсэн хэрэг мөн л гарч байжээ. Тэд 48, 49 настай байжээ.
Баримт 6
Баянзүрх дүүргийн харьяат Б.Ганбат танилынхаа 10 настай охиныг харж өгөх нэрийдлээр хүчирхийлж байжээ. Тэрээр энэ үйлдлээ ганцаараа хийсэнгүй, найз Б.Долгоржавыгаа дуудан ирж бяцхан охиныг зүй бусаар хүчирхийлсэн байна. Баримт 7 Дархан-Уул аймгийн Шарын гол суманд танилынхаа 13 настай охиныг хээр аваачин хүчирхийлсэн хэргийг К.Нурболат гэгч үйлджээ. Тэрээр өмнө нь хорих ялаар шийтгүүлж байжээ. Охиныг хүчирхийлэх үедээ нүүрийг битүү хавдар болтол нь зодож танхайрсан байна. Энэ мэт олныг цочирдуулсан хэргийг үйлдэгчид ихэнх нь шоронгоос гарч ирээд бузар хэргийг үйлдсэн гэх судалгаа байна.
Сэтгэлзүйчид эмэгтэй хүнийг “найрах” чадваргүй, өөртөө итгэлгүй, сул дорой хүмүүс хүчингийн гэмт хэргийг хийдэг. Тэд биологийн хэрэгцээгээ хангахын тулд хүчирхийлэл үйлддэг гэх нь бий. Гэвч олны хайр талархлыг хүлээсэн одод, тэргүүний ажилтнууд хүчингийн гэмт хэрэгт холбогдож буйгаас үзвэл дээрх судалгаа зөрүүтэй нь харагдана. Бага насны хүүхдийг сургууль орох, гэртээ харих замд нь отдог гаж донтнууд олширчээ. Энэ талаар хууль хяналтынхан мэдээлэх дургүй байдаг. Нэг талаар нийгэмд түгшүүр бий болж цагдаа ажлаа хийсэнгүй гэж буруутгадаг гэнэ. Нөгөө талаар гэмт хэрэгтнүүдийг арга барил өөрчлөгддөг байна. Охидуудаас гадна эрэгтэй хүүхдүүд хүртэл бэлгийн хүчирхийлэлд өртдөг байх юм. Гэхдээ бага насны хүүхдийн хүчирхийллийн 10 хувийг л эзэлж байх жишээтэй. Ээж нь төрсөн хүүгээ хүчирхийлдэг гэх төсөөлөхөд бэрх хандлага ч байдаг аж. Сонгинохайрхан дүүрэгт тавдугаар ангийн хоёр эрэгтэй хүүхэд нэгийгээ хүчирхийлсэн хэрэг гарч байжээ. Ийм гажиг, солиотой гэмээр гэмт хэргүүд өсөх хандлага гарч хүчингийн гэмт хэргийг “Насанд хүрсэн бол ч яахав” гэх өрөөсгөл үзэл санаагаар тайлбарлах болов. Нийгмийн өмнө охидоо яах вэ, сургууль хүртэлх замыг яаж айдасгүй болгох бэ гэсэн асуулт тулгараад байна. Эрчүүдийн цөөнх болсон хүчиндэгчдэд БНАСАУ-д хэрэглэдэг бөгж зүүж өгвөл олон аав, ээжүүдийн сэтгэл түр ч болов тайвшрах болов уу. Охин хүүхэдтэй хүн бүхний санааг зовоосон араатнууд олз идшээ хайх мэт сул чөлөөтэй явах бий гэж сэтгэл эмзэглэхийн сацуу охид бүсгйчүүлээ нүдний цөцгий мэт хайрлаж, бусдад дуурайлал болох л үлдлээ. Нийгэмд эмэгтэй хүний үнэлэмж дээшлэхийн хэрээр элэг барих, дээрэлхэх гэсэн байдал багасдаг юм гэнэ лээ.
Т.ЭРДЭНЭ
Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.
ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН
URL: