Оюутнууд 19 настай охиныг хүчиндэж, хөнөөсөн байжээ
Тэгвэл Хонхорын Цагаан толгой нэртэй газарт 19 настай Эг хүчирхийлж, амь насыг нь хөнөөсөн болох нь тогтоогдсон байна. Бямба гарагийн 17 цагийн орчимд шатааж, цасаар хучиж хаясан эмэгтэй хүний цогцос олдлоо гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Энэ дагуу шалгахад хохирогчийг хүчирхийлснийхээ дараа онц хэрцгийгээр хөнөөсөн байж. Цагдаагийн ажилтнууд шуурхай эрэн сурвалжилсны үр дүнд сэжигтн үүдийг саатуулжээ. Сэжигтнээр Налайх дүүргийн долоодугаар хороонд оршин суух, Мэргэжил сургалт үйлдвэрийн төвийн оюутан 17 настай С, 20 настай Б нарыг саатуулжээ.
Эх сурвалж: “Өглөөний сонин”
URL: