У.ХҮРЭЛСҮХ УИХ-Д ИНГЭЖ “СОНГОГДЖЭЭ”

Одоогийн МАН-ын Ерөн­хий на­рийн бичгийн дарга У.Хүрэлсүх 2004 онд УИХ-д хоёр дахь удаагаа сонгог­дож байв. Уг сон­гуу­лийн дараа Хэнтий аймгийн 51 дүгээр тойрогт АН-аас нэр дэвшиж түүн­тэй өрсөлдсөн С.Жаргал “Сонгууль будлиантай бол­­сон. Шал­гуулна” гэсэн нь нэлээд шуугиан тарьж байлаа.

С.Жаргалын хэлж байс­­­наар, У.Хү­рэлсүх 51 дүгээр тойргийн нэг ба­гийн 100 гаруй сон­гогчийн саналыг Сон­гуулийн тойр­гийн хо­рооныхны тус­ламж­­тай­гаар өөрчилж, өөрийнх дээрээ нэмсэн аж.

Тухайн үед буюу 2004 оны сонгуулийн санал тоолсон орой 51 дүгээр тойргийн хорооны гишүүд Норовлин сумын 100 га­руй сонгогчтой дээрх багийн саналын хуудсыг цагдаагийн хамгаалалтын дор Хэнтий аймгийн төвд хүргэжээ. Учир нь, С.Жар­­­гал саналын хууд­сыг дахин тоолуулах хү­сэлт тавьсан ч Тойргийн хорооныхон хүлээж авал­гүйгээр ийн зугтсан аж.

С.Жаргал нар ч тэд­нийг даган аймгийн төвд ирж, Хэнтий аймгийн Сон­­­гуулийн салбар хороо­ны дарга Г.Гантогоод Но­ровлин сумын багийн са­на­лыг дахин тоолох хүсэлт тавьж. Яаж ийж аргацаа­саар дахин тоолсонгүй.  Ингээд тусыг эс олсон тул СЕХ-нд хороонд хандсан ч Тойргийн хороотойгоо ижил тайлбарыг өгсөн байна. Цагдаагийн бай­гуул­лагад хандсан ч “Бидний ажил биш” гэсэн хариу өгчээ. Эцэстээ сана­лын хуудас хаана “нуугд­чих­сан” нь тодорхойгүй болж.

Хадгалах ёстой Айм­гийн архивын газарт очил­гүйгээр сураггүй болсон байна.

Сонгуулийн нэгдсэн дүн ч гарав. Мэдээж хэрэг, У.Хүрэлсүх ялалт байгуулав.

СЕХ-ны гаргасан дүнд, “2004 оны УИХ-ын сонгуульд  Хэнтий айм­гийн 51 дүгээр тойргийн санал өгсөн 9334 сонгог­чоос 4748 буюу 50,87 ху­вийн саналаар У.Хүрэлсүх ялсан” гэв. Үлдсэн 4586 сонгогчийн саналыг нэр дэвшигч С.Жаргал авсан гэсэн үг. Зөрүү нь 162 санал. Нэг үгээр хэлбэл, У.Хүрэлсүх нь С.Жарга­лыг 162 сонгогчийн сана­лаар яллаа гэсэн мэдээг СЕХ баталгаажуулж зарлав.

Юутай ч тэр үед У.Хү­рэл­сүх иймэрхүү байдлаар ялж, УИХ-д дахин суусан. Олон нийт түүний ялалтыг “но”-той, зарим нь “Уна­сан бөх ууртай гэгчээр…” гэцгээж байв. Тэгсхий­гээд чимээгүй болсон энэ хэрэг бараг дөрвөн жилийн дараа 2008 онд өнөөх алга болсон саналын хуудсууд гэнэт гарч ирснээр дахин сэдрэв. Хууль, журамд заасан хамгаалалт бүхий Улсын архиваас бус айм­гийн МАН-ын архиваас гарсан байна. Тэр нь Хэнтий аймгийн төв, Хэрлэн сумын ЗДТГ-ын подвальд байрладаг МАН-ын архив нэртэй өрөө аж.

Уг нь СЕХ-ны 2004 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн О6 дугаар тогтоолоор баталсан “УИХ-ын сонгуулийн са­на­­л­ын хуудсыг хэвлүү­лэх, хүргүүлэх, хадгалах, ар­хив­лах, устгахад хяналт тавих тухай журам”- ын 5.1 дэх хэсэгт зааснаар сана­лын хуудсыг МАН-ын биш Хэнтий аймгийн архивт хадгалах учиртай ажээ.

Гэнэт олдсон саналын хуудсуудыг хүлээн авч, Аймгийн архивт шилжүү­лэх ажлын хэсэг байгуу­лагдсан байна. Аймгийн ИТХТ-ийн нарийн бич­гийн дарга Д.Наранзулаар ахлуулан, ЗДТГ-ын Хуульзүйн хэлт­сийн дарга Ш.Минжбат, Тагнуулын хэлтсийн мэр­гэжилтэн Ш.Ганбат, ЗДТГ-ын Тө­рийн захир­гаа, удирд­лагын хэлтсийн дарга Д.Ган­болд нарын бүрэлдэ­хүүнтэй байгуул­сан аж­лын хэсэг тун ч “сонир­холтой” саналын хуудсуу­дыг  МАН-ын ар­хи­ваас хүлээн авч шилжүүлжээ.

Юу гэвэл, мань У.Хүрэлсүхийн сонгогд­сон гэх 51 дүгээр тойргийн хорооны гурван хайрцаг саналын хуудасны тоо нь тодорхойгүй байжээ. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн тоо бичээгүй байна. Мөн лац нь задарсан 53 ширхэг хуудас цаас бүхий сон­гогчдын нэрсийн жагсаалтыг дахин тоолж баталгаажуулсан байна.

Ямар ч тоо бичигдээгүй бүхэл бүтэн тойргийн сана­лын хуудсыг харан ёстой л мэл гайхаж, цэл хөхөрсөн ажлын хэс­гийнхэн 2004 онд Сонгуулийн салбар хорооны даргаар ажиллаж байсан Г.Гантогоогоос тайлбар гаргуулах нь зөв гэж үзэж. Г.Гантогоо ч тайлбараа бичиж өгчээ.

Тэрээр 2008 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр бичсэн тайлбартаа,

“1. 51 дүгээр тойргийн орон нутгийн комиссоос саналын тоо, хуудас дээр маргаантай ирсэн тул олон талт шалгалт хийлгэнэ гэсэн учир комисст түр байлгах шаардлагатай байв.

2. Архивт тухайн үед хадгалуулахад ямар нэг сэжиг төрөх магадлалтай байв.

3. 11 сард миний бие халагдаад, үнэндээ мар­гаан асуудал гараагүй тул мартсан байна…” гэсэн таван зүйлийн тайлбарыг өгсөн аж.

Дээрх Сонгуулийн тойр­гийн хорооны дарга асангийн тайлбар “…архивт хадгалуулахад сэжиг төрсөн… мартсан байна…” гэсэн сонирхол­той “тайлбар”-аар дүүрэн.

Нөгөөтэйгүүр 51 дүгээр тойргийн саналын хуудастай хамт МАН-ын архивт хадгалагдаж бай­сан 49, 50 дугаар тойргийн саналын хуудас тоо ёсоороо, лац, ломботойгоо байсан аж.  Харин У.Хүрэлсүхийн будлиан, хэл амтайгаар “ялсан”  51 дүгээр тойргийн саналын хуудас лац битгий хэл тоо ч байхгүй байсан нь анхаарал татаж буй.

Сонгууль будлиантдаг, санал луйварддаг гэж сон­гууль бүрээр ярьдаг. Олны чихийг дүлийрүүлж орхисон энэ яриа дэмий нэг “унасан бөхийн уур” биш бололтой. МАН-ын нөлөө бүхий ли­дер, өөрий­гөө шударга хэ­мээдэг эрх­мийн өрсөлдөө­ний үр дүн нэг иймэрхүү. Ийн У.Хү­рэлсүхийн нуусан “но”-той саналын хуудас на­мынх нь архиваас олдов.

Б.ГАРЬД


URL:

Сэтгэгдэл бичих