Монгол залуус “Янхантай суучихгүй юмсан” гэж залбирна…

Аль ч нийгэм өөрийн бодит төрхөөсөө гадна эерэг, сөрөг олон өнгө, төрхтэй байдаг гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Би та бүхэнтэй нэг асуудлаар санал солилцохыг хүслээ. Энэ бол нийгмийн завхайрал. Монголчууд бид бүхэн ардчилсан, чөлөөт нийгэмд шилжин орсноос хойш завхайрах явдал “Хувьсгалын жилүүдэд чөтгөрийн тоо эрс буурсан” гэдгийн эсрэгээр ёстой нэг явж өгч байна даа. Нууц амраг, биеэ үнэлэх, архидалтаас үүдэлтэй хүсээгүй бэлгийн харьцаа, амжилтад хүрэх гэж завхайрах гээд олон төрөл, тохиолдлоор завхайрах үзэгдэл газар авч байна даа. Үүнээс үүдээд биеэ үнэлэх, хүчээр биеийг нь үнэлүүлэх, хүний наймай, бэлгийн мөлжлөг, бага насны хүүхдийг садар самуунд уруу татах гэсэн шинэ гэмт хэргүүд хэдийнээ “танил” болсон байх юм. Дээрээсэнэ бүхнийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нэг их сайхан зүйл юм шиг үнэгүй “сурталчлах” юм. Тэр нь хүмүүсийн оюун бодолд “завхайрах” сэдэл төрүүлэхийг нь яана. Бэлгийн замын халдварт өвчин, ДОХ оройн цагаар хотын гудамжаар шинэ эзнээ хайн зугаалж яваа гэвэл арай хатуудах хэдий ч энэ гашуун үнэн гэдэгтэй та маргахгүй биз ээ. Завхайрал бидэнд юу авчирч байна вэ гэвэл гэр бүлийн таагүй харьцаа /салалт/, өрх толгойлсон амьдрал, хожим өөрийгөө үргэлж зүхэх харамсал, өвчин гээд нэг үгээр хэлбэл зовлон шүү дээ.

Өнөөдөр залуучууд нь “янхантай” суухгүй юмсан, охидууд нь “Монгол залуучууд арчаагүй, архичин” гэсэн муйхар үзлээр мөнгөтэй гэж харагдсан харийнхнийг дагаад талийх зорилго нийтлэг үзэгдэл болжээ. Уучлаарай охидууд бүр тэгж боддогүй гэдгийг би мэднэ. Аргагүй дээ орой үдэш гадуур гарахаар худлаа бэлтэй царайлсан банди нар учиргүй архидаад 2 хараал хэлээд 1 үг хэлэх түгээмэл тохиолдоно. Харин боломжийн газар яваад орохоор дүүрэн ганц нэгээрээ яваа охидууд харагдах юм. Өнөөдөр амьдрал тогтсон эрчүүд нөхөрт гараагүй охидуудтай мөнгө төлж завхайрах явдал Монголын нийгэмд газар авчээ. Энэ үнэн шүү.

Хорвоог өнгө, мөнгөөр харвал амьдрал ямар ч өнгөгүй.

Би өнөөгийн залуустай хандаж “Хүн өөрт, одоо байгаа зүйлийнхээ үнэ цэнийг мэддэггүй. Харин тэр зүйл нь байхгүй болсны дараа үнэ цэнийг нь яс махандаа тултал ойлгодог” гэдгийг санаж яваарай гэж зөвлөе.

Энэ их завхайрлыг яаж зогсоох вэ? Та юу гэж бодож байна.


URL:

Сэтгэгдэл бичих